МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна

2026-03-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 

МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Хятадын Коммунист намын урилгаар тус улсад айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүн өчигдөр Бээжингийн робот үйлдвэрлэлийн паркийн үйл ажиллагааг үзэж сонирхжээ.  Бээжин нь дэлхийн роботын хэрэглээний тэргүүлэгч хот болох зорилтынхоо хүрээнд эдийн засаг, технологийн хөгжлийн бүсдээ олон улсад тэргүүлэх ухаалаг роботын үйлдвэрлэлийн загвар парк байгуулжээ.  Парк нь роботтой холбоотой бүх түвшний технологийн дэвшил, хэрэглээний орчинд зориулсан загвар, туршилтын чиглэлүүдийг төвлөрүүлж, роботын үйлдвэрлэлийн экосистемийг бүрдүүлж, чухал эд ангиуд болон үйлдвэрлэлийн гинжин холбоог бий болгосон байна.  Одоогоор тус паркт хүн хэлбэрийн робот, эмнэлгийн робот, тусгай зориулалтын робот, роботын эд анги зэрэг салбарын 100 гаруй компани төвлөрөөд байгаа аж. МАН-ын дарга Н.Учралыг дагалдан Хятадын Коммунист намын Төв хорооны ГХГ-ын дэд дарга Чэнь Жөү болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллав.

Гэр ахуйн хэрэглээ, асаргаа, цэвэрлэгээ, хүүхдийн тоглоомоос эхлээд эрүүл мэнд, эмнэлгийн салбар, хүнс, худалдаа үйлчилгээ, зар сурталчилгаа, спортын талбар, хүнд үйлдвэрт ч нарийн мэргэжлийн, эсхүл өндөр ачаалалтай ажил, үйлчилгээг хиймэл оюун, бүрэн тооцоололд үндэслэн зайнаас болон биечлэн, алдаа мадаггүй гүйцэтгэх боломжтой болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл  өгч, загвар тус бүрийн талаар танилцууллаа.  Түүнчлэн хиймэл оюунд суурилсан, хэрэглэгчийн хүссэн дүр төрхтэй робот бүтээж байгаагаа танилцуулаад Альберт Эйнштейний төрхтэй роботыг сонирхуулав.

Тус парк дотоодын зах зээлд худалдаалах бүтээгдэхүүнүүдээ хятад хэлээр ашиглах горимтойгоор худалдаалдаг бол экспортын бүтээгдэхүүнүүддээ хятад болон англи хэлний горимоор ашиглах боломжтойгоор үйлдвэрлэдэг байна. Бээжингийн шинэ төрлийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг хөгжүүлэх жишиг бүс болох уг парк нь судалгаа, үйлдвэрлэл, үзүүлэн зэрэг олон чиглэлийг нэгтгээд “төв технологи+гол бүтээгдэхүүн+хэрэглээний орчин” гэсэн загвар дээр салбарын экосистемийг бүрдүүлэн, дэлхий дахинаа роботын технологийг хэрэглээнд нэвтрүүлэх жишиг болох зорилт дэвшүүлжээ. Хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг нэгтгэсэн роботууд хятадуудын өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон энэ цаг үед манай улс ч хиймэл оюун ухаан, инновац, мэдлэгийн шийдлүүдийг төр, хувийн хэвшил, бүх шатанд нэвтрүүлэх шаардлагатай талаар Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэмдэглэж байв. Тус паркийн Бээжингийн анхны роботын үзүүлэнгийн төвд дэлхийн анхны биежсэн ухаалаг роботын 4S дэлгүүр болох “Роботын ертөнц”, Хятадын анхны роботын сэдэвтэй орчин үеийн ресторан болох “Роботын гал зуух”, Үндэсний роботын шалгалт, үнэлгээний төв, роботын үйлдвэрлэлийн инкубатор, роботын хоёрдогч хөгжүүлэгчдийн нийгэмлэг зэрэг нийслэл болон улсын хэмжээний аж үйлдвэрийн инновацын платформууд нэгдсэн байна. Ингэснээр Бээжингийн аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих гол төв болжээ. Улмаар парк нь Бээжингийн роботын үйлдвэрлэлийн хүчийг олон улсад танилцуулах чухал цонх болж, биежсэн ухаалаг технологийн судалгаа, хөгжүүлэлтээс хэрэглээнд нэвтрүүлэх бүх процессыг үзүүлж, олон улсын хамтын ажиллагаа, технологи солилцоог дэмжих үр дүнтэй индэр болсон байна. МАН-ын дарга, УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд  Бүгд Найрамдах Хятад Ард Улсад айлчлалын бүрэлдэхүүнд намын Удирдах зөвлөлийн гишүүд багтан ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 55 (7797)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

1 цаг 58 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

3 цаг 8 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

12 цаг 58 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

12 цаг 58 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

12 цаг 58 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09