О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн Н.Алтанхуяг гишүүнийг шүүх захиалгаар залхааж эхэллээ

2026-03-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.  Тэрээр “Хөгжлийн банкны шүүх хурал өнгөрсөн 2017 оноос хойш тоолбол олон жил үргэлжилж байна. Хүмүүсийг яллагдагчаар татсанаас хойш дөрвөн жил сунжирч байна. Энэ үйл явц бол АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оруулах гэсэн эрх баригчдын нөлөөлөл байх вий гэсэн болгоомжлол байна. Тийм учраас энэ асуудалд Монголын ард түмэн илүү анхаараасай. Шүүхээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг дөрвөн жилийн хугацаанд гурван удаа цагаатгасан. Гэтэл өнөөдөр дахиад л түүнийг шүүж байгаа нь шүүхийн шийдвэрийг үл тоосон явдал. Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэдэг хүн дээр ийм үйл явц болж байгааг олон нийт анхаараарай.

 

-Танай намын гишүүн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хэвлэлд ярилцлага өгсөн байсан?

-Улстөрчид хоорондын сөргөлдөөн улс төрийн нам дотор байдаг. Өнөөдөр намын мэдээлэл хийх цаг учраас хэн нэгэн хүний тухай ярьмааргүй байна. АН-ын лидерүүд дотоод сонгууль зохион байгуулж байна. Нэгдсэн бодлогоо зангидах асуудалд намын лидерүүд хамтраасай. Эрүүл өрсөлдөөний дундаас удирдагчдаа тодруулах ёстой гэж харж байгаа. Тийм учраас нам дотор өрсөлдөөн байх нь чухал.

-Төрийн тэргүүний зүгээс болон зарим нам эвслээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барьж буйгаа илэрхийлээд байна.  Энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

- Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй. Үүний дагуу Ерөнхийлөгчийн зүгээс болон УИХ-ын гишүүн Б.Батбаатар нар төсөл боловсруулсан гэх мэдээлэл байна.  Хуулийн төслийг хараагүй учраас дүгнэж хэлэх боломжгүй байна. УИХ-ын дэгийн дагуу ижил төрлийн агуулгатай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэх боломжтой.  Хаврын чуулганаар АН-ын бүлэг  энэ асуудлыг хэлэлцэнэ. Ёс зүйн хариуцлагын тухайд АН-ын шинэчилсэн дүрэмд тодорхой заалтууд туссан бөгөөд Улсын дээд шүүхэд бүртгэгдээд байгаа. Намын удирдлагын зүгээс зарим гишүүдэд ёс зүйн сануулга өгч эхэлсэн. Одоогийн мөрдөгдөж буй цалингийн 20 хувиар торгох зэрэг арга хэмжээ нь хариуцлага тооцоход хангалтгүй байгаа тул цаашид эрх зүйн орчныг боловсронгуй болгож, дараа дараагийн парламентад жишиг болохуйц хууль батлах шаардлагатай гэж үзэж байна.  Ер нь гишүүнийг эгүүлэн татах асуудалд маш болгоомжтой хандах ёстой.  Олон улсын практикт сонгогчдын саналаар гишүүнийг шууд эгүүлэн татах тохиолдол ховор байдаг. Хэрэв парламентын олонх нь гишүүнийг эгүүлэн татдаг зохицуулалт орвол эрх баригч хүчин сөрөг хүчнийхээ дуу хоолойг боомилох эрсдэлтэй. Мөн сонгогчдын саналаар эгүүлэн татах нь дахин сонгууль явуулах зэрэг зардал, зохион байгуулалтын төвөгтэй асуудлуудыг дагуулдаг. Одоогийн хууль тогтоомжоор гишүүн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд эсвэл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр эгүүлэн татах зохицуулалт бий. Тиймээс парламентын гишүүнийг хэн нэгэн нөлөө бүхий улс төрч, улс төрийн нам эсвэл олон нийтийн давалгаагаар бус, зөвхөн хууль зүйн үндэслэлтэйгээр эгүүлэн татдаг байх зарчмыг баримтлах нь зүйтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 42 (7784)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

1 цаг 55 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

3 цаг 6 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

12 цаг 56 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

12 цаг 56 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

12 цаг 56 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09