Засаглалын хямралыг АНСА “засах” уу

2025-12-28
Нийтэлсэн: Админ
 4 мин унших


Б.Очир

Үнэндээ, улстөрчдийн амнаас “…Засаглалын хямрал нүүрлэлээ” гэдэг үг унадаг болоод  хэдэн жил болсон. Ялангуяа, өнгөрсөн хагас жилийн хугацаанд эрс ихэссэн. Энэ нь өнгөц талаасаа төрийн зарим институц өөр хоорондоо толхилцож буйгаас үүдэлтэй мэт үзэгддэг. Гэвч, уг суурь нь тэдний легитим алдагдсантай холбогдоно. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлээ хэрэгжүүлэх чадвар, олон нийтийн хүлээн зөвшөөрөх байдал алсарсантай холбоотой. 
Өнөөдөр ийм байдалд Үндсэн хуульд “…Төрийн эрх барих дээд байгууллага” хэмээн тунхагласан УИХ орчихоод байна.
Тиймээс зарим улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагаас Ард нийтийн санал асуулга /АНСА/ зохион байгуулах, УИХ-ыг тараах тухай санаачилга гарч эхэллээ. Тодруулбал, тэдгээр байгууллагууд хамтран “…2026 онынэгдүгээр сарын 13 буюу Үндсэн хуулийн өдрөөр АНСА зохион байгуулна” хэмээн 2025 оны арванхоёрдугаар сарын 19-нд зарлалаа. 
Энэ талаар “Эв эе” ТББ-ын төлөөлөл “…1992 оны Үндсэн хуулиас хойш ард түмний мэдэх эрх, төрд итгэх итгэл үнэмшил байхгүй болчихсон байна. Тиймээс тогтолцоогоо өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Тиймээс АНСА явуулар болсон тул иргэдийг идэвхтэй оролцож, хувьсгал хийхийг уриалж байна” гэв. Мөн Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл Д.Эрдэмт “…2016 онд “Эрдэмтдийн баг” гэж УИХ-ын сонгуульд бие даан оролцож байсан. Манай “Эрдэмтдийн баг” 2012 онд анх Монгол улс, Үндсэн хуулиа тогтолцооны хямралд орсон байна гэдгийг тогтоосон. Үндсэн хуульд заасан төрийн гурван өндөрлөгт шүүх засаглал ороогүй нь хяналтгүй төрийг бий болгож байна. Гадаад улстай байгуулсан гэрээ нь Үндсэн хуулиас давуу эрхтэй байгаа нь Монгол Улсыг өөд нь татахгүй байна. Монголоороо хөгжихийн тулд Үндсэн хуулийг сууриар нь өөрчлөх ёстой” гэсэн юм. Тэд “…Үндсэн хуулийн өдрөөр улс орон даяар иргэд өөрсдийн санал шүүмжийг хэлж, шийдвэрт хүрэх цаг болсон тул хүн бүр АНСА-д идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээв.
Тэдний нэгдэл 2025 оны арваннэгдүгээр сарын эхээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө АНСА хөдөлгөөн болж өргөжжээ.
АНСА зохион байгуулах үндэслэл, шаардлагаа “…Төр иргэнийхээ өмнө Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байна уу”, “…Давхар дээлгүй Засгийн газартай болох уу”,  “…126 Их хурлын гишүүнийг цөөлөх үү”,  “…УИХ-д итгэл үзүүлэх үү”, “…Эх орноо дотоодын дайснуудаас  хамгаалах шаардлагатай болсон гэдэгтэй та санал нийлэх үү” хэмээх асуултын хариултаар тодорхойлжээ. Тэд “…АНСА-ын үр дүн  бол тусгаар тогтносон улсын эрх чөлөөт иргэдийн хамтдаа гаргадаг шийдвэр юм. Одоогоос 80 жилийн өмнө Монголын ард түмэн Тусгаар тогтнолоо бүх нийтийн санал хураалт явуулж шийдэж байсан бол өнөөдрийн монголчууд та бид улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулж дотоодын урвагч нарыг төрөөс зайлуулах эсэх талаар бүх ард нийтээрээ санал хураалт явуулан шийдвэрлэх шаардлагатай байна. АНСА зохион байгуулах ард түмний хөдөлгөөндөө нэгдээрэй” гээд “…УИХ-ыг тараая”, “…126 гишүүнийг цөөлье”, “…Авлигачдыг зайлуулъя” зэргээр уриалж байна. Хамгийн гол нь энэхүү АНСА хөдөлгөөн өдрөөс өдөрт өргөжсөөр байна. Эрх зүйч Д.Энхсайхан, Үндсэн хууль тогтоогчдын төлөөлөл Монгол Улсын гавъяат хуульч Л.Цог, Гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс гээд нам намын улстөрчид, хуульчид, уран бүтээлчид, инженерүүд гээд төрөл бүрийн мэргэжлийнхэн нэгдэж байна 
Ер нь бол, Монгол Улс засаглалын хямралд орсон нь олон шинж тэмдгээрээ нэгэнт тодорхой болсон. Тиймээс хямралаас гарах гарц хэрэгтэй. Гэвч, тэр гарцыг эрх барьж буй болон сөрөг хүчний улстөрчид хайдаггүй байна. Харин иргэд, олон нийтээс тийм хүсэл зориг гарч, түүнийхээ төлөө хүчтэй тэмцдэг. Тэр нь АНСА бөгөөд Үндсэн хуулийн “…Төрийн эрх ард түмний мэдэлд байх” буюу аливаа засаглалын хямралыг “засах” хүн бус хуулиар олгосон хамгийн том эрх байдаг байна. Тэр утгаараа өнөөдөр засаглалын хямралаас АНСА “засах” нөхцөл үүссэн бололтой. 
Дашрамд хэлэхэд, өдгөө дэлхий дахинд явагдаж ирсэн АНСА нь гурван төрөлд хуваагдаж байна. 
Нэгдүгээрт, Үндсэн хуулиар заавал хийхээр тогтоосон АНСА (mandatory constitutional referendum) нь гагцхүү үндсэн хуулиар тогтоодог арга зам бөгөөд гарах шийдвэр нь улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолтой холбогдох болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх багтдаг. Санал асуулгын үр дүн төрийн бүх байгууллагад шууд хүлээн зөвшөөрөгдөх шинжтэй буюу импратив байдаг. Энэ төрлийн АНСА-ыг Австрали, Дани, Ирланд, Швейцар зэрэг орнууд түгээмэл хэрэглэж байна.
Хоёрдугаарт, хүчингүй болгох АНСА (abrogative referendum) нь парламентаар урьд өмнө нь аль хэдийнээ батлагдсан болон шийдвэрлэгдсэн асуудлыг иргэдийн саналаар эргэн харахад ашигладаг. Үүнийг нэг талаар сайн дурын буюу гэнэтийн гэж нэрлэдэг.
Гуравдугаарт, зөвлөлдөх АНСА (consultative referendum)-ыг зарим тохиолдолд plebiscide or ad hoc referendum гэж нэрлэж байна. Энэ төрлийн АНСА-аар Засгийн газар болон парламент өөрийн шаардлагатай гэж үзсэн аливаа асуудлыг оруулах боломжтой гэж үздэг. Харин гарах шийдвэрийн хувьд заавал биелэгдэх буюу импратив шинжийг агуулдаггүй байна.

 

Эх сурвалж: polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
2
1
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21