Х.Мөнхзул: Сүүлийн жилүүдэд ганц бие эрэгтэй малчдын тоо эрс нэмэгдэж, 81.6 хувиар өссөн

2026-06-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.Бямбаа 

Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар хийсэн судалгааны дүгнэлтийг ХЭҮК өнөөдөр танилцууллаа. 

Монгол Улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.2 жилээр бага байгаа бөгөөд нас баралтын гол шалтгааны эхний гуравт өвчлөл, осол гэмтэл, амиа хорлолт багтаж байна. Судалгаагаар эрэгтэйчүү эрүүл мэндийн үйлчилгээ авах идэвх сул, эрт илрүүлэгт хамрагдах түвшин эмэгтэйчүүдээс хоёр дахин бага байгаа нь тогтоогджээ.

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзул: Монгол Улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.2 жилээр бага байдаг нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Эрэгтэйчүүдийн нас баралтын шалтгааныг авч үзвэл өвчлөл, осол гэмтэл, тэр дундаа авто замын осол зонхилж байна. Харин нас баралтын гурав дахь томоохон шалтгаан нь амиа хорлолт бөгөөд нийт нас баралтын 4.3 хувийг эзэлж байна. Нас баралтын 86 хувийг бүрдүүлж байгаа өвчлөлийн суурь шалтгаан нөхцөлийг судлахад зан үйл болон нийгмийн хүчин зүйлс ихээхэн нөлөөлж байсан.

Монголын дөрвөн бүсийн эрэгтэйчүүдийг хамруулсан Дэлхийн банкны судалгаагаар эрэгтэйчүүдийн 59 хувь нь зөвхөн өвдсөн үедээ эмнэлэгт ханддаг бол 20 хувь нь огт эмчид үзүүлж байгаагүй гэсэн дүн гарсан. Мөн эрт илрүүлэгт хамрагдаж байгаа эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээс хоёр дахин бага байна. Ялангуяа 30-59 насны эрэгтэйчүүдийн эмнэлэгт хандах идэвх маш сул байгаа юм.

ХЭҮК-оос энэ насны эрэгтэйчүүдийн дунд судалгаа хийхэд эмнэлэгт хандахад саад болж буй гол шалтгаан нь цаг завгүй, чөлөө авах боломж хомс, эрүүл мэндийн байгууллагын ачаалал болон урт дараалал гэж хариулсан. Нөгөө талаас эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд онцгой анхаарах шаардлагатай байна. Үүний цаана амиа хорлолтын ноцтой асуудал бий. Монгол Улсад сүүлийн таван жилийн хугацаанд амиа хорлолт нь нас баралтын гурав дахь шалтгаан болж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн амиа хорлолтын түвшин эмэгтэйчүүдээс тав дахин өндөр байна. Тиймээс энэ чиглэлд бодлого, төлөвлөгөө, урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ зайлшгүй хэрэгтэй юм. Мөн хүүхэд, өсвөр үеийнхний дунд ч энэ асуудал анхаарал татаж байна. Судалгаанаас харахад амиа хорлох оролдлого 10 наснаас эхлэн бүртгэгдэж байгаа нь ноцтой асуудал юм.

Түүнчлэн зорилтот бүлгийн иргэдийн асуудал ч орхигдож болохгүй. Үүнд гэр оронгүй иргэд багтаж байна. Манай улсад гэр оронгүй иргэдийн талаарх хамгийн сүүлийн албан ёсны тоон мэдээлэл 2010 онд бүртгэгдсэн бөгөөд тухайн үед 1016 хүн байсан гэх статистик бий. Харин түүнээс хойш хийгдсэн судалгаагаар гэр оронгүй дөрвөн хүн тутмын нэг нь ямар нэгэн бүртгэл, харьяалалгүй, улмаар нийгмийн халамж, үйлчилгээ авах боломжгүй нөхцөлд амьдарч байгаа нь тогтоогдсон. Эдгээр иргэдийг бүртгэлжүүлэх, нийгэмд нь буцаан нэгтгэх ажил өнөөдөр хангалтгүй түвшинд байна.

Мөн сүүлийн жилүүдэд ганц бие малчдын тоо нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байна. Нийт малчдын 58.3 хувь нь эрэгтэй бөгөөд 18-34 насны залуу малчдын 66.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. 2020 оны байдлаар огт гэрлээгүй малчдын дунд эрэгтэйчүүдийн эзлэх хувь 79.6 байсан бол 2025 оны эхний байдлаар 81.6 хувь болж өсжээ. Энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ХЭҮК Жендерийн үндэсний хороотой хамтран цогц бодлого, төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлсэн байгаа. Мөн дээр дурдсан асуудлуудтай холбоотойгоор бид Улсын Их Хуралд нийт найман зөвлөмж хүргүүлж, УИХ-ын тогтоол гаргуулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

23 цаг 44 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

23 цаг 57 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

23 цаг 59 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин
Узбекистан хиймэл оюуны хэрэглээний туршлагаа BRICS-ийн парламентын форумд танилцуулжээ

Энэтхэгт болсон BRICS-ийн 12 дахь парламентын форумын үеэр Узбекистаны төлөөлөгчид хиймэл оюун ухаан болон цахим технологийг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын туршлагаа

Уржигдар 11 цаг 57 мин