“Эрдэнэтийн овоолго”-уудын 34 хувийг Баялгийн санд авч чадах уу

2024-04-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

Төр, түмний түвшинд мөн ч олон жил ярьсан баялгийн сантай болох асуудал одоо нэг биелж мэдэхээр боллоо. Бараг л 20-иод жил ярьсан сан л даа. Харин одоо Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ хэлэлцэж эхлээд байна. Гэхдээ “...Энэ хуулийг УИХ шийдчихнэ биз” гээд хаячихмааргүй аж.

Яагаад гэхээр Үндэсний баялгийн сангийн хуульд “...УИХ баталж чадах болов уу, яах бол” гэмээр хэд хэдэн агуулга багтжээ. Тухайлбал, стратегийн ач холбогдол бүхий ордуудын 34 хувийг “Эрдэнэс Монгол”-оор дамжуулаад Үндэсний баялгийн санд хуримтлуулахаар болсон байна. Хуулийн танилцуулгад “...2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялаг, түүний дотор газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчим, нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас бий болсон үр өгөөжийг өнөө ба хойч үеийн иргэн бүрд тэнцвэртэй хуваарилах үзэл санааны суурийг илүү тодорхой болгон баталгаажуулснаар “Үндэсний баялгийн сан” хэмээх Үндсэн хуулийн шинэ ойлголт бий болж, түүнийг хэрхэн бүрдүүлэх, хуваарилах, удирдах болон эдгээртэй холбоотой бусад нарийвчилсан харилцааг зохицуулах зайлшгүй шаардлага бий болсон” гэжээ.

Энд яагаад “...Стратегийн ордуудын 34 хувийг Үндэсний баялгийн санд хуримтлуулна” гээд байна вэ. Яагаад гэхээр Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийн 12.7- д “…Стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувийг орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд эзэмшинэ” гэж оруулсан байгаа юм.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд ямар ч байсан стратегийн ордоор 2007 онд УИХ-аас тогтоосон 15 орд, 2015 оны нэг орд нэмэгдээд, 16 ордын асуудал яригдана. Гэтэл дийлэнх нь “Эрдэнэс Монгол” буюу төр, нийтийн эзэмшлээс гадуур байна. Зарим нь “...Монголын төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзлээ” гэсэн УИХ-ын тогтоолтойгоор хувьд очсон. Тэгэхээр тэдгээр ордын 34-өөс доошгүй хувийг  “Эрдэнэс Монгол”-д авах шаардлага үүсээд байгаа хэрэг л дээ.

Дээрээс нь одоо “Эрдэнэс Монгол”-ын эзэмшилд, ашиг орлогоо өгч буй ордуудаа ч бүрэн эзэмших хэрэгтэй болж буй юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн зэс, молибденийн ордыг “Эрдэнэт үйлдвэр” олборлож, “Эрдэнэс Монгол” удирдлагаар хангаж ажилладаг. Энэ орд төрд байгаагийнхаа ашиг шимийг ковидын үеэр сайн л өгсөн. Гэхдээ Эрдэнэтийн ордоос хувьд очоод байгаа овоолгууд энэ хуулийн хүрээнд хүчээр яригдахаар болж байна.

 Уг нь тэдгээрийг ирээдүйд хэрэглэхээр ухан гаргаж тусгайлан овоолж бэлтгэсэн хүдрийн овоолго аж. Гэхдээ “...Технологид тохирохгүй” гэдэг тодорхойлолттой болчихсон. Тэгсэн атлаа хэд хэдэн хувийн компани ашигладаг. Катодын зэс үйлдвэрлэж, экспортод гаргаад сая сая ам.долларын ашиг олдог. Ганц л компанийнх нь “тоо”-г харахад 2021 онд Хятад руу 8,008.39 тн катодын зэс, 2022 онд Хятад руу 7,928.624 тн катодын зэс, 2023 онд Хятад, Тайвань руу 7,690.274 тн катодын зэс экспортолсон байдаг. Ингэж овоолго ашиглаж байгаа гурван компани бий. Мөн Тавантолгойн орд таван хэсэг болчихсон. Ганц нь төрд буюу “Эрдэнэс Монгол”-д үлдсэн. Түүнийг улс төр, бизнесийнхэн олон жил хэрэглэж, тэр нь “нүүрсний хулгай” нэрээр саяхнаас ил болсон. “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бусдаас нь бас 34 хувийг авч таарна. Тэдний л 34 хувийг “Эрдэнэс Монгол” эзэмшинэ. Тэгээд Баялгийн сан руу орлого болж төвлөрүүлнэ. Хуулийн төсөл ийм зарчимтай. Харин хууль тогтоогчид хэрхэх бол?!

