Б.Батбаатар: Тусгай хамгаалалттай газарт барьсан хашаагаа буулгахгүй бол ашиглах эрхийг цуцална

2026-02-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Зэрлэг амьтны хамгаалал, стандартын бус хашаанаас үүдэлтэй эрсдэл болон хашааны стандартын хэрэгжилтийн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар мэдээлэл өглөө.

Тэрээр “Ойн сантай ойр, зэрлэг амьтдын бэлчээр, нүүдлийн замтай давхцсан ашиглалтын талбайг зөвшөөрөлгүй ашиглах, нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хаасан хууль бус үйл ажиллагаа цөөнгүй илэрч байна. Үүнтэй холбогдуулан байгаль хамгаалагч, албан хаагчид долоо хоног бүрийн мягмар, лхагва, пүрэв гарагт тогтмол шалгалт хийж, стандарт бус хашаа, барилга байгууламжийг буулгах ажлыг зохион байгуулж байна.Зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандартыг хэрэгжүүлэх тухай 2025 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр гарсан албан даалгаврын хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын 27 байршилд нийт 43 иргэн, аж ахуйн нэгжийн 10 мянга 753 метр буюу 10.7 км урт стандарт бус хашааг буулгаж, стандартад нийцүүлсэн. Гэсэн ч зарим иргэн, аж ахуйн нэгж хашааны стандартыг мөрдөөгүй хэвээр байна. Үүний улмаас 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 23-р хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд байрлах Эс Жи Жи Эс компанийн барьсан стандарт бус хашаанд халиун буга гэмтсэн тухай дуудлага мэдээлэл ирсэн. Халиун бугын нэг бодгалийн экологийн болон эдийн засгийн суурь үнэлгээ нь 12 сая 700 мянган төгрөг. Тусгай хамгаалалттай газар нутагт уг үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлдэг тул 25 сая 400 мянган төгрөгийн торгуулийг оногдуулсан. Үүнээс гадна захиргааны хэм хэмжээ, акт, дэглэм зөрчсөн үндэслэлээр 30 сая төгрөгийн торгуулийг нэмж ногдуулсан. Ингэснээр Эс Жи Жи Эс компанид холбогдох бүх торгуулийг хуулийн дагуу оногдуулсан. Мөн тухайн компанийн газар ашиглалтын талбайг хэсэгчлэн цуцалж, хэмжээг нь 18 мянга 149 м.кв болгон багасгах асуудлыг шийдвэрлэхээр хамгаалалтын захиргаанаас 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр А/85 тоот албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд газрын эрхийг өнөөдөр цуцалж байна гэлээ.  Мөн тэрээр “Богдхан уулын дархан цаазат газрыг Улаанбаатар хотын харьяанд шилжүүлэх боломжгүй гэдгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын хувьд тодорхой илэрхийлж байна. Одоогоор Богдхан уулын дархан цаазат газарт нийт 114 мянган иргэн ажиллаж байгаа бөгөөд эдгээр хүмүүсийн эрх ашгийн асуудал ч мөн яригдана. Иймээс бид Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн төслийг боловсруулж байгаа бөгөөд энэ хаврын УИХ-ын чуулганаар өргөн барина. Хуулийн зохицуулалт тодорхой болсноор олон жил хуримтлагдсан асуудлууд нэг мөр шийдэгдэх юм.

Стандарт бус хашааг буулгуулах шаардлага зөвхөн Богдхан уулд хамаарахгүй, бүх тусгай хамгаалалттай газар нутагт адилхан үйлчилнэ. Албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тухайн газрын ашиглах зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авна. Бид 30 хоногийн хугацаа олгож, энэ хугацаанд хашаагаа буулгаагүй газруудын эрхийг цуцлах шийдвэр гаргана. Харин зарим газрууд хашаагаа буулгаж эхэлсэн тухай мэдээлэл ирээд байгаа юм” гэлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 23 (7765)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

1 цаг 56 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

3 цаг 7 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

12 цаг 57 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

12 цаг 57 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

12 цаг 57 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09