Ирэх сараас нүүрсний цахим арилжаа эхэлнэ

2023-01-26
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Манай улс нүүрс олборлолтоороо дэлхийд 17 дугаар байрт ордог. БНХАУ-ын 170 гаруй компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нүүрс худалдан авч байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдрийг хүртэл БНХАУ-ын талд уурхайн амны үнээр буюу 109 ам.доллароор нүүрсээ борлуулж ирсэн. Хилийн нөхцөлөөр борлуулбал нэг тонн нүүрсний татварыг нь хасаад 160-170 ам.доллар, дээшээ 200 ам.долларт хүрэх боломжтой. Ам нөхцөлөөр худалдахад худалдан авагч талын дундах нөхдүүд нүүрсийг 109 ам.доллароор авч хилийн цаