Н.Учрал, О.Цогтгэрэл нарын намын даргын албан тушаал албажлаа

2026-01-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн өөрчлөлтийн дагуу улс төрийн намууд 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор намын дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг УДШ-д хүргүүлэх үүрэг хүлээсэн. Тэгвэл хуулийн хугацаанд УДШ-д бүртгэлтэй 37 намаас 29 нь материалаа ирүүлжээ.  Ирүүлсэн өөрчлөлтөд хуулийн зөрчил, алдаа мадаг байгаа эсэхэд дээд шүүх ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн баасан гарагт Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болж,  МАН-ын дарга Н.Учрал,  АН-ын дарга О.Цогтгэрэл нарыг намын даргаар бүртгэлээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард МАН-ын 31 дүгээр Их хурал болж, 13 дахь намын даргаараа УИХ-ын гишүүн Н.Учралыг сонгосон.  Түүнтэй МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав заалнаас нэрээ дэвшин өрсөлдсөн ч 2086 төлөөлөгчийн 94.95 хувийн саналаар Н.Учрал ялалт байгуулсан юм.  Ийнхүү тэрээр 38 насандаа шинэ үеийн МАН-ын 13 дахь даргаар сонгогдсон.  Намын дарга болоод нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тасралтгүй шинэчлэгдэж чаддаг, гишүүн төвтэй, ил тод, хариуцлагатай, дотоод ардчилалтай намыг төлөвшүүлэх “E-4” стратегийг хэрэгжүүлж ажиллана гэдгээ зарласан. МАН-ын дарга Н.Учрал 1987 онд төрсөн. Намын шинэ үеийн удирдагч нарын төлөөлөл. Н.Учрал 2009 онд МАН-д элссэн.  Намын Залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан удаатай.  2016, 2020, 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2022–2024 онд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллаж  дижитал засаглал, ил тод байдлыг сайжруулах чиглэлд анхаарал хандуулж ажилласан байдаг.  Мөн тэрээр намын даргаар сонгогдсоныхоо дараа буюу  2025 оны арвандүгээр сарын 20-нд УИХ-ын даргыг томилогдон ажиллаж байна.

Өнгөрсөн наймдугаар сард АН-ын ҮБХ-ны хуралдаж, Ардчилсан намын даргаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг сонгосон. Тэрээр эхний санал хураалтаар Үндэсний бодлогын хорооны гишүүдээс 196 санал авсан юм. Түүнтэй намын даргад УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Отгонболд нар өрсөлдөн өвдөг шороодсон байдаг.  Ардчилсан намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэл нь УИХ-д хоёр дараалан сонгогдоод байгаа бөгөөд эдийн засагч мэргэжилтэй.  Тэрээр "Ардчилсан нам манлайллын стратегийг хэрэгжүүлнэ. Миний хувьд систем бүтээж ялалт авч ирэхийн төлөө бодлогоо хэрэгжүүлнэ" гэж бодлогоо тодорхойлсон. Мөн "Ардчилсан нам 35 жилийн хугацаанд олонх болж ялж байсангүй. Харин олуулаа болж байсан. Дийлэнх хугацаанд нэг нам эрх барьсан. Аргентин улсын жишээг харахад зүүний популизмд нэрвэгдсэн улсыг хэрхэн засварлах вэ гэдгийг харуулж чадаж байна. Иргэн төвтэй, бизнес төвтэй нам байх, улмаар татварыг бууруулж, иргэдэд боломжийг илүү олгож байж л шинэчлэл ирнэ" гэсэн байдаг.  “ТЭСО” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан тэрээр Ерөнхий сайдын зөвлөх, Увс аймгийн Ардчилсан Намын дарга, ТЭСО корпорацын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2020 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 6 (7748)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

1 цаг 59 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

3 цаг 10 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

13 цаг 0 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

13 цаг 0 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

13 цаг 0 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09