Бид эдийн засгийн эрх чөлөөгүй гэж үү?

1 цаг 17 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

 

Монгол Улсад аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой 200 гаруй хууль хэрэгжиж байна.  Гэвч төр бизнесийн харилцаанд хэрхэн оролцох, ямар зарчмыг баримтлах, бизнес эрхлэгчдийн эрхийг хэрхэн хамгаалах талаар нэгтгэсэн, суурь хууль одоогоор байхгүй байгаа юм. Иймээс төрийн оролцоог хязгаарласан бие даасан хууль зайлшгүй шаардлагатай гэж үзэж намрын чуулганд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн барьсан юм.  Эдийн засгийн эрх чөлөө гэдэг нь иргэн, аж ахуйн нэгж хуульд хориглоогүй л бол бизнес эрхлэх, хөдөлмөрлөх, хөрөнгө өмчлөх, ашиглах, захиран зарцуулах, гэрээ хэлцэл хийх эрхээ эдлэхийг хэлдэг. Энэ бол хүний салшгүй эрх бөгөөд зөвхөн Үндсэн хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр л хязгаарлагдах юм.  Тиймээс Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн онцлох заалтуудыг хүргэж байна.

 

Ж.Энхбаяр: Хөрөнгө оруулагчийн эрх ашгийн хуулиар хамгаална

 

Уг хуулийн төслийг УИХ-ын дарга Н.Учралд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өргөн мэдүүлсэн билээ. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод туссан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй байдал, зохицуулалтын үр ашигтай байдлыг сайжруулах, хөрөнгө оруулагчийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд төрөөс үзүүлэх ачааллыг багасгах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсныг сайд Ж.Энхбаяр тодотгож байв.  Хуулийн төсөлд төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахад баримтлах үндсэн зарчмуудыг тусгажээ. Тухайлбал, хуулиар хориглосноос бусад аж ахуйн үйл ажиллагааг хуулийн дагуу чөлөөтэй эрхлэх, өмчийн халдашгүй байдлын, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн тэгш эрхийн, шударга өрсөлдөөний зарчмыг тусгасан байна. Мөн эдийн засгийн эрх чөлөөг хангах төрийн бодлого, төрийн байгууллага, албан тушаалтанд хориглох үйл ажиллагаа, Эдийн засгийн бодлогын зөвлөлийн талаар тусгасан бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтнуудад эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлах, хууль бусаар өмчийг хураах, хуульд заагаагүй хяналт шалгалт хийх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийг гүтгэх,  эд хөрөнгийг сүйтгэх, нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараах зэрэг  үйл ажиллагааг хориглосон байна.

 

Манай улс эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээр 76-д оржээ

 

Дэлхийн өв уламжлалын сангаас Эдийн засгийн эрх чөлөөт байдлын индексийг засаглалын үр ашиг, Засгийн газрын оролцоо, зохицуулалтын үр ашигтай байдал, нээлттэй зах зээл гэсэн дөрвөн бүлгийн хүрээнд 12 шалгуур үзүүлэлтээр тооцдог. Манай улс эдгээр үзүүлэлтээр 2024 онд 176 улсаас 76-д оржээ. Тодруулбал, өмчийн эрхийн үзүүлэлтээр 92, төрийн зарчимт байдлын үзүүлэлтээр 117, хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлаар 119-д тус, тус орж муу үнэлгээ авсан бол бизнесийн эрх чөлөөгөөр 79-д орж дунд үнэлгээ авчээ.   Энэ нь өмчийн эрхийг бодитой хамгаалах, төрийн ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх, бизнесийн орчин дахь зохисгүй хязгаарлалтыг бууруулах, хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой болгох шаардлага байгааг харуулж байна.

 

Хуулийн төслийг дагаж 94 орчим хууль тогтоомжийг өөрчлөлт оруулна

 

Эдийн засгийн эрх чөлөөг хуульчилсан улс орнууд үндэсний аюулгүй байдлыг хангах, шударга өрсөлдөөнийг дэмжих, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах гэсэн гурван тохиолдолд л эдийн засгийн эрх чөлөөг хязгаарлаж, хориглох хууль тогтоомж гаргадаг байна. Харин дээрх гурван тохиолдлоос бусдаар эдийн засгийн үйл ажиллагааг хязгаарлах хууль тогтоомж гаргахыг хоригложээ. Эдийн засаг, хөгжлийн яамнаас боловсруулаад буй хуулийн төсөлд ч эдгээр зарчмыг дараах байдлаар томъёолсон байна. Ингэхдээ Аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх, Өмчийн халдашгүй байдлыг хангах, Төрийн бодлого, эрх зүйн орчин тогтвортой байх, Гомдол гаргах, мэдээллээр хангагдах эрхийг баталгаажуулах, жилд нэгээс доошгүй удаа төрийн үйлчилгээний хүртээмж, шат дамжлагыг багасгах, зөвшөөрөл, бүртгэлийн талаар санал, хүсэлт авах, урьдчилан тооцоолох бололцоотой, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх зэрэг зарчмыг хуулийн болоод дагалдах хуулийн төслүүдэд тусгажээ.   Мөн дээрх хуулийн төслийн талаар ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү “Нэг хууль юм шиг сонсогдож байгаа боловч энэ хуулийн төслийг дагаж 94 орчим хууль тогтоомжийг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа. Эдийн засгийн эрх чөлөө нь эдийн засаг, нийгмийн олон харилцааг шийдвэрлэх шаардлагатай өргөн цар хүрээтэй ойлголт. Төрийн бодлого хууль тогтоомжийн тогтвортой байдлаас эхлээд бизнес эрхлэх эрх чөлөөг хангах, өмчийн халдашгүй  байдал, шударга өрсөлдөөн гээд эрх чөлөөг хязгаарласан тодорхой хэдэн нөхцөлөөс бусад тохиолдолд төрөөс бизнесийн үйл ажиллагааг боомилдоггүй, хувийн хэвшлийн гомдол маргааныг шийдвэрлэх гээд олон харилцааг зохицуулах анхдагч хуулийг төслийг бид боловсруулж байна” гэж байсан.Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа 933 хуулиас бизнес, хөрөнгө оруулалт, худалдаатай шууд болон шууд бус холбоотой харилцааг зохицуулсан 368 хууль байна. Тэр дундаа хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарласан, гадаадын иргэн, хуулийн этгээдэд нэмэлт шаардлага тавьсан 40 гаруй хууль хэрэгждэг аж.

