П.Баттөр: “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” компанийн удирдлага эрх мэдлээ урвуулан ашиглаж, хөдөлмөрийн гэрээг зөрчиж байна

2024-09-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.ЛХАГВАЖАРГАЛ

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнэ, санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч Б.Зулцэцэг нарт хариуцлага тооцохыг шаардсан хэвлэлийн бага хурлыг өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хийлээ. Б.Бат-Эрдэнэ, Б.Зулцэцэг нар нь хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, ажилчдын  цалин хөлсийг дутуу олгожээ. Мөн хамтын гэрээний заалтын дагуу нийт ажилчдын цалинг 2024 оны нэгдүгээр 1-нээс 10 хувиар нэмэх байсан боловч нэмэгдүүлээгүйгээр зогсохгүй нөхөн олгоогүй байна. Үүнээс гадна Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үл биелүүлээгүй ажээ. Энэхүү үйлдлийг таслан зогсоох зорилгоор “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга П.Баттөр мэдэгдэл хийлээ.

П.Баттөр “Нэгт, 243 ээлжийн ажилчдын шөнийн цагаар илүү ажилласны  нэмэгдэл хөлсийг олгохгүй байна. Хөдөлмөрийн улсын байцаагч эхний ээлжид 950 сая төгрөгийн төлбөрийн акт тавьсан байгаа. Үүгээр хоёр шатны шүүхийн шийдвэр явагдсан боловч биелүүлэхгүй байна. Тиймээс Дээд шүүхээр давж заалдаад явж байна. Мөн Эрдэнэтийн ДЦС-ын 465 ажилтан, тэдний гэр бүл гэрээнд заагдсан цалингаа авч чадахгүй хохирч байна.

Хоёрт, энэ компанийн 2023 оны санхүүгийн тайланд хийсэн  төрийн аудитын дүгнэлтээр 1.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн билээ. Үүний 25.6 сая төгрөгийн тоног төлбөрийн, 28.3 сая төгрөгийн албан шаардлага, 1.1 тэрбум төгрөгийн долоон зөвлөмж байхад Эрчим хүчний яамнаас хариуцлага тооцохгүй байна. Мөн компанийн удирдлагууд шаардлага тавьсан хүний цалин хөлсийг хасдаг, занадаг асуудал гараад байна.

Гуравт, ерөнхий нягтлан бодогч Б.Зулцэцэг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан. Өөрөөр хэлбэл, жилийн үр дүнгийн урамшуулал, удаан жилийн хөлс авсан. Үүнийг гурван шатны шүүхээр эцэслэн тогтоосон шийдвэрт Эрчим хүчний яам арга хэмжээ авахгүй байна. Мөн ЭДЦС компанид огт ажилладаггүй хүнийг цалинжуулж, байгууллагад хохирол учруулж буй үйлдэл таслан зогсоомоор байна. Энийг таслан зогсоохоор Авлигатай тэмцэх газарт хандсан билээ. Одоо мөрдөн байцаах үйл явц дээрээ явж байгаа” хэмээв.

Иймд эрх мэдлээ урвуулан ашиглаж, ажилчдын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбоотой хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал  Б.Бат-Эрдэнэ, санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч Б.Зулцэцэг нарт хариуцлага тооцож өгөхийг Эрчим хүчний сайдаас шаарджээ. Үүнд яамны зүгээс ЭДЦС компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Батзоригт шаардлага хүргүүлсэн. Шаардлагад  “Компанийн захирлын онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тул гэрээг цуцал” гэж заасан ажээ. Гэтэл энэ шаардлагыг өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байна хэмээлээ. Тиймээс Монгол Улсын засгийн газар, ерөнхий сайд Э.Оюун-Эрдэнийг анхаарал хандуулахыг хүсэж байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

9 цаг 15 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

9 цаг 33 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

13 цаг 24 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

13 цаг 35 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

13 цаг 41 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13