Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

2025-05-30
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн мэддэг болсон. Техник технологи асар хурдтай хөгжихийн хэрээр бидний мэддэг гар утас, компьютерийн литиум батерей гээд өдөр тутмын хэрэглээнд шаардлагатай электрон тоног төхөөрөмжүүдийг ховор элементийг боловсруулан хийдэг гэдгийг бид мэднэ. Гэхдээ зөвхөн бараа бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй улс орнуудын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц цөмийн эрчим хүч, цөмийн аюулгүй байдлыг хангах үйлдвэрлэлд ч томоохон хэмжээний ач холбогдолтой байдаг учир газрын ховор элементийн төлөө дэлхий нийтээр уралдан, өрсөлдөж байна. Өөрөөр хэлбэл, хэн ховор элементээр баян байна, тэр улс хөрөнгөтэй бөгөөд хүчтэй байх учраас зөвхөн уул уурхайн баялаг төдийгүй улс орны үндэсний аюулгүй байдалтай шууд холбогдох болсон. Ялангуяа олон улсын геополитикийн нөхцөл байдал тиктоникийн хөдөлгөөнд орсон энэ цаг үед улс орнуудын аюулгүй байдлаа баталгаажуулах хамгийн гол “хэрэгсэл” болж хувирсан юм.

Ховор элемент нь орлуулашгүй шинж чанартай байдаг учир үнэ цэн нь тэнд оршдог. Одоогоор 17 нэр төрлийн элемент ховорт тооцогддог. Гэхдээ газар доор байгаа бүхэн баялаг болох боломжгүй. Байгалийн баялаг гэдэг хөрсөн доороо байсаар байвал ашиглагдахгүй, шороо хэвээрээ л байна. Харин ашиглах боломжийг нь бүрдүүлж, үнэ цэнийг нь өсгөсөн цагт жинхэнэ баялаг болж чаддаг. Ашиглах боломжтой, цаашид ховордох үнэ цэн нь өсөх, чухал стратегийн тоног төхөөрөмж бий болгоход хэрэглэдэг гээд олон шалтгаанаар зарим элементийг ховор хэмээн нэрлэж баялаг болгон үзэж байна. Өөрөөр хэлбэл хаана эдгээр ховор элемент оршиж байна, тэнд илүү их хүч төвлөрөх боломж нээгдэж байгаа юм.

АНУ, БНХАУ зэрэг хүчирхэг гүрнүүдийн хувьд энэ талбарт том тоглогч төдийгүй гол өрсөлдөөн тэнд явагдаж байна. Дэлхий дээрх газрын ховор элементийн 40 хувь нь Хятад улсад тогтоогдсон, нийт нийлүүлэлтийн 70 орчим хувийг тэд дангаараа хангадаг. Харин үйлдвэрлэлийн 60 орчим хувийг мөн Хятад улс ашигладаг байна. Хятадын энэхүү илт давуу байдал нь дэлхий нийтээр нэг улсаас хараат байх нөхцлөөс сэргийлэх, хараат бус байх боломжийг эрэлхийлэх гол шалтгаан болж буй хэрэг. Тиймээс ч АНУ болон Европын холбоо зэрэг улс орнууд дотоодын нөөцөө олборлох, Африк, Өмнөд Америк зэрэг бүс нутгуудаас ашигт малтмал импортлох, хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээг авч байна. Жишээ нь, АНУ Арканзас мужид литийн олборлолтыг эхлүүлж, Мозамбикад графит олборлолтыг дэмжиж байна. Тус улсын хувьд 2024 онд Хятадаас 15.3 тэрбум ам.долларын литийн батерей импортолсон байна. Ийм хараат байдал нь дотоодын үйлдвэрлэл, батлан хамгаалах салбарын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн тэд үздэг.

Мөн технологийн хөгжлийн хэрээр газар доорх баялаг өдрөөс өдөрт нөөц нь багассаар байна.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр дэлхийн нийт 90 сая тонн газрын ховор элементийн нөөцөөс 2024 онд 390.000 орчим тонныг нь олборлож, боловсруулсан нь гол төлөв Хятад, Нигери, Тайландад олборлолт, боловсруулалт нэмэгдсэний үр дүнд бий болжээ.

АНУ-ын Геологийн албаны 2025 оны хоёрдугаар сарын тайлангаас үзэхэд ховор элементийн нөөцөөр тэргүүлж буй 10 орны жагсаалтад БНХАУ, Бразил, Энэтхэг, Австрали зэрэг улс орнууд тэргүүлж байна.

Манай улсын хувьд Засгийн газрын “Алсын хараа 2050” зорилтод газрын ховор элементийн хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх тухай тодорхой хэмжээнд заасан байдаг. Мөн “Өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элемент, үнэт өнгөт, хар, холимог металл, металл бус ашигт малтмал болон газрын тосны эрэл хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрдэс баялгийн нөөцийг арвижуулна” гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Гэвч томоохон зорилтод тусгахаас илүү шийдвэртэй алхам хийх зайлшгүй шаардлага бий. Монгол Улс газрын ховор элементийн долоон ордтой, нийт 3.1 сая тоннын нөөцтэй хэмээн судлагдсан. Энэхүү нөөцийн тоогоор бид ховор элементтэй улс орнуудын 15 дугаарт бичигдэж байгаа юм. Тухайлбал, олон сарын турш маргаан мэтгэлцээн дагуулж ирсэн Халзан Бүргэдэйн гэхэд дэлхийд томоохонд орох орд гэж мэргэжлийнхэн нь ч онцлон ярьдаг. Тэр ч утгаараа байгалийн баялгаа ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулбал “сэхээ”-нд орсон эдийн засгаа сэргээх боломжтой гэж судлаачид тайлбарладаг. Гэвч нөгөө талд Монгол Улс ховор элементийн баялаг нөөцтэй хэдий ч эдгээрийг бүрэн ашиглахад тодорхой бэрхшээлүүд тулгарч байна. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалт татах, орон нутгийн иргэдтэй зөвшилцөх, байгаль орчинд ээлтэй байдлаар шийдвэрлэх зэрэг нь гол толгойн өвчин болсоор ирсэн. Тиймээс ч цаашид одоо нээгдээд байгаа ордуудыг үр ашигтайгаар ашиглахын тулд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд гээд бүх талын хамтын ажиллагаа, ойлголцлыг аль аль талд бий болгох нь хамгийн чухал.

Товчхондоо бол газрын ховор элемент бол зүгээр нэг түүхий эд биш, харин улс орнуудын ирээдүйн аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийн түлхүүр болж байна. Энэ өрсөлдөөнд хэн бэлтгэлтэй байна, тэр ирээдүйн технологи, эрх мэдлийг удирдана. Тиймээс зөвхөн эдийн засгийн үр ашгаас гадна хоёр том гүрний дунд оршдогийн хувиар улс орны үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудлаа бүрэн баталгаажуулахад газрын ховор элемент гол хөшүүрэг болох боломжтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 102 (7599)

 

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2 цаг 23 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2 цаг 27 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2 цаг 36 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

22 цаг 20 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин