Г.Занданшатарын Засгийн газар ирэх таван жилийн төлөвлөгөө танилцууллаа

2025-11-10
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

Засгийн газраас Монгол Улсыг 2026-2030 онд  хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулжээ. Энэ асуудлаар Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй сайд нар өчигдөр олон нийтэд мэдээлэл өглөө.   Энэ бол төлөвлөгөө биш, харин монгол хүн бүрийн амьдралд бодит өөрчлөлт авчрах бидний хамтын  зорилго юм шүү гэдгийг Ерөнхий сайд онцлов.  Засгийн газраас "Шинэ итгэл - Эрс шинэтгэл" бодлогын хүрээнд 10 ажил хийж, үр дүнд хүргэнэ гэлээ. 
Үүнд, нэгдүгээрт иргэн бүр чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авна. Багш нарын цалинг шат дараатай нэмэгдүүлж, аймаг, сум бүрд MRI, лабораторийн шинэ тоног төхөөрөмжтэй болно. Хоёрдугаарт, ажилтай, орлоготой  дундаж давхаргыг дэмжинэ. Эдийн засгаа төрөлжүүлж, тогтвортой өсөлтийг  бий болгоно. Төрийг шударга ил тод болгоно. Авлигатай хатуу тэмцэж, ил тод, хариуцлагатай төрийн үйлчилгээг бүрдүүлнэ. Хөрөнгө оруулах орчныг сайжруулна. Татвар, гаалийн шинэчлэл хийж, бичил, жижиг дунд бизнесийг дэмжинэ. " Шинэ итгэл-Эрс шинэтгэл" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  Монгол Улс тогтвортой эдийн засгийн орчинтой, нийгэмд шударга ёс тогтсон, дундаж давхарга тэлсэн, иргэд нь итгэлтэй, амьдрал нь баталгаатай болох суурь тавигдана гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо. 

Мөн салбарын сайд нарын өгсөн мэдээллээс онцлон хүргэж байна. 
Монгол Улс 2024 онд нийт 164 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2024 онд 27.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 12.1 хувиар өссөн бол гадаад худалдааны тэнцэл 4.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.   Монгол Улсад 1990 оноос нийт 49.0 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал бүртгэгдсэн бөгөөд үүнээс 43.4 хувийг Нидерланд, 13.1 хувийг БНХАУ, 8.3 хувийг Сингапур улс тус тус бүрдүүлсэн бол үйл ажиллагааны салбарын ангиллаар уул уурхай, олборлолтын салбар 74.0 хувийг эзэлж байна.

 

Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: 


-Нефть боловсруулах үйлдвэр биднийг ажил авахад 27 хувийн ажлын гүйцэтгэлтэй байсан. Одоогоор 50 хувьтай байна. Цаашид ажил эрчимжинэ. Шаардлагатай тоног төхөөрөмжүүд ирсэн.  Ер нь ирэх таван жилийн хугацаанд хүнд үйлдвэрийн чиглэлд гурван том үйлдвэр ашиглалтад орно. Монгол улс 2026-2030 онд олборлолтоос боловсруулалт руу шилжинэ. Одоогоор баяжуулах 141 үйлдвэрээс 57 нь ажиллахгүй, хууль эрх зүйн шинэчлэлт шаардлагатай. Эрдэнэтэд зэс хайлуулах, Дархан Сэлэнгэд төмөр хайлуулах, мөн нефтийн үйлдвэрүүд баригдана. Ажлаа авснаас хойш дөрвөн сарын хугацаанд нефтийн үйлдвэрийн явц 27 хувиас 50 хувьд хүрлээ. Эдгээр үйлдвэрүүд таван жилийн дотор ашиглалтад орно.


ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр:


-Атрын дөрөвдүгээр аяныг эхлүүлсэн. Эрчимжсэн аж ахуй хөгжиж байна. Тэднийг тэжээлээр хангах бодлогыг хэрэгжүүлнэ. Эрчимжсэн мал аж ахуйн чиглэлд тодорхой бодлого хэрэгжүүлнэ.  Үйлдвэрлэсэн улс орон хөгждөг. Хөнгөн үйлдвэрлэлүүдийг хөгжүүлж, бүтээгдэхүүнүүдийг экспортлох бодлого хэрэгжүүлнэ.

