Өөхөө бараагаар солих боломжтой

2023-02-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Айл бүрт өдөр тутмын хоолны махнаас үлдсэн өөх байдаг. Магадгүй танай хөлдөөгч дотор ч гэсэн хэрэглэхгүй үлдсэн өөхний жижиг хэсгүүд байгаа байх. Тэгвэл хаягдал өөхөө өргөн хэрэглээний бараагаар солих боломжтой “Өөхөө тушаая” аяныг “Натурал Грасс Ланд” ХХК амралтын өдрүүдээр зохион байгуулдаг байна. Ээлжит өөхөө тушаах аян  өнгөрсөн амралтын өдрөөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны гадаа 12:00-15:00 цаг хүртэл зохион байгуулж, иргэдээс 1.1 тонн өөх цуглуулжээ. 


Улаанбаатар хотод жил бүр 1.5 тонн малын гаралтай бүтээгдэхүүний хог хаягдал бий болдог байна. Тэгвэл нэг жилийн хугацаанд “Өөхөө тушаая” аяны хүрээнд Төв аймаг, Налайх, Баянзүрх дүүргийн 15 хороо, Баянгол дүүргийн 34 хороо, Содон хороололд өөх худалдан авах ажлыг хийжээ. Нийт зургаан удаагийн арга хэмжээгээр 2 сая 700 мянган кг өөхийг худалдан авсан байна. 

 

МАЛЫН ӨӨХӨӨР ТЕХНИКИЙН ТОС ҮЙЛДВЭРЛЭЖ ЭКСПОРТОД ГАРГАДАГ БАЙНА

Натурал Грасс Ланд ХХК малын өөх тосыг худалдан авч түүнийгээ боловсруулан техникийн тос үйлдвэрлэн Хятад улс руу экспортолдог байна. Энэ тухайгаа тус компанийн захирал Р.Батнасан “2018 онд анх мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. 2019 онд малын гаралтай тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Гэтэл нийслэлийн хогийн цэгүүдэд өөх, дайвар бүтээгдэхүүн ихээр хаягдаж байгааг хараад үүнийг таслан зогсоох зорилгоор “Өөхөө тушаая” аяныг санаачилсан. Одоо өдөрт 30 тн өөх боловсруулж тос болгон БНХАУ- руу экспортолж байна. Мөн өөх хайлуулаад гарсан шимэлдгийг нь гахайн фермд өгдөг. Малын гаралтай бүтээгдэхүүнээс ямар ч хаягдал гардаггүй. Манай компани нь малын хаягдал болох өөх, яс болон бусад дайвар бүтээгдэхүүнүүдийг боловсруулж экспортын зорилтот бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Монгол Улсын эдийн засаг, гадаад худалдаа, экспорт болоод ХАА-н салбарын хөгжилд хувь нэмэр оруулахуйц цогц үйлдвэр болох алсын хараа, зорилготой” гэсэн юм.  


Тэд “Өөхөө тушаая” аяныг амралтын өдрүүдээр зохион байгуулдаг байна. Аян зохион байгуулагчид нэг машиндаа өөхөө ачиж, нөгөө машиндаа ахуйн хэрэглээний бараа ачиж ирсэн байв. Иргэд өөхөө өгөөд оронд нь ариун цэврийн цаас, хогийн уут, коммет зэргийг аваад гэртээ харьцгааж байлаа. Түүнээс гадна иргэд хаягдлаа хэрэглээний бүтээгдэхүүн болгож байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм. 


