Төрийн нууцын жагсаалтыг шинэчлэн баталлаа

2026-03-05
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өндөрлөж, хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар холбогдох  сайд нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

 

Сангийн сайд Б.Жавхлан:  Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломж бүрдэж байна

-Олон улсын зах зээлд Монгол Улсаас өөр бонд арилжаалсан улс байгаагүйтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид Монгол Улсын бондын арилжаанд төвлөрч “Сенчири-5” бондын захиалга 1.6 тэрбум ам.долларт хүрч зарласан хэмжээнээс 3.2 дахин давсан. Ингэснээр 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад”, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондуудын хүүний зардлыг амжилттай бууруулж чадлаа. Мөн энэ удаагийн бондын эрсдлийн түвшин нь 2.2 буюу хамгийн бага эрсдлийн түвшинтэй тогтоогдсон. Энэ нь Монгол Улсын макро эдийн засгийн хэтийн төлөв, төсөв санхүү, өрийн удирдлагын бодлогод гадаадын хөрөнгө оруулагчид итгэл үзүүлж байгаагийн илрэл юм. Бондыг амжилттай арилжаалснаар  эдийн засагт дараах дөрвөн эерэг үр дүн гарна. Нэгдүгээрт, Жил бүр олон улсын хөрөнгө оруулагчдад зориулж, бондын шижиг үзүүлэлтийг тогтоодог. Гадаад нөхцөл байдал дайн тулаантай байгаа энэ үед Засгийн газар түүхэндээ хамгийн бага түвшинг тогтоож чадсан нь цаашид хөрөнгө оруулагчдын итгэлийг өргөжүүлсэн үйл явдал. Үүнээс гадна дотоодын аж ахуй нэгжүүдийн олон улсын зах зээлд гарсан корпорейт бондуудын хүүгийн суурь хэмжээг багасгаж чадлаа. Хоёрдугаарт, 2028 он хүртэл хүү нь төлөгдөх 325 сая ам.долларын 8.65 хүүтэй зардлыг 5.95 болгож нийтдээ 57 тэрбум орчим хүүгийн зардыг бодитойгоор хэмнэх боломж гарлаа. Гуравдугаарт, Бид валютын нөөцөө тодорхой хэмжээнд хамгаалж чадлаа. Хэрвээ бондоо амжилттай гаргаагүй бол гуравдугаар сард манай улсын валютын нөөцөөс дор хаяж 150 сая ам.доллар, төгрөгийн ханшаар тооцвол 530 тэрбум төгрөг Төрийн сангаас нэг гүйлгээр гарах эрсдэлтэй байсан. Дөрөвдүгээрт,Цаг хугацааны хувьд оновчтой эгзэгтэй үед бонд гаргалаа. Хэрэв долоо хоногийн хугацаа алдсан бол хүүгийн зардал 5.95 дээр гарч чадахгүй эрсдэл хүлээх байсан юм. Энэ мэтчилэн төлбөрийн тэнцэл дээр гадаад төлбөрийн дарамтыг бууруулснаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломж бүрдлээ.

 

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ:  372 мэдээллийг Төрийн нууцын жагсаалтаас хасна

-Төрийн нууцын тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай төслийг өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Албан тушаалтнууд дур зоргоороо шаардлагагүй мэдээллийг нууцалж болдог байсныг хуулиас хасна. Тагнуулын байгууллагад бүртгэлтэй байгаагаар 894 албаны нууц байна, цаашид ил болно гэсэн үг. Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, төрийн байгууллага бүх шатанд ил тод нээлттэй байдлыг хангах, иргэдийн мэдэх эрхийг хангах чиглэлээр хийж байгаа хуулийн төсөл юм. Ирэх долоо хоногт уг хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Төрийн нууцын жагсаалтыг Засгийн газар баталж байгаа. 574 мэдээлэл байгаа.Шинээр өргөн мэдүүлэх Төрийн нууцын жагсаалтын тухай хуулийн төслөөр 574 мэдээлэл биш 372 мэдээллээр Төрийн нууцын мэдээлэл багасч байна гэсэн үг.  Цаашид УИХ-д Төрийн нууцыг батлах эрх шилжинэ гэсэн үг.  Төрийн эрх барих дээд байгууллагын хяналтад төрийн нууц­тай холбоотой харилцаа орно. Засгийн газрын тогтоолоор баталсан жагсаалтын хүрээнд хэт өргөжүүлсэн шаардлагагүй, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад бодлоготой холбоогүй шаардлагагүй мэдээллийг нууцалсан, зарим нууцад авсан мэдээлэл хоорондоо давхардсан, зөрчилдсөн асуудал гарсан. Үүнийг тагнуулын байгууллага болон бусад хол­богдох хуулийн байгууллага нэг­бүрч­лэн нягталж шалгаж, Төрийн нууцын жагсаалтыг боловсруулсан. Цаашдаа албаны нууц гэж байхгүй болно.

 

Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа

 

Үндсэн хуулийн хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон Монгол Улсын хилийн тухай хуулийг зөрчсөн тул “Газар ашиглах эрх олгох тухай” Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн А/618 дугаар тушаалыг хүчингүй болголоо.Экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай "Засгийн газрын 2025 оны 197 дугаар тогтоолын 5-д заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны А/03 тушаа­лаар байгуулагдсан Ажлын хэсгээс Засгийн газрын 2022 оны 95, 349 дүгээр тогтоолын хүрээнд автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах зорилгоор "Смарт Эко Транс" ХХК-тай байгуулсан үйл ажиллагааг эхлүүлэх гэрээ болон хилийн Гашуунсухайт боомтод тус компанид олгосон газар ашиглуулах гэрээний хэрэгжилтэд хийсэн хяналт шал­галтын дүнг Засгийн газрын 2026 оны хоёрдугаар сарын 11-ний хурал­даанд танилцуулж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн А/618 дугаар тушаалыг хүчингүй болгох санал боловсруулж, хуралдаанаар шийдвэрлүүлэхийг даалгасан юм. Гашуунсухайт боомтод олгосон 66 га газрыг “Смарт Эко Транс” ХХК 2022-2025 он хүртэлх хугацаанд гэрээ байгуулаагүй, зөвшөөрөлгүйгээр ашигласан бөгөөд Засгийн газрын шийдвэрийг зөрчиж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгч Засгийн газар солигдож байх хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 13-нд шийдвэр гаргаж, газар ашиглах эрх олгосон шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүчингүй болголоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 41 (7783)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

1 цаг 58 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

3 цаг 9 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

12 цаг 59 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

12 цаг 59 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

12 цаг 59 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09