ШХАБ-ын дараагийн арван жилийн түүх Тяньжин хотоос эхэллээ

2025-09-02
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Тяньжин хотноо болж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Дээд хэмжээний уулзалтад 20 гаруй улсын удирдагчид, олон улсын 10 байгууллагын төлөөлөл оролцож байна.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь Казахстан, Киргиз, Орос, Пакистан, Тажикистан, Узбекистан, Хятад, Энэтхэг, Иран, Беларусь зэрэг 10 гишүүн орон,  хоёр ажиглагч орон болох  Монгол, Афганистан,  14 яриа хэлэлцээний  түнш болох Азербайжан, Армени, Бахрейн, Египет, Балба, Шри-Ланка, Камбож, Мьянмар, Катар, Саудын Араб, Кувейт, АНЭУ, Турк, Мальдив гээд нийт 26 улсыг хамарч байна.

Манай улсын хувьд ажиглагчийн статустай бөгөөд цаашид ч энэ байр сууриа хадгална гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэгдэж байсан билээ. 

  Төрийн тэргүүн нар олон улсын терроризм, экстремизм, салан тусгаарлах үзлийн эсрэг тэмцэх, олон улсын мэдээллийн аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцаж, тус нийгэмлэгийг хөгжүүлэх стратегийн векторуудыг тодорхойлж, хамтарсан шинэ санаачилга гарган ярилцлаа.

Мөн Шанхайн хамтын  гишүүн орнуудын удирдагчид БНХАУ-ын Тяньжин хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үр дүнд тунхаглал батлав. Тяньжиний тунхаг бол дээд хэмжээний уулзалтын гол баримт бичиг болж байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын тайлбарласнаар "Бүс нутгийн болон олон улсын өнөөгийн тулгамдсан асуудлууд, тэр дундаа эдийн засгийн салбарт нэгдсэн арга барилыг тусгаж, үйл ажиллагааны чиглэл тус бүрээр байгууллагын ажлын зорилгыг тодорхойлсон" гэжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр “ ШХАБ-ын дараагийн арван жилийн түүх Тяньжин хотоос эхэллээ. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна гэж онцоллоо. Тэрээр энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь талуудын санал нэгдлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, цаашдын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахад чухал ач холбогдолтой хэмээн тэмдэглэв. "ШХАБ нь шинэ төрлийн олон улсын харилцааг хөгжүүлэхэд чухал хүчин болж, цаашид илүү их амжилт гаргаж, гишүүн орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, дэлхийн өмнөдийн орнуудын хүчийг нэгтгэх, хүний иргэншлийн хөгжилд хувь нэмэр оруулах нь дамжиггүй" гэж онцолсон байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Tөрийн тэргүүн нарын Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож,  Монгол Улс, ШХАБ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар улс орныхоо  баримталж буй байр суурийг танилцуулан үг хэллээ.  Мөн  ШХАБ-ын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын Төрийн тэргүүн нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар санал солилцсон юм.

ШХАБ-ууд анх байгуулахдаа томоохон төслүүдийг  хэрэгжүүлэх , санхүүжүүлэх механизм бүрдүүлэх  зорилт тавьсан боловч одоогоор бодитой төсөл хэрэгжээгүй, гишүүн орнууд хоёр талын болон "Бүс ба Зам" санаачилгын хурээнд хамтран ажиллаж байна. Соёл, хүмүүнлэгийн салбарт боловсрол, соёл,шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хамтран ажиллах хэлэлцээ байгуулж, 2023-2027 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө баталсан.  Улмаар 2023 оныг "Аялал жуулчлалын жил", 2024 оныг "Байгаль орчны жил" болгон зарласан бөгөөд ШХАБ-ын Их сургууль, Форум, Залуучуудын зөвлөл зэрэг механизмын дор уйл ажиллагаа явуулж байна.

Гэрээ хэлэлцээрийн тухай Шанхайн конвенц, ШХАБ-ын дүрэм, "Урт хугацааны сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ зэрэг

нийт 20 гэрээ, хэлэлцээр хийсэн хэмээн албан ёсны хуудастаа байршуулсан байна. 

Сүүлд элссэн Энэтхэг, Пакистан, Беларусь зэрэг улс энэ  санамж бичгээр баталгаажуулж, биелүүлснээр гишүүнээр  нэгдэж орох болзлоо хангасан байдаг.  Харин ШХАБ-ын гэрээ зөрчсөн гишүүн орныг түдгэлзүүлэх хасах шийдвэрийг Төрийн тэргүүн нарын зөвлөл гаргаж, бүх гишүүний зөвшилцлөөр баталдаг.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал өнөөдөр Бээжин хотноо үргэлжилнэ.   Чөлөөлөх дайны 80 жилийн ойн хүрээнд гурван улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийнэ.   Мөн Жанчхүүгийн даваанд байх Монгол Зөвлөлтийн цэрэг эрс зориулсан цогцолборт хүндэтгэл үзүүлнэ. БНХАУ-ын Хэбэй мужийн Жанчхүү хотын Жанбэй хошууны төвөөс урагш 15 км –ийн газарт орших Иеху ууланд Монгол, Зөвлөлтийн цэрэг эрст зориулсан дурсгалын цогцолбор бий. Одоогоос 70 жилийн өмнө хоёр орны цэргүүд энэ газарт хятадын цэргийн хамтын хүчээр японы түрэмгийллээс хятад улсыг чөлөөлснөөр фашизмын эсрэг дэлхийн хоёрдугаар дайныг төгсгөсөн билээ.

