Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа, эрчим хүчний салбар цэгцэрсэн үү

2026-02-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Засгийн газар эрчим хүчний салбарын доройтолд “онцгой анхаарна” хэмээн мэдэгдэж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд 30 хоногийн хугацаа өгсөн. Олон нийт ч итгэсэн. Ядаж л нэг сарын дотор бодит ахиц, тодорхой шийдэл, ил тод тайлагнал харна гэж найдсан. Харин  Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа. Юу өөрчлөгдөв.

Ерөнхий сайд Г.Занданшатар нэг сарын өмнөх мэдэгдэлдээ “Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өгч байна.  Энэ хугацаанд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцно. Эрчим хүчний нэгдсэн бодлогоо шуурхай цэгцэл. Цэгцэлж байж чөлөөлнө.  Хотын дарга Х.Нямбаатартайгаа хамтраад тавдугаар цахилгаан станцынхаа асуудлыг хурдан шийд” гэсэн байдаг.  Эрчим хүчний сайдын хувьд нэг сарын хугацаа гэдэг бараг л чөлөөлөгдсөнтэй адил. Өөрөөр хэлбэл, Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “огцруулна” л гэсэн үг байв.  Б.Чойжилсүрэн сайд ч   Засгийн газрын хуралдаанаас гарч ирээд өгсөн тайлбартаа “Нэг сарын хугацаанд эрчим хүчний асуудал шийдэгдэхгүй нь тодорхой. Албан тушаалаа авсан шигээ өгч чадна” гэнэ лээ.  Тэгэхээр  Ерөнхий сайд Г.Занданшатар хугацааг өгч байгаа нэрээр бараг л түүнд хариуцлага тооцчихсон, өгсөн нэг сарын хугацаа нь ч дуусчихлаа.  Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сүүлийн зургаан жилийн хугацаанд хоёр ч Засгийн газар дамнан сайдаар ажиллаж байгаа.  Энэ салбарт бараг л “ноёрхол”-оо тогтоочихсон, “хоргодох” зүйл түүнд олон байгаа нь ойлгомжтой.  Үндэсний аудитын газраас Эрчим хүчний сайдын “багцад” 79.98 тэрбумын зөрчилтэй гэсэн дүгнэлт гаргасан.   Энэ нь цэвэр зохион байгуулалт, төсвийн сахилга бат, салбарын уялдаа холбоог харуулсан зөрчлүүд байна.   Үүнээс харахад, эрчим хүчний салбарын эдийн засгийн нөхцөл байдал ямар эмзэг, замбараагүй, дүрэм журамгүй явж байгааг харж болно.  Эрчим хүч бол улс орны аюулгүй байдалтай шууд холбоотой чухал салбар. Өнөөдөр нийслэлд хэдхэн цаг цахилгааны хязгаарлалт хийхэд ямар эрсдэлт байдлууд үүсэж байгааг бэлхнээ харж болно. Өвөл болохоор ачаалал дийлэхгүй, зун болохоор засвар нэрээр хязгаарлалт тогтоодог тогтолцоо хэвээрээ. Импортын хараат байдал буураагүй, дотоодын эх үүсвэрийн шинэ төслүүд “судалгаа, ТЭЗҮ, санхүүжилт” гэсэн гурван үгийн дунд гацсан хэвээр. Нэг сарын хугацаанд салбарын бодлогын шинэчлэл, тарифын ил тод тооцоолол, алдагдлын бодит бууруулалт, хөрөнгө оруулалтын эрэмбээс дорвитой зүйл сонсогдсонгүй.Хугацаа өгнө гэдэг бол улс төрийн шахалт төдий биш, хэмжүүр тогтоох үйлдэл. Хэрэв 30 хоногийн дотор санхүүгийн сахилга сайжрах, алдагдал, өр төлбөрийн бодит зураг нийтэд ил болох, тарифын шинэчлэлийн үндэслэл тайлагнагдах, шинэ эх үүсвэрийн санхүүжилтийн бүтэц тодорхой болох зэрэг тодорхой алхмууд хийгдээгүй бол “хугацаа” гэдэг үг өөрөө үнэ цэнээ алдана. Эрчим хүч бол үндэсний аюулгүй байдал. Хүйтэн шөнө гэрэл тасрахад улс төрийн тайлбар дулаацуулахгүй. Тиймээс 30 хоногийн дараах үнэлгээ нь PR тайлан биш, бодит шалгуур байх ёстой. Зорилт биелээгүй бол хариуцлага яригдах нь зарчим биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 34 (7776)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
1
0
0
Ddavaa
Tavdugaar stants Zandanshatar,Choijilsuren 2-Iim oroltsooguigeer bosokh ni todorhoi bolson shuu dee "Tuuz khaichiltal" khentii neg bites her uldekhee lbodson ni deergui yuu
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

1 цаг 59 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

3 цаг 9 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

12 цаг 59 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

12 цаг 59 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

12 цаг 59 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09