АН-ын “улс төрийн акц”-ын ард хэн байна вэ?!

2026-03-18
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.Очир

УИХ-ын хаврын ээлжит чуулганы эхний өдөр АН-аас улс төрийн хачирхалтай бөгөөд учир нь үл ойлгогдох мэдэгдэл хийлээ. Юу гэвэл, АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “…Олон намаас бүрдсэн парламентын дарга намын даргын албыг давхар хаших нь зохисгүй гэж үзэж байна. Өнөөдрийн УИХ-ын дарга Н.Учрал нь МАН-ын даргын албыг хавсран гүйцэтгэж байгаа учраас түүнийг УИХ-ын даргын албан тушаалаа өгөх хүртэл Ардчилсан намын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй. Гэхдээ энэ нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах зорилготой үйлдэл биш. УИХ өөрөө олон намын төлөөллөөс бүрддэг. Мөн УИХ хоёр дэд даргатай. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх боломж, үндэслэл хангалттай бий. Бодлогын, зарчмын болон үйл ажиллагааны хувьд ч тодорхой үндэслэлүүд байгаа. Бодлогын түвшинд авч үзвэл 2016 оноос хойш ойролцоогоор 10 орчим жилийн хугацаанд нэг улс төрийн хүчин дангаар ноёрхсон байдалтай засаглаж ирсэн. Энэ хугацаанд юу болж өнгөрснийг олон нийт харж байгаа байх. Нэг өгүүлбэрээр дүгнэж хэлбэл, энэ бол авлигыг системийн хэмжээнд хүргэсэн 10 жил байлаа. Гэтэл энэ улс төрийн хүчнийг даргалж байгаа намын дарга эрүүл саруул бодлогын мэтгэлцээн өрнөх ёстой УИХ-ын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах нь зарчмын хувьд буруу. Цаашид ч үүнийг зарчим болгож ажиллах ёстой гэж бид үзэж байна. Үүнийг бид өнөөдөр л шинээр ярьж байгаа зүйл биш. УИХ-ын дарга Н.Учралыг томилогдох үед УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний өргөн барьчихсан хуулийн төсөл бий. Энэ бол зарчим. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан намын даргаараа сонгогдоно гэхэд яг энэ шийдвэрийг АН-ын бүлэг гаргаж байсан. Зарчим адилхан л үйлчлэх ёстой. АН-ын бүлэг нэг асуудлаар өөр өөр шийдвэр гаргахгүй гэж 41 гишүүн бүгд дэмжиж, ийм шийдвэр гаргалаа. Сэтгүүлчийг хорих асуудлыг зүгээр энэ намынхан тойрч сууж байгаад л шийдчихдэг. Үүнийг нь биелүүлчихдэг шүүх тогтолцоо Монгол Улсад байна. Бид үүнийг хэвийн юм шиг хүлээж авч байна. Хэрвээ ардчилсан оронд, хууль хэрэгждэг оронд ийм зүйл гарсан бол юу болохыг би хувьдаа төсөөлж байна. Гэтэл та бид үүнд аль хэдийн дасчихсан. Үүний бодит фактыг энэ намын дарга, Ерөнхий сайд байсан хүн нь хэлээд л сууж байдаг ийм л түвшинд очсон байна. Хууль зүйн сайд нь авлига авсан асуудлыг ярьж байна. Олон улсад үүнийг шударга ёсны сайд гэж нэрлэдэг юм гэнэ лээ. Ийм систем угсарчихсан намын дарга УИХ-ын дарга байх нь зохисгүй гэж бид үзэж байна” гэв. Өнгөц харвал, нэгдүгээрт АН сөрөг хүчний улс төр хийж буй мэт харагдана. Өөрсдөө ч ингэж тайлбарлаж байна. Хоёрдугаарт, МАН-д улс төрийн шаардлага тавьж байгаа дүр бас үзэгдэнэ. Гэвч, МАН хэмээн зарлаад УИХ-ыг бойкотлов. Учир нь, УИХ дахь АН-ын бүлгийн хурлаас гаргасан мэдэгдэл, түүний үр дагавар нь УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах шийдвэр болж хувирсан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулийн “…УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх” тодорхой заалтуудыг АН зөрчлөө. 

Хамгийн гол нь УИХ-аар гишүүнийг эгүүлэн татах буюу УИХ-ын гишүүнд ёс зүйн хариуцлага тооцох эрх зүйн үүд хаалга нээгдэх санаачилга гарангуут УИХ-ыг бойкотлосон нь анхаарал татаж байгаа юм.