 

Шадар сайд Т.Доржханд:


-Сүүлийн жилүүдэд аж үйлдвэржилтийн бүс нутгийн эрчим хүчний эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж, хүн амын өсөлт, хот хөдөөгийн шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй суурьшлын бүсүүдэд эрчим хүчний хэрэглээ шаардлага тасралтгүй өсөж байна. Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлттэй уялдан эрчим хүчний хэрэглээ жил бүр 7-8 хувиар нэмэгдэж байгаа ч үүнийг дан ганц дотоодын эх үүсвэрээр бүрэн хангах боломжгүй байгаагаас шалтгаалан нийт хэрэглээний 24 хувийг хө рш орнуудаас импортолж байна. Манай улсын хувьд дийлэнх ДЦС-уудын ашиглалтын хугацаа хэтэрч, тоног төхөөрөмжийн насжилт өндөр байгаагаас бүрэн хүчин чадлаар ажиллах боломжгүй болоод байна. Түүнчлэн түгээх дамжуулах шугамын алдагдал 13-19 хувьд хүрээд байгаа нь алслагдсан бүс нутагт төвлөрсөн төвийн эх үүсвэрээс эрчим хүч дамжуулах нь эдийн засгийн үр ашиггүй байдлыг нэмэгдүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, байгаль орчинд ээлтэй технологи инновацыг нутагшуулах чиглэлээр сэргээгдэх эрчим хүчний үйл ажиллагааг бодлогоор дэмжиж ирсэн боловч сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нийт хэрэглээний 8 хүрэхгүй хувийг эзэлж байна. Сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлснээр эзлэх хувь 9 хувиас 25 хувьд хүрч, нүүрстөрөгчийн ялгарал жилд 3 сая тонноор буурах тооцоолол гарсан. Тархмал эх үүсвэрүүдийг нэмэгдүүлснээр бүс нутгийн хэрэглээг хангахаас гадна, эрчим хүчний алдагдал 15 хувиар буурч, дамжуулах хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ.

 

ЦХХХ-ны сайд Э.Батшугар: 


-Төрийн үйлчилгээний 90 хувийг цахимжуулах бодлого барина. Төрийн худалдан авах ажиллагааг хиймэл оюун ухаанаар хийдэг болно. Эрдэнэт үйлдвэр нэвтрүүлсэн.  Цаг хугацаа үйл ажиллагааны зардлыг маш их хэмнэж байна. Ингэснээр төрийн албан хаагчдыг цомхотгох биш бүтээмж нэмэгдэнэ.

 

Шадар сайд Н.Учрал:


-Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиар хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжинэ. Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанд өргөн барина. Тэгээд олон нийтэд хуулийн агуулгыг дэлгэрэнгүй танилцуулна. Таван жилээр нийгэм эдийн засгаа төлөвлөж байя, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, ард иргэддээ ойлгомжтой, урьдчилан таамаглаж болохүйц таван жилийн төлөвлөгөө гаргаж байя. Таван жилийн төлөвлөгөөндөө үндэслээд жилийн төлөвлөгөөгөө боловсруулах ёстой. Жилийн төлөвлөгөөндөө суурилаад улсын төсвийг боловсруулах ёстой.  Бид эв нэгдэлтэй, соёлын дархлаатай хүмүүнлэг, иргэндээ ээлтэй нийгмийг бүтээнэ. Иргэдийнхээ аюулгүй эрүүл эрдэм боловсролтой байх нөхцлийг хангаж, 2030 он гэхэд ядуурлыг хоёр дахин бууруулна. Үнэт зүйл нийгмийн хөгжлийн шинэчлэлийн хүрээнд татварын бодлогын шинэтгэл, эдийн засгийн реформын зэрэгцээ нийгмийн тэгш шударга ёсны зарчмыг хангана. Бага орлоготой иргэддээ илүү хөнгөлөлт үзүүлдэг, олон хүүхэдтэй гэр бүлийг татварын бодлогоор дэмждэг байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭ САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 212 (7709)

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
COP17-ын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17 форум 12 өдрийн турш Монголд чуулж, газрын доройт

2 цаг 48 мин
ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо энэ сарын 31-нээс ирэх есдүгээр сарын 01-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

2 цаг 48 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй айлчлалын эргэн тойронд

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.

2 цаг 48 мин
”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

”Эхийн хайрыг дэлхий даяар” уриатай Олон улсын WeLoveU байгууллагынхан цус хандивлалаа

2026-08-28
С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

С.Амарсайхан:Хууль зөвхөн үнэний талд үйлчлэх ёстой

2026-08-28
ТУЖИЙН НАРС- Хүний гараар бүтсэн хамгийн том ой

Тужийн нарс-Хүний гараар бүтсэн хамгийн том ой.

2026-08-28
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

2026-08-28
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

2026-08-28
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

2026-08-28
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

2026-08-27