УИХ-ын дарга Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ

2026-01-30
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.БЯМБАА

 

Говь, тал хээр, хангай хосолсон гурван бүсийн нутаг Баянхонгор аймгаас УИХ-ын  дарга Н.Учрал тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүдийн хангайн бүсийн томилолт эхэллээ. Хангайн бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд төрөлжсөн аялал жуулчлалыг эрчимжүүлэх, тэр дундаа түүх-соёлын, байгалийн аялал жуулчлалыг онцолжээ.

Аймгийн эдийн засгийн бүтцийг авч үзвэл уул уурхай, аялал жуулчлал, аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй зонхилж байгаа төдийгүй хил дамнасан бүс нутагт худалдаа, үйлчилгээ, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч байгаа аж. Хонгорын говьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд анхаарч буй Баянхонгорчууд ирэх 2029 он гэхэд улсаас татаас авдаггүй аймаг болохоор зорилт тавьснаа УИХ-ын дарга, гишүүд болон сайд нарт танилцууллаа.

УИХ-ын дарга Н.Учрал орон нутагт эрх мэдлийг шилжүүлж, эдийн засгийн хувьд бие даасан байдлыг нь бэхжүүлэхэд бодлогоор анхаарахаа илэрхийлсэн. Үүний тулд төсвийн бодлогоор зах зээл дэх төрийн оролцоог бууруулахад анхаарч, энэ оны төсвийн тухай хуульд онцгойлон тусгасан талаар тодотгов. Өөрөөр хэлбэл төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба нэрлэсэн ДНБ-ий харьцаа 37 хувь байсныг 30 хувь хүртэл бууруулснаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүс нутаг дахь бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх орон зайг гаргажээ. УИХ-ын дарга хэлэхдээ, аймаг, сумандаа тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлж байгаа хувийн хэвшлийнхнийг хуулиас давсан дүрэм, журмаар залхаадаг хүнд суртлын бүх хэлбэрийг таслан зогсоохын тулд “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлсэн талаараа онцоллоо. 

Хөдөлмөрлөж байгаа хүн бүрийг үйл ажиллагааны төрлөөс нь үл хамааран дэмжих хэрэгтэйг сануулаад, Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх, эдийн засгийн эрх, улс төрийн эрхийг бүрэн эдлэх боломжийг бүрдүүлнэ гэв. Энэ хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиас эхлээд Зөвшөөрлийн тухай хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль зэргээр дамжуулан бугшсан дүрэм, журмыг цэгцэлж, шат дамжлагыг арилгаж, баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих алхмууд эхэлсэн талаар онцоллоо. Ямаан сүргийнхээ тоогоор улсдаа тэргүүлж, тэмээний тоо толгойгоор гуравт ордог Баянхонгорчууд хөдөө аж ахуйн салбарыг бодлогоор дэмжиж, дотоодын үйлдвэрлэлийг төрөлжүүлэхэд онцгой анхаарч байна.

Баянхонгор аймгийн нийт 20 сумын 105 багт 90 орчим мянган хүн оршин сууж байгаагаас аймгийн төвдөө 38.4 хувь нь амьдардаг. Тус аймгийн хэмжээнд орон сууцжуулах бодлого хэрэгжүүлсний дүнд өнгөрсөн таван жилийн хугацаанд нийт 1180 иргэнд 101 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон нь Дархан, Эрдэнэт хотын дараа орох үзүүлэлт аж. Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд нэмэгдэж, хүн амын төвлөрөл ихэсч байгаагаас улбаалан агаарын бохирдол аймгийн нэн тулгамдсан асуудал болсныг Засаг дарга Э.Энхбат тодотгов. Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн төвийн нийт дулааны ачаалал 55 орчим мВт хүрч, дулааны хоёрдугаар станцын эх үүсвэр зайлшгүй шаардлагатай байгааг хэллээ. Иймд УИХ-ын даргын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг орон нутагт нэмэгдүүлэх хөтөлбөрийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэв. Энэ хүрээнд Байдрагийн гол дээр усан цахилгаан станц барих ажлын зураг төслийг эцэслэсэн ч төслийн хэрэгжилтэд анхаарал хандуулах шаардлагатайг уламжиллаа. 

УИХ-ын дарга ногоон дэд бүтцийг хөгжүүлж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг орон нутагт нэмэгдүүлэхийн тулд процессыг үе шатыг хялбаршуулж, бүтээн байгуулалтуудын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрчимжүүлэхэд анхаарна гэж онцлов. Түүнчлэн уул уурхайн үйлдвэрлэл зонхилдог аймаг, сумдад төсвийн төвлөрүүлсэн орлогын дийлэнх хувийг үлдээдэг байх ёстойг хэллээ. Баянхонгор аймгийн тухайд төрийн албаны залгамж чанарыг чухалчлан, нэгдмэл бодлогоор бүс нутагтаа жишиг болохуйц дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж буйг сайшаалаа.

Тэрээр төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзах үеэр салбарын эрх зүйн шинэчлэл, хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүх шатанд хангуулах талаар байр сууриа илэрхийлж, орон нутгийн бие даасан хөгжлийг дэмжсэн бодлого, шийдвэрийн хүрээнд санал солилцов. Уулзалтад УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар нараас гадна Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин, Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар албаны хүмүүсийн хамт оролцлоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 20 (7762)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
OYUN
Do you want to sell your kidney? Are you looking for an opportunity to sell your kidney due to financial crisis and don't know what to do? Then contact us at DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM and we will offer you the amount of your kidney. Because in our hospital, kidney failure occurs, and 91424323800802. email: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Price: $780, 000 (Seven Hundred, Eighty Thousand Dollars) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

1 цаг 57 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

3 цаг 8 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

12 цаг 58 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

12 цаг 58 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

12 цаг 58 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09