Яг үнэндээ, АН-ын тавьж буй шаардлага, улс төрийн акцын санаа нь логикийн асар том зөрчилтэй байна. Учир нь, УИХ-ын дарга нь аль нэг намын дарга байсан жишээ манайд хангалттай олон бий. За яах вэ, АН-ын дарга З.Энхболд 2014 онд, МАН-ын дарга М.Энхболд 2016 онд УИХ-ын даргаар сонгогдон ажиллаж байсныг энд ярихаа больё. Харин, ойрын жишээ гэвэл хэдхэн сарын өмнө Д.Амарбаясгалан УИХ-ын дарга байхдаа МАН-ын даргад өрсөлдсөн. 2025 оны есдүгээр сарын 27-нд “…МАН-ын Бага хурлын гишүүдийн 85.67 хувийн саналаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус намын даргаар сонгогдлоо” гэсэн мэдээлэл бүхий л хэвлэлээр түгж байсан. УИХ дахь улс төрийн намууд ч түүнд баяр хүргэж байв. Тухайлбал, ХҮН намын дарга Т.Доржханд “…МАН-ын даргын сонгуульд намын гишүүдийнхээ итгэл, дэмжлэгийг хүлээн ялалт байгуулсан танд баяр хүргэе”, ИЗНН-ын дарга Б.Батбаатар “…УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танд баяр хүргэж, ажлын амжилт хүсье”, БНН-ын дарга Б.Жаргалсайхан “…Монголын хамгийн олон гишүүнтэй, институцийн туршлагатай намыг удирдахаар болсон Д.Амарбаясгалан танд төрийн уламжлалыг дээдэлж, ард түмний итгэлийг өргөх үйл хэрэгт нь баяр хүргэж, амжилт хүсье” гэж мэндчилж байлаа. 

Дээрээс нь, МАН-ын Их хурлаас 2025 оны арваннэгдүгээр сарын 15-нд Н.Учралыг намын даргаар сонгосон. Н.Учрал тэр үед Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайдаар ажиллаж байв. Түүнийг МАН-ын даргаар сонгогдсоноос тав хоногийн дараа буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 20-нд УИХ-ын даргаар сонгож байсан. Чуулганд оролцсон гишүүдийн 82.5 хувь нь дэмжсэн. АН-ынхан өөрсдөө МАН-ын даргыг УИХ-ын даргаар сонгосон.

Гэтэл, хэдхэн сарын өмнөх байр сууриасаа АН огцом эргэж, тэр байтугай хууль давж харайн УИХ-ыг бойкотолж буй нь цаанаа улс төрийн нарийн ширийн учир шалтгаантай байна. Тодруулбал, АН-ын бүлгийн шийдвэр нь АН-ын дарга О.Цогтгэрэл, эсвэл АН, түүний УИХ дахь гишүүдийн итгэл үнэмшил дээр гарсан гэхэд хэцүү аж. Шулуухан хэлэхэд, О.Цогтгэрэл энэ улс төрийн акцыг УИХ-ын гишүүн “Женко” Х.Баттулгатай хамтран хийж байгаа нь улс төрийн хүрээнд нэгэнт ил болжээ. Тэд хамтдаа уулзалтуудыг хийж, бойкотоо үр дүнд хүргэхээр ажиллаж эхэлсэн байна. Мөн тэдний дээрээс МАН-ын гомдогсод нэмэгдэж байна. Мэдээж, МАН-ын гомдогсдыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ толгойлж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, “…УИХ-ын дарга ажлаа өг” хэмээх үгээр УИХ-ын үйл ажиллагааг бойкотолж байгаа улс төрийн акцын “автор”-ууд нь О.Цогтгэрэл, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар болж таарлаа. 

Нөгөөтэйгүүр, МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын тасралтгүй үйл ажиллагааг хангахын тулд УИХ-ын даргын ажлаас татгалзлаа гэж бодъё. Угтаа, ингээсэй гэсэн хүсэлтнүүд АН-д олон байна. Бүр тодруулбал, Н.Учрал УИХ-ын даргын ажлаа өгнө гэдэг бол Ерөнхий сайд болно гэсэн үг. Н.Учрал Ерөнхий сайд болно гэдэг нь Засгийн газар дахиад шинээр бүрдэнэ. Тиймээс Н.Учралын тэргүүлэх Засгийн газарт орж сайд болно гээд бэлдэж байгаа хэсэг бүлэг хүн АН-ын улс төрийн акцыг “сэвээд”, нам дээгүүрээ цээжээ дэлдэж гүйгээд сүйд болж байгаа аж. 

Эх сурвалж: polit.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21