Ер нь бол энэхүү нийтээр хэрэглэх статустай ордуудыг цөөн хэдэн нөлөө бүхий хүний бүлээрээ, компаниараа эзэмшиж ирсэн. Тийм ордуудыг хэн хэн эзэмшиж, ашигладгийг бүгдээрээ л мэднэ. Гээд яаж ч чадалгүй өнөөдрийг хүрсэн байдаг. Харин энэ хуулийн төсөл тэдний эрх ашгийг хөндөхөөр байна. Тэд нэгэнт гартаа оруулаад авсан орд, баялгийг “...Алдахгүй” гэж таарна. Нэлээн саад болно. Тэгэхийг оролдоод ч эхэлжээ. Хуулийн төсөл өргөн баригдаж, ярьж эхлэнгүүт л эсэргүүцэл УИХ дотроосоо эсэргүүцэл гарч ирж байх юм. Энэ цаашаа өргөжиж ч мэдэхээр байна. УИХ тэр бүхнийг давах шаардлагатай болно. Давж гараад, Үндэсний баялгийн сангийн хуулийг баталж чадвал маш сайн. Чадахгүй, ухарвал, худалдагдвал маш муу. Ерөнхийдөө, “...Энэ УИХ бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд ямархуу ажилласан бэ” гэдэг нь энэхүү Үндэсний баялгийн сангийн хуулиас ихээхэн шалтгаалахаар болчихож байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 70 (7314)

Төрийн дээд цол, одон гардууллаа

Төрийн дээд цол, одон гардууллаа

3 цаг 4 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 16-нд нээж  байсан бол долдугаар сарын 3-нд хаалаа.  Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байна. 

7 цаг 57 мин
Эсрэг тэсрэг байр суурь

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр АН-ын бүлгээс Оюу толгойн асуудлаар Засгийн газрыг ил тод мэдээлэл өгөхийг шаардаж, хэлэлцээрийн үр дүн, лицензийн асуудал болон АМНАТ-тай холбоотой шийдвэрүүдэд эргэлзэж буйгаа мэдэгдлээ. Мөн Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар өгсөн. Мэдээллээс тоймлон хүргэе.

8 цаг 27 мин
БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

2026-07-03
Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

2026-07-03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

2026-07-03
Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

2026-07-02
Монголын физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээл анх удаа Төрийн шагнал хүртэхээр боллоо

Монголын физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээл анх удаа Төрийн шагнал хүртэхээр боллоо

2026-07-02
М.Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

ИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн томилох асуудлыг шийдвэрлэлээ.  Өчигдрийн чуулганы хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Уг томилгоотой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс хоёр хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч чуулган завсарлах дөхөж, хэлэлцэх асуудлуудаа шахаж байгаа тул АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгсөн. 

2026-07-02
Ж.Өсөхбаяр: Марш тактикийн тэмцээний үеэр гарсан осолд хариуцлага алдсан найманд хүнд арга хэмжээ авсан

Төрийн цэргийн байгууллагуудын аварга шалгаруулах марш тактикийн ээлжит тэмцээн энэ оны зургаадугаар сарын 9-нд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болжээ. Тэмцээний үзүүлэх тоглолтын үеэр хугацаар цэргийн хоёр алба хаагч гэмтсэн осол гарсан байна. Энэ талаар өнөөдөр Зэвсэгт Хүчний Жанжин Штаб(ЗХЖШ)-аас мэдээлэл өгөв.​​​​​​

2026-07-02