АН-ын дарга МАН-д хандаж албан шаардлага гаргав VS Д.Амарбаясгалангийн хариу мэдэгдэл

2025-09-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАНДИН

 

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл болон УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж Ардын намын удирдагуудад хандаж албан шаардлага гаргаснаа мэдэгдлээ. Энэхүү шаардлагад МАН-ын даргын сонгуулиас үүдсэн улс төрийн нөхцөл байдлыг тодорхой болгох, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үнэхээр ноцтой гэмт хэрэгт холбогдолтой бол хууль хяналтын байгууллагаар шалгуулах, түүнийх нь дараа парламентын үйл ажиллагааг удирдах, нөгөөтэйгүүр хэрэв гүтгүүлсэн бол гүтгэсэн этгээд хариуцлагаа хүлээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Хэдийгээр нөгөө улс төрийн хүчний дотоод асуудлыг хэлэлцэх нь улс төрийн соёлын хувьд зохимжгүй ч дотооддоо асуудлаа шийдэж, төрийн тогтворгүй байдал үүсгэхгүй байх”-ыг онцоллоо. Тэрээр “Энд нэг зарчим байгаа нь тухайн нам дотооддоо асуудлаа шийдэх ёстой. Мөн Улсын дээд шүүхэд шинэ даргыг заавал бүртгүүлэх ёстой” гэв. 

Ардчилсан намаас гаргасан албан шаардлагыг хүргэе.

АРДЧИЛСАН НАМЫН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛ, УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРЛЫН ШААРДАЛАГА

Эрх баригч МАН-ын даргын сонгуулиас үүдсэн зөрчил тэмцэл нь тус намын дотоод асудал төдий бус, Монгол Улсын төрийн хямралын хэмжээнд хүрч улс төрийн тогтворгүй байдал үүсэх эрсдэл бодитой болсон тул Ардчилсан намын Улс төрийн зөвлөл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өргөтгөсөн хурлаас дараах шаардлагыг хүргүүлж байна.

1. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон МАН-ын өндөр албан тушаалтнууд нь авлига, албан тушаал, эрүүгийн онц хүнд гэмт хэргүүдийг үйлдсэн байж болох утхай эрх баригч намын хариуцлагатай албан тушаал хашиж байсан болон одоо ажиллаж байгаа албан тушаалтнууд мэдэгдсэнийг, хууль шүүхийн байгууллага шалгаж тогтоох шаардлагатай. Энэхүү ноцтой мэдээлэл үнэн бол өнөөгийн УИХ-ын дарга хуулийн хариуцлага хүлээх ёстой бөгөөд асуудал эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл УИХ-ын дарга хуралдааныг удирдах ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Харин уг мэдээлэл худал бол гүтгэгч этгээдүүдэд зохих хуулийн хариуцлага хүлээлгэж шударга ёсыг хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага тавигдана.

2.МАН албан ёсны даргатай болох хүртэл эрх баригч намын дотоод зөрчил нь УИХ, Засгийн газар хоорондын зөрчил болон даамжирч үүний улмаас парламентаар хэлэлцэн батлах ёстой ирэх оны төсөв дунд хугацааны хөгжлийн үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүд хариуцах эзэнгүй болох, улс орны эрх ашиг хохирох аюул тулгарлаа. Иймд дээрх зөрчил нэг мөр шийдэгдэх хүртэл УИХ-д өргөн баригдсан Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах, төслөө эргүүлэн татахыг Ерөнхий сайд Г.Занданшатараас шаардаж байна.

Сүүлийн гурван удаагийн УИХ-ын сонгуулийн хугацанд тасралтгүй эрх барьж байгаа ч ард түмний ахуй амьдралыг өөд татаж чадаагүй МАН-аас Монгол Улсад бий болгосон өнөөгийн төрийн хямралаа нэн даруй шийдвэрлэж хуульт ёс, төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээх алхмуудыг хэрэгжүүлэх хүртэл төсвийн хэлэлцүүлэг болон УИХ-ын бусад үйл ажиллагаанд орлцохгүй байх, цаашид парламентын засаглалаа хамгаалж бэхжүүлэн Засгийн газарт хяналт тавьж хариуцлага тооцож ажиллахыг Улс төрийн зөвлөлөөс Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлэгт чиглэл болгож байна.

2025.09.29

ТӨРИЙН ОРДОН

 

Ардчилсан намаас УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарт хандан мэдэгдэл гаргасны хариуд Их хурлын дарга Д.Амарбаясгалан дараах мэдэгдлийг өөрийн албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан гаргажээ.

МЭДЭГДЭЛ

Ардын намын Бага хурлын гаргасан шийдвэртэй холбогдуулан Ардчилсан намын дарга мэдээлэл хийжээ.

Улс төрийн намууд бие биенийхээ дотоод асуудалд оролцох нь зохисгүй бөгөөд шүүх тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутай гэж үздэггүй Үндсэн хуулийн зарчимтайг Та мэдэх бизээ.

Дашрамд миний бие өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагад аливаа асуудлаар шалгагдаагүй болно. Харин надтай холбоотой зохион байгуулалттайгаар тараасан гүтгэлгийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад шалгуулахаар хандсаныг үүгээр мэдэгдэж байна”

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 183 (7680)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

11 цаг 29 мин
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

14 цаг 58 мин
О.Оюунзул: Хүүхдийн дээд ашиг сонирхол хуулиар баталгаажлаа

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж

22 цаг 33 мин
Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Батбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

22 цаг 33 мин
Казахстанд ээлжит бус сонгуулийн санал хураалт болж байна

Казахстанд наймдугаар сарын 23-нд Парламентын сонгуулийн санал хураалт эхэллээ.  Сонгуули

Уржигдар 17 цаг 36 мин
Экологийн засаглал ба бүс нутгийн ирээдүй: COP17-оос хүлээх бодит үр дүн

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал “Эх газраа сэргээе, итгэл сэтгэл

Уржигдар 14 цаг 04 мин
Дуурлиг нарсны дурсгалт газарт ил музей байгуулна

Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ

Уржигдар 11 цаг 15 мин
Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

2026-08-21
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

2026-08-21
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

2026-08-21