БЗД-ийн 15 дугаар хорооны иргэн  С.Арилжигмаа “Манайх ам бүл тавуулаа. Бага насны гурван хүүхэдтэй учир өөх иддэг хүн байхгүй гэхэд болно. Тиймээс өдөр бүр махнаас өөх үлддэг. Ихэнх тохиолдолд хоолондоо хэрэглэхгүй ялгаж хэрчээд дараа хэрэглэх мэт санагдаад хөргөгчийн мухарт үлдээдэг ч заримдаа хаяхаас өөр аргагүй болдог. Өнгөрсөн долоо хоногт цахим хуудаснаа хаягдал өөхийг ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр сольж авна гэсэн зар хараад өнөөдөр зорьж ирж үйлчлүүлж байна. Таван кг өөх тушаагаад хогийн уут, ариун цэврийн цаас аваад буцаж байна. Энэ үйлчилгээ маш хэрэгтэй санагдлаа" гэсэн юм. 
Өөхөөр сольж буй барааны хувьд дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд байлаа. Тодруулбал, "Ариун" брэндийн ариун цэврийн цаас, коммет, нойтон салфетка, Тод брэнийн хогийн уут, Сайн брэндийн эдийн саван зэрэг бүтээгдэхүүнийг өгч байлаа. Хэрэв та гэртээ байгаа хаягдал өөхөө тушаамаар байвал дараагийн “Өөхөө тушаая” аян энэ сарын 15-нд Баянзүрх дүүргийн 14 сургуультай хамтран зохион байгуулагдах аж.  Ингэхдээ хаягдал өөх авахаас гадна сургуулийн хүүхдүүдэд малын гаралтай бүтээгдэхүүнийг хаяхгүйгээр хэрхэн ашиглах талаар багш нартай хамтран зохион байгуулах юм. 
Монгол Улс мал аж ахуйн орон. Гэхдээ бид хог хаягдлаа ангилан хаях энгийн дадалд ч суралцаагүй. Ангилан хаямаар байв ч хогийн сав хүрэлцээгүй байдаг. Тэгвэл өөрсдийн хэрэгцээт бүтээгдэхүүнээр өөхөө солих эсвэл хуванцар саваа худалдан авдаг газар худалдан борлуулах боломжууд олон байна. Хогийг хаях биш эдийн засагтаа нэмэр болгож ашиглан эх дэлхийдээ хөрөнгө оруулцгаая.

Өөх хаана аваачиж өгөх вэ 99828247
Өөх хаан өгх вэ 96683081
Өөх өгх гэсийй хан тушаах вэ
Өөх хаан өгх вэ
5 кг өөх өгөр гэсэн юм хаана өгах вэ хариу 96960520
Дулмаа, 99194959
Сайхан ажил хийж байгаа хүүхдүүдэдэ баярлалаа. Байгаа өөхөө зүгээр ч өгсөн ч болж байна шүү, хаямааргүй байна. Яаж өгч авалцах вэ?
Бат
Гэрээр.ирж оохон. Тос авна уу. 99799655
Цогтбаяр Доржготовын
хүнсний 1 н өрдаас ирээд ав
2кг өөх аваа 96962324
99684700
Баруун 4 замд ойр авах газар бна уу. Өөхөн тос, өөх
86851400
Өөхөн тос, өөх бна.хаана өгөх вэ.утас, гэрээр ирж авах уу
Хаана авдаг бэ
Хаана хаана авч бга бэ
Яармагийн Ханбогд хотхонтой ойр өөх авах газар байна уу?
99282436
Өөх авах газар бна уу
Ойрын хугацаанд өөх авах газар хаана вэ
Хангай хотхонтой ойрхон өөх авдаг газар байна уу.
96652794
Өнөөдөр 04/12 . Өөх 5 кг БЗД д хаана авч байгаа вэ
Holbovdoh dugaar bnu oohoo ogio
Нарангэрэл
Өөх зарна
Ганболд
10кг өөхөн тос байна.Хаана аваачиж өгөх вэ?Хариу:94354088
Баярлалаа сайхан мэдээ байна очиж өөхөөө тушаая. Д Нэргүй Утас 99718612 өөх маань 20- иод кг болчихсон байна
Баян зүрх дүүргийн 14- р сургууль дээр очиж өөхөө өгч болох уу
Сайхан ажил баяр хүргэе Өөхөн тос авах уу энэ лугаарт хариу өгнө үү
Пунцаг
Одоо өөх авахуу хаана аваачиж өгөх вэ
сайн ажил болжээ, байгалд ээлтэй
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

3 цаг 42 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

4 цаг 53 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

14 цаг 43 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

14 цаг 43 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

14 цаг 43 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09