Эрээн -Жанчхүү, Жэхэ Долнуур чиглэлд давшсан Чөлөөлөх дайны шийдвэрлэх тулалдаан Жанчхүүд болсон. Жанчхүүгийн тулалдааныг хятадууд Лангуогоу ажиллагаа гэдэг бөгөөд дайсны гол бэхлэлтийг сэтлэх байлдаан 1945 оны наймдугаар  сарын 14-нөөс эхэлж, 21-нийг хүртэлх өдрүүдэд ширүүн тулалдаан болсон байна. Жанчхүүгийн чиглэлийн давших чиглэлд Японы томоохон хүч байрлаж байсан бөгөөд дайсны хамгийн том хориглолт зохион байгуулсан түшиц газар Монголын хилээс 565 км-т орших тэрхүү Жанчхүүгийн даваа байжээ. Жанчхүүгийн даваанд Япончууд 1935-1945 оны хугацаанд 40 мянган хятад иргэдийг дайчлан 35 км өргөн, 10 км гүн бэхлэлтийн бүс байгуулснаар түүнийгээ давагдашгүй цайз гэж үзэж байсан байна. Гэвч хамтарсан цэргийн хүч бэхлэлтийг сэтэлж нийт 860 гаруй япон армийн албан хаагчийг устгаж, шархдуулан олзолсон бол өөрсдөө 60 гаруй хүнээ алджээ. Тэдний 13 нь домогт Аюуш, Жанчив нарын Монголын баатар эрс байжээ. Амь үрэгсдийн гэгээн дурсгалд зориулж БНХАУ 1945 онд Монгол Зөвлөлт дайчдад зориулсан хөшөө босгосон бол 1957 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шийдвэрээр хөшөөг цамхаг болгон шинэчилсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 162 (7659)

DR. ADITY
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Их Британийн Ерөнхий сайд К.Стармер БНХАУ-д айлчилж байна

Их Британийн Ерөнхий сайд Киер Стармер БНХАУ-д дөрвөн өдрийн айлчлал хийж байна. Э

Уржигдар 06 цаг 05 мин
УИХ-ын дарга Н.Учрал: Аймгуудын эдийн засгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ

Говь, тал хээр, хангай хосолсон гурван бүсийн нутаг Баянхонгор аймгаас УИХ-ын  дарга Н.Учрал т

Уржигдар 06 цаг 00 мин
АН албан ёсны ротацидаа бэлдэж, МАН жам ёсны “ротаци”-аа хийгээд эхлэв үү?!

Энэ хаврын улс төр элдэв “сэдэв”-ээр өрнөж магадгүйгээр дуншиж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
АН: Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцохгүй бол Засгийг огцруулах акц хийнэ

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэрэ

Уржигдар 06 цаг 00 мин
Оюу толгойн авлигыг “сөхсөн” сөрөг нэхэмжлэлээ татаж “Рио Тинто”-д буулт хийх үү?!

 “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д Монгол Улсыг төлөөлж байсан гурван гишүүнийг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд өгчээ.

Уржигдар 06 цаг 00 мин
"Eguur News" мэдээллийн сайт долоон нас хүрлээ

2019 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр “Eguur News” агентлаг цаасан дээрх төслөөс биежиж, хэвлэл мэдээллийн салбарт өөрсдийн редакцыг бүрдүүлэн ажиллаж эхэлжээ. 

2026-01-29
Монголчуудын орчин цагийн түүхийг өгүүлсэн “Сүүлчийн нүүдэлчид” ном уншигчдын хүртээл боллоо 

Монголын анхны “Балдорж” шагналт редакц, МСНЭ-ийн “Ган үзэг” шагналт “Оюунлаг эргэлт мед

2026-01-29
ГЭРЧ: Ц.Санжаачойпэл "Би Монголын хамгийн баян хүн, Г.Занданшатар миний аавын найз. Би хүн алаад шоронгоос зүгээр гараад ирдэг" гэж орилсон

УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нартай холбоотой эрүүгийн хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд үргэлжилж байна.

2026-01-29
Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарт үүссэн нөхцөл байдлыг хэлэлцжээ.  Улмаар  Ер

2026-01-29
Т.Аубакир: Ахмадуудыг өдөөн турхирч, худлаа зүйл амалдгаа болих хэрэгтэй

Т.Аубакир: Ахмадуудыг өдөөн турхирч, худлаа зүйл амалдгаа болих хэрэгтэй

2026-01-28