Төрийн өндөрлөгүүд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээндээ юуг онцлов?

2026-05-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Дэлхийн  хэвлэлийн эрх чөлөөний өдөр өчигдөр тохиолоо.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нар Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндчилгээндээ ямар агуулга хөндсөн тухай тоймлон хүргэе.

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Төр, ард түмний ойлголцол, нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна

- Үнэнийг эрэлхийлж, нийгмийг соён гэгээрүүлж, иргэдийн дуу хоолой болж байдаг та бүхэн бол төр, ард түмнийг холбосон гүүр билээ. Та бүхний гарт нийгмээ зөв чиглэлд хөтлөх, сайн сайханд уриалан дуудах асар их хүч, нөлөө оршдог гэдэгт би үргэлж итгэдэг. Төр, засгийн бодлого, үйл ажиллагааг олон нийтэд хүргэхийн зэрэгцээ алдаа дутагдлыг нь ил тод хэлж, засаж залруулахад та бүхний оруулдаг хувь нэмэр их. Иймээс хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдал, мэргэжлийн ёс зүй, сэтгүүлчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах нь ардчилсан нийгмийн үнэт зүйл мөн. Цаашид ч төр, ард түмний ойлголцол, нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэх үйл хэрэгт та бүхэн үнэлж баршгүй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол эх орондоо шударга ёсыг бэхжүүлж, эв нэгдэлтэй, иргэддээ ээлтэй нийгмийг цогцлоохын төлөө зүтгэж байгаа Та бүхний үг үнэн, үзэг хурц, үйлс ариун байх болтугай.

 

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хүний эрх бодитой хэрэгжих үндэс нь чөлөөт хэвлэл

-Хэвлэлийн эрх чөлөө бол хүний эрхийн баталгаа. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний суурь эрх. Энэ эрх бодитой хэрэгжих үндэс нь чөлөөт, хараат бус хэвлэл. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах нь ардчилал, хүний эрх, иргэдийн мэдэх эрхийг хамгаалж буй хэрэг юм. Үнэний талд үзэг нь хурц, үг нь шударга, үйлс нь цэх байг.

 

Ерөнхий сайд Н.Учрал:  Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөж байгаатай санал нэгдэж ирсэн

-Үнэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээс эхэлнэ. “Сэтгүүлч хүний үзэгний үзүүрт бусдын амьдрал бий” гэдэг нь нийгмийн өмнө хүлээсэн хамгийн том хариуцлагыг илэрхийлдэг. Ардчиллын тулгуур нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх.  Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга хүнд суртал, дарамт, авлигаас түмэн олноо чөлөөлнө. Энэ ажил иргэдэд үнэн зөвөөр хүрэх эсэх нь чөлөөт сэтгүүлзүйгээс шууд хамаарна.Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 17 байр урагшилсан нь ахиц дэвшил.  Миний хувьд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөж байгааг илэрхийлж, иргэд, сэтгүүлчдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талд тууштай зогсож ирсэн. Цаашид сэтгүүлзүйг дарамтгүй, эрх зүйн чөлөөт орчинд ажиллуулах нь бид бүхний хамтын зорилго юм.Үзэг хурц, үзэл бодол эрх чөлөөтэй байж үнэн амьдарч, ардчилал бат оршино.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 84 (7826)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

1 цаг 56 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

3 цаг 7 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

12 цаг 57 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

12 цаг 57 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

12 цаг 57 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09