Парламент хар тамхины хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийг хэлэлцэж эхлэв

2026-06-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Хар тамхины хэрэглээ үндэсний аюулгүй байдалд заналхийлэхүйц түвшинд хүрсэн асуудал өнгөрсөн долоо хоногийн анхаарал татсан сэдвүүдийн нэг байв.  Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль 2012 онд батлагдаж байхад энэ төрлийн гэмт хэрэг хоёр бүртгэгдэж байсан. Харин 2025 оны байдлаар гэмт хэрэг 307, зөрчил 394 бүртгэгдсэн байна.

 

“Хар тамхи тахал болсон”

 

Тиймээс хуулийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай байгааг  ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ онцолж байв.  Тэрээр “Хар тамхи тахал болсон. Үндэстэн дамнасан, маш нарийн зохион байгуулалттай гэмт хэрэг болж хувирсан. Эцэг эхчүүд, насанд хүрэгчдийн хараа хяналт, боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх олон цогц ажил шаардлагатай байгаа. Бид энэ аюулыг таниулах урьдчилан сэргийлэх ажлыг дутуу хийсэн учраас санаа зовох түвшинд хүрсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зүгээс ч Засгийн газар, ХЗДХЯ зэрэг холбогдох байгууллагад удаа дараа чиглэл өгсөн учраас эрхзүйн орчноо шинэчлэхээр болсон” гэсэн юм.

 

Анхаарал татах тоо баримтууд

 

Хууль санаачлагчдын зүгээс УИХ-ын гишүүдэд хуулийн төслөө танилцуулж, тэдний асуултад тоо баримтууд хариулж байв.  Тэр дундаас анхаарал татсан баримтууд хүргэе.

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 17 төрлийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт болон урвуулан хэрэглэх эрсдэлтэй эм, бодис хураагдсан байна. Үүнийг мансууруулах үйлчлэлийн хүн/тунгаар илэрхийлбэл ойролцоогоор 419,293 хүн/тун буюу хүн амын 30 хувьтай тэнцэхээр, хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улс руу шилжих бодит эрсдэл үүссэн.

-Энэ төрлийн хэрэг бүртгэл, шийдвэрлэсэн байдал 2000 гарсан.  Уг хэрэгт холбогдогчдын 80 хувь нь залуучууд буюу 18-35 насныхан.

-Нэг сарын өмнө гэхэд Турк, Польш улсаас манай улс руу олон жил хар тамхи нийлүүлсэн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн заримыг нь баривчилж, авч ирсэн.

 -Сүүлийн арван жилийн тоон мэдээллээс харахад энэ төрлийн гэмт хэрэгт 22 төрийн албан хаагч холбогдсон. Тодруулбал, хяналтын прокурор нэг, онцгой байдлын албан хаагч хоёр, зэвсэгт хүчний албан хаагч тав, эмнэлгийн байгууллагын ажилтан тав, төрийн үйлчилгээний ажилтан дөрөв, дипломат албан тушаалтан гурав, багш нэг.

-Тэдний зургаад хорих ял, дөрөвт нь зорчих эрх хязгаарлах ял, нэгд нь торгох, долоод нь тэнсэн харгалзах зэрэг ял оноосон байна. Эдгээр хүмүүс ашиглах буюу Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн.

-Архидан согтуурахтай тэмцэх сан гэж бий. 2023 оноос үйл ажиллагаа эхэлсэн. Одоогоор 23 тэрбум төгрөг тус санд төвлөрсөн.  Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөтөлбөр арга хэмжээнд мансууруулах эм, донтох эмгэгтэй тэмцэх чиглэлээр хамрагдсан зүйл байхгүй.

-11 аймгийн нутаг дэвсгэрт олсны төрлийн ургамал ургадаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс олсны төрлийн ургамлыг бүрэн устгах зорилт тавьсан. Бүрэн устгахад арга ажиллагаагаа өөрчлөхгүй бол үр нь хөрсөнд байгаа учраас үр дүнгүй тохиолдол бий.

 

Хууль батлагдвал...

 

-Олон улсад хэрэглэж байгаа хандлага нь хэрэглэсэн хүнийг ялын бодлогоор айлгахаас илүүтэй эмчлэх, эргэж нийгэмшүүлэх чиглэлд анхаарч байгаа. Шинэчилсэн хуулийн төслөөр хэрэглэгчийг албадан эмчлэх, 30 хоногоор баривчлах шийтгэл оногдуулахгүй гэсэн байдлаар зохицуулж байгаа.

 -Донтох эмгэгтэй, хар тамхинаас салахыг хүссэн хүмүүс сайн дураараа ирээд эмчлүүлье гэвэл зөрчлийн хуулиар шийтгэл оногдуулахаас илүүтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, ял шийтгэл хүлээлгэхгүй байх, хувийн мэдээллийг хамгаалах чиглэлээр хуулийн төсөлд тодорхой заалт тусгасан.

-Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргүүд нарийн зохион байгуулалттай хийгддэг учраас тэмцэх арга ажиллагааны хувьд Хар тамхитай тэмцэх алба бусад улсын хууль сахиулах байгууллагатай хамтарч ажиллана.

- Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрүүгийн болон зөрчлийн хариуцлагын зохицуулалтад тодорхой сул талууд бий. Жишээлбэл, Эрүүгийн хуульд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой таван төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага тооцдог бол үүнээс цааш үйлдвэрлэх, тээвэрлэх, бусдыг хэрэглэхэд хүргэх зэрэг илүү ноцтой үр дагавартай үйлдлүүд нь эрүүгийн хариуцлагад бүрэн хамрагддаггүй, зөрчлийн хуулиар торгуулиад өнгөрөх тохиолдол байдаг. Тиймээс эдгээр ноцтой үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцож, хариуцлагыг чангатгахаар оруулж иржээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 107 (7849)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
1
0
Наадмын эргэн тойронд

Наадмын эргэн тойронд

5 цаг 7 мин
Үндэсний сурын харвааны нээлт

Үндэсний сурын харвааны нээлт

5 цаг 8 мин
"Мөнхөд орших монгол наадам" тоглолт

"Мөнхөд орших монгол наадам" тоглолт

5 цаг 10 мин
Үндэсний их баяр наадмын нээлт

Үндэсний их баяр наадмын нээлт

5 цаг 11 мин
Төрийн тугийг заллаа

Төрийн тугийг заллаа

5 цаг 31 мин
Хүй долоон худагт байгуулах “Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг ₮00 орчим тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөжээ

Хүй долоон худагт байгуулах “Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг ₮100 орчим тэрбумаар барихаар төлөвлөжээ

Уржигдар 19 цаг 02 мин
Ховор металлын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж ажиллахаар тохирчээ

Ховор металлын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж ажиллахаар тохирсныг онцолжээ

Уржигдар 18 цаг 57 мин
БНСУ-ын тэргүүн хатагтай Ким Хе Гён Чингис хаан Үндэсний музейд зочиллоо

БНСУ-ын тэргүүн хатагтай Чингис хаан Үндэсний музейд зочиллоо

2026-07-09
БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хавдрын эмнэлэг байгуулах тухай санамж бичиг солилцов

БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хавдрын эмнэлэг байгуулах тухай санамж бичиг солилцов

2026-07-09
Албан ёсны баримт бичигт гарын үсэг зурлаа

Албан ёсны баримт бичигт гарын үсэг зурлаа

2026-07-09