ШХАБ ба НҮБ-ын хамтын ажиллагаа улам өргөжинө

2025-08-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

2025 оны наймдугаар сарын 31-нд БНХАУ-ын Тяньжин хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) дээд хэмжээний уулзалтын хүрээнд тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Нурлан Ермекбаев НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррештэй уулзлаа. Уулзалтын үеэр ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Нурлан Ермекбаев, тус байгууллагын гишүүн орнууд НҮБ-ыг олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хадгалах, дэлхий нийтийн хөгжлийг дэмжих, хүний эрхийг хамгаалах гол олон талт байгууллага хэмээн үздэг гэдгийг онцоллоо. Мөн ШХАБ нь НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар болон төрөлжсөн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв. Антониу Гутерреш, хоёр байгууллагын хамтын ажиллагаа нэмэгдэх хандлагатай байгааг сайшааж, цаашдын хамтын ажиллагааны төлөвийг эерэгээр үнэлэв. Мөн уулзалтын үеэр Нурлан Ермекбаев, НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцох төлөвлөгөө, ШХАБ болон НҮБ-ын хамтын ажиллагаа; гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны бэлтгэлийн талаар танилцууллаа. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2004 оны арванхоёрдугаар сарын 2-нд ШХАБ-д ажиглагчийн статус олгосон. 2010 оны дөрөвдүгээр сарын 5-нд Ташкент хотод ШХАБ болон НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газруудын хамтын ажиллагааны тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан билээ.

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

2 цаг 52 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

4 цаг 3 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

13 цаг 53 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

13 цаг 53 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

13 цаг 53 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09