УИХ-ын дарга Н.Учрал хууль сануулсан ч АН-ын гишүүд хуралдаанд орж ирсэнгүй

2026-03-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр хуралдаж, Засгийн газрын сайд нарын танилцуулга, бусад асуудлыг хэлэлцэх товтой байсан ч ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшиллоо.  Өнгөрсөн даваа гарагт УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгөх хүртэл чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдсэн.  Тэгвэл сөрөг хүчний  бойкот эхэлсэн өдөр байлаа. Өчигдөр өглөөний 10:30 цагийн байдлаар 126 гишүүнээс 47 нь ирцээ бүртгүүлж, ирц 37.3 хувьтай байв.  Харин үдийн 11:22 цагийн байдлаар 40.5 хувьтай болсон ч  хуралдаан эхлэх ирцдээ хүрсэнгүй.  УИХ-ын дарга Н.Учрал “УИХ дахь АН-ын бүлгээс шаардлагаа хэвлэлээр тавьсан гэж ойлгосон. Би хууль сануулъя. УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаанд оролцох үүрэгтэй. Дэгийн тухай хуулийг танилцуулъя. АН-ын бүлгийн шаардлага хуульд тусгагдсан бол хуулиа биелүүлэх ёстой. Гэсэн хэдий ч аль нэг намын бүлгийн дарга парламентын дарга байх ёсгүй гэсэн хууль одоохондоо байхгүй. Таван намын бүрэлдэхүүнтэй парламентын хувьд мэтгэлцээний зарчмаар асуудлаа хэлэлцэх ёстой гэдэг байр суурьтай байна. 378 хуульд хиймэл оюун ухаанд суурилсан шинжилгээ хийж байна. D-Parliament амилж эхэлж байна. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин цэцийн дүгнэлтийг танилцуулах ёстой. Намын дотоод сонгууль, улс төр яах вэ, ажлын хэсгийг ахалж байгаа гишүүд ажлаа явуул гэж хэлье. Л.Мөнхбаясгалан гишүүн танилцуулга хийх ёстой, эрчим хүчний асуудалд С.Цэнгүүн гишүүн, эдийн засгийн эрх чөлөөний асуудлаар Ч.Лодойсамбуу гишүүн гээд танилцуулах ёстой асуудлууд байгаа. Тиймээс таван намын төлөөлөл чуулганы хуралдаанд оролцож байж бид явж байгаа хуульдаа байр сууриа илэрхийлээд явъя.  Бид АН-ын бүлэгт хүндэтгэлтэй хандаж байна, байр суурь илэрхийлэх бүрэн эрхтэй. Гэхдээ хуулийн төслүүдэд байр сууриа илэрхийлээд явах хэрэгтэй. Хуульд тусгагдсан эрх үүргийг нэхвэл хүлээн авах боломжтой. Зөвхөн Н.Учралд үйлчилдэг хууль, зарчим гэж байхгүй. Намайг анх АН-ын бүлэг ч дэмжээд УИХ-ын дарга болгосон. Тиймээс хамтран ажиллаж, зарчмын хүрээнд асуудлуудаа ярилцаад явах хэрэгтэй гэж бодож байна. Би ардчилсан нийгэмд ажиллаж амьдарч, сурсан хүний хувьд  олон ургальч үзэл, дуу хоолойг хүргэхийг хичээдэг” гэлээ.  Гэсэн ч АН-ын гишүүдийн бойкот үргэлжилж чуулгын  нэгдсэн хуралдааныг хойшлууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 53 (7795)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
DR. ADITY
Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email
Dd
Dee Dara namiin hen neg ni dargalaad chuulgan huraldaj , Yadaj 2saidaa batlamjilj bolohgui gej uu?
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

1 цаг 56 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

3 цаг 7 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

12 цаг 57 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

12 цаг 57 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

12 цаг 57 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09