Давос-2026: Монгол Улсад хүрэлцэн ирж, баяр наадам үзэхийг урилаа

2026-01-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

 

Швейцарын Давос хотод Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалт үргэлжилж байна.  Өчигдөр болсон Дэлхийн аялал жуулчлалын ирэх арван жилийн чиг хандлагыг дахин тодорхойлох зорилготой хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, үг хэлэв. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь дасан зохицох чадвартай эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов. Уул уурхайгаас хэт хамааралтай Монгол Улсын хувьд аялал жуулчлалын салбар нь валютын орлого нэмэгдүүлэх нэг суваг болж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход томоохон түлхэц үзүүлнэ. Тиймээс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх дэлхийн санаачилгыг идэвхтэй дэмжихээ илэрхийлэв. Мөн төлөөлөгчдийг Монгол Улсад хүрэлцэн ирж,  Үндэсний их баяр наадмыг үзэхийг урилаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар уг чуулга уулзалтад оролцох үеэрээ НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын дэргэд суугаа Элчин сайд Др.Истван Үехэе, Дэлхийн аялал жуулчлалын форумын дарга Булут Багси нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Мөн  Ерөнхий сайд Г.Занданшатар “Өнөөгийн нийгэм, шинэ ирээдүйг цогцлоох залууст ямар ур чадвар хэрэгтэй вэ” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв.

Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ хиймэл оюуны мэдлэгийг давуу байдал бус харин үндсэн чадвар болгох зорилгын хүрээнд сургалтын үйл явцад үр дүнтэй, хариуцлагатай ашиглах нь чухал байгааг онцлон дурдав.  “Сурагч бүрийн онцлогт нийцүүлсэн, хиймэл оюунд суурилсан “туслах багш” нарыг хөгжүүлж, хэрэглээг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.  Монгол Улс хиймэл оюунд суурилсан боловсролын систем рүү шилжиж буйг Ерөнхий сайд танилцуулсан байна. Багшлахуйгаас суралцахуйд чиглэсэн боловсролын шинэчлэлийн хүрээнд Монгол Улс ирэх хичээлийн жилээс бага боловсролын хөтөлбөртөө хиймэл оюун, технологийн суурь мэдлэг олгох хичээлийг тусгасан талаар онцолжээ.

Тус чуулга уулзалт нь 1971 оноос хойш зохион байгуулагдаж буй бөгөөд энэ удаагийн 56 дугаар чуулга уулзалтад 70 гаруй улс орны төр, засгийн тэргүүн, нийт 2700 гаруй төлөөлөгч оролцож байна.

Жил бүрийн нэгдүгээр сард Швейцарийн Давос хотноо дэлхийн улс төр эдийн засгийг тодорхойлох томоохон удирдагчид цуглаж тухайн жилийн өнгөө хэлэлцдэг уламжлалтай. Энэ жилийн Давосын чуулган “Хэлэлцээ, ойлголцлын амин сүнс” уриатайгаар эхэллээ. “Олон улсын нөхцөл байдал тодорхойгүй байдал руу улам бүр чиглэж байгаа энэ үед бидэнд ойлголцол, хэлэлцээ хамгийн чухал бөгөөд хий хоосон тунхаг байж болохгүй” тухай Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Бёрге Бренде мэдэгдлээ. “Өнөөгийн цаг үе тодорхойгүй боловч үүний цаана боломж ч байж болно гэдгийг мөн харуулж чадах цаг үе гэж бид харж байна” хэмээн тэрээр хэлсэн үгэндээ онцоллоо.

Энэ жилийн форумд 130 гаруй орны 3000 орчим төлөөлөгч байгаагийн дотор 60 гаруй улсын төрийн тэргүүн, өндөр албан тушаалтнууд, 850 гаруй бизнесийн байгууллага, олон улсын байгууллагын удирдлагууд оролцож байгаа нь олон талын харилцан ойлголцлыг эрэлхийлж буйг харуулж байна.

Чуулга уулзалтаар сүүлийн жилүүдэд эрчимтэй хэлэлцэх болсон хиймэл оюун ухаан, олон улсын геополитикийн нөхцөл байдал, сорил, боломж, эрсдэл зэрэг агуулгаар голлон 200 гаруй дэд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 14 (7756)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

1 цаг 58 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

3 цаг 9 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

12 цаг 59 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

12 цаг 59 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

12 цаг 59 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09