Дэслэгч генерал Д.Даваа хоёр дахь удаагаа Элчин сайдаар томилогдов

2026-03-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 21 улсад суух Элчин сайдын нэрийг УИХ-д өргөн барьж, намрын чуулганы төгсгөлд хэлэлцэн томилсон. 2021 оны долоодугаар сард 23 Элчин сайдыг томилж байсан бөгөөд дөрвөн жилийн хугацаа нь дуусгавар болж дараагийн хүмүүсийг томилсон нь энэ юм. “Хэн нь хэн бэ” буландаа Оросын холбооны улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Д.Давааг онцолж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дуламсүрэнгийн Даваад Итгэмжлэх жуух бичгийг өнгөрсөн бямба гарагт гардууллаа.

Элчин сайд ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байж, үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэх, суугаа болон тухайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, эх хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, эх орноо сурталчлан таниулах зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн монгол иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, боломжит бүх хэлбэрээр дэмжиж байхыг онцгойлон захижээ.

Дуламсүрэнгийн Даваа нь 1963 оны арванхоёрдугаар сарын 29-нд Сэлэнгэ аймагт төрсөн. Боловсролын хувьд 1981 онд Сэлэнгэ аймгийн сургалтын төвд цэргийн сургалтад хамрагдсан. 1986 онд ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг төгссөн. 1994 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн зам харилцааны дээд сургуулийг төгсжээ. 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг стратегийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалжээ. Орос, англи хэлний мэдлэгтэй.

Тэрээр төрийн албанд 33 жил ажилласны сүүлийн гурван жилийн хугацаанд дипломат албанд ажилласан байна.

Өмнө нь Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр томилогдож байжээ.

Д.Даваа нь дэслэгч генерал цолтой бөгөөд 2015 оноос ЗХЖШ-ын даргаар, 2018-2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх, 2019-2021 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2022 оноос "Эрдэнэс газ" ХХК-ийн төслийн нэгжийн удирдагчаар ажилласан байна.

Өмнө нь 2020 оны хоёрдугаар сарын 5-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд Итгэмжлэх жуух бичгээ барьсан байна. 2021 онд хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ОХУ-ын төрийн дээд шагнал "Найрамдал" одонгоор шагнажээ.

2025 оны арванхоёрдугаар сарын байдлаар түүнийг Элчин сайдын албан тушаалаас нь эгүүлэн татаж, оронд нь өөр хүнийг томилох асуудал яригдаж эхэлсэн байна. Тэрээр Элчин сайдаар ажиллаж байх хугацаандаа ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн бэлтгэл ажилд идэвхтэй оролцсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 39 (7781)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

1 цаг 57 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

3 цаг 7 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

12 цаг 57 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

12 цаг 57 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

12 цаг 57 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09