 

Хуулийн төслийн онцлох заалтууд

 

-Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн эдийн засгийн эрх чөлөөг хангах зарчим. Тухайлбал, төрийн үйл ажиллагаа нээлттэй ил тод байх, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн байх, хууль тогтоомж хооронд давхардал хийдэл, зөрчил үүссэн тохиолдолд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчид ашигтай байдлаар тайлбарлах юм.

-Төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахтай холбоотой нөхцөлүүдийг заасан байна. Төрийн байгууллага, албан тушаалтан хууль бус шийдвэр гаргасан тохиолдолд хариуцлага хүлээх, хяналт шалгалтын давхардлыг арилгах, төр өөрт байгаа мэдээллийг шаардахгүй байх, гомдол шийдвэрлэлтийн үйл явцыг цахим хэлбэрээр харах боломжтой зэрэг төрөөс эдийн засгийн эрх чөлөөг хангахтай холбоотой нөхцөлүүдийг тусгажээ.

-Төрийн байгууллага, албан тушаалтанд хориглох үйл ажиллагааг тусгасан. Ингэхдээ аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчийн эд хөрөнгө, бие махбодод халдах, нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараах, нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд албадан оролцуулахгүй байх, зарим аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон хэм хэмжээ батлахыг хориглоно гэж тусгасан байна.

-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх механизм буюу Эдийн засгийн бодлогын зөвлөлийн эрх зүйн статусыг бий болгож, чиг үүргийг тодорхой болгожээ. Эдийн засгийн бодлогын зөвлөл нь төрийн бодлого, хууль тогтоомж, хэм хэмжээний акт боловсруулахад олон нийтийн саналыг хүлээн авах, төрийн байгууллагад саналыг хүргүүлэх, шийдвэрт санал туссан эсэх талаар эргэн мэдээлэх чиг үүрэгтэй ажиллана гэж хуулийн төсөлд тусгажээ.

Иймээс энэхүү хуулийг баталснаар бизнесийн орчин илүү ойлгомжтой, тогтвортой болж, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, эдийн засгийн өсөлт, ажлын байр, өрсөлдөх чадварт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Мөн “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” хуулийн төсөл нь төр бизнесийн үйл ажиллагаанд хэт оролцохоос сэргийлж, иргэн, аж ахуйн нэгжийг чөлөөтэй ажиллах эрхийг хамгаалж, ил тод, шударга, тогтвортой эдийн засгийн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн суурь хууль болох юм. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 18 (7760)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Энэтхэг–Европын холбоо түүхэн худалдааны хэлэлцээр байгууллаа

Европын Холбоо болон Энэтхэг улс бараг 20 жилийн турш үргэлжилсэн хэлэлцээний эцэст түүхэн чөлөөт худалдааны х

1 цаг 17 мин
Бид эдийн засгийн эрх чөлөөгүй гэж үү?

Монгол Улсад аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой 200 гаруй хууль хэрэгжиж байна. 

1 цаг 17 мин
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “до

1 цаг 17 мин
Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

НХАУ-ын Үндэсний Цагаачлалын газраас гадаадын иргэдийн хилээр нэвтрэх үйл явцыг хөнг

14 цаг 37 мин
Жек Лондоны богинохон атлаа тод мөр

Америкийн уран зохиолын түүхэнд Жек Лондон шиг амьдралаараа роман бичсэн зохиолч

14 цаг 43 мин
GoGo.mn Ройтерс агентлагтай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

GoGo.mn сайт дэлхийд тэргүүлэх, нэр хүндтэй мэдээллийн агентлагуудын нэг бол

14 цаг 58 мин
iKon.mn сайтын нэрийг барьж, хуурамч мэдээлэл түгээжээ

Сүүлийн үед iKon.mn сайтын нэрийг барьсан худал хуурмаг мэдээ, мэдээлэл Фэйсбүүк орчинд тарха

15 цаг 2 мин
Ерөнхий сайд "Рио Тинто" группт шаардлага хүргүүлж захидал илгээжээ

Г.Занданшатар "Рио Тинто" группт шаардлага хүргүүлж захидал илгээжээ

15 цаг 41 мин
АНУ Гренландын бүрэн эрхийг авахгүйгээр аюулгүй байдлаа бэхжүүлэх эрх зүйн орчин бий

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг "худалдаж авах" санааг дахин илэрхийлэхэд,

Өчигдөр 06 цаг 00 мин
Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа”

“…Бухан бярууны зовлонг бух ойлгодоггүй” гэдэг үг бий. Хэн нэгний асуудлыг хүн бүхэн мэдэхгүй л гэсэн үг.

Өчигдөр 06 цаг 00 мин