Ерөнхийлөгч Киргизийг зорьж, Ерөнхий сайд албан тушаалтнуудад хариуцлага тооцож ажиллахаа илэрхийлэв

2025-07-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Халзан сумын 100 жилийн ойн баяр наадамд оролцсоныхоо дараа буюу өчигдөр Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо.  Харин Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллаж ирээд “Эрдэнэт” үйлдвэрийн харьяа хүүхдийн зусланд гарсан үйл явдалтай холбоотойгоор арга хэмжээ авч ажиллахаа илэрхийллээ.  УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд баяр наадмын өмнө хаврын чуулганыг завсарлуулж, ирэх намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдээ баталжээ.   Энэ тухай үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

 

Ерөнхийлөгчийн Киргиз улс дахь айлчлал эхэллээ

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Халзан сум үүсэн байгуулагдсан баяр наадмын нээлтэд оролцон, аавынхаа нутгийн зон олонд хүндэтгэл үзүүллээ. Тэрээр  Халзан сумаар овоглосон хүн бүр сэтгэл зүрхээ нэгтгэн, сумаа хөгжүүлэх үйлсэд бүх талаар хичээн зүтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Халзан сум эрдэмтэн, докторуудынхаа тоогоор аймагтаа тэргүүлдэг юм. 1925 онд Дарьгангын таван гар сүрэгтэн хошууг 18 сум болгохдоо Халзан сумыг Дорнод аймгийн харьяанд Цогбаян-Уул нэртэй байгуулсан түүхтэй. Ерөнхийлөгч үүний дараа буюу өчигдөр үгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Төрийн айлчлалын хүрээнд ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Монгол Улс Бүгд Найрамдах Киргиз Улстай 1992 оны дөрөвдүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч 2023 онд манай улсад төрийн айлчлал хийсэн билээ.  Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөөд байна.

 

Хатуу хариуцлага тооцож ажиллахыг Г.Ёндонд даалгав

 

Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндонтой холбогдож хүүхдийн зуслангийн нөхцөл байдал, хүүхдүүдийн эрүүл мэнд, эмчилгээний талаар тодруулж асуусан байна. Хүүхэд олноор хордлогод орсон нь хариуцлагагүй байдалтай холбоотой. Учир шалтгааныг яаралтай олж тогтоон хариуцлага алдсан хүмүүст хатуу хариуцлага тооцож ажиллахыг Ерөнхий сайд даалгалаа. Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилгаж, дахин ийм алдаа гаргахгүй байхад анхаарч арга хэмжээ авахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захиралд мөн үүрэг болголоо. Энэ сарын 18-ны байдлаар Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасагт 19, мэдрэлийн тасагт 26 нийт 45 хүн эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байна. Тэдний хоёр нь багш, дөрөв нь зөөгч, бусад нь хүүхэд байна.

 

Намрын ээлжит чуулганыг есдүгээр сарын 15-нд хуралдуулна

 

УИХ-ын 126 гишүүнтэй шинэ парламентын ес дэх бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд 144 хууль, 146 тогтоол баталсан. Үүнээс 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 66 хууль, 59 тогтоол хэлэлцэн баталж  долоодугаар сарын 9-нд өндөрлөсөн.  Түүнчлэн өмнө нь УИХ-ын намрын чуулганыг аравдугаар сарын 1-нд нээдэг байсан бол намрын ээлжит чуулган эхлэх хугацааг наашлуулж, есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлж, төсөв хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатыг шинээр нэмж дөрөв байсныг таван үе шаттай болгосон юм. УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганаар Төсвийн хууль болон  Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг нийт 39 хуулийн төслийг хэлэлцэх болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 130, 131 (7627, 7628)

 

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

2 цаг 52 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

4 цаг 3 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

13 цаг 53 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

13 цаг 53 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

13 цаг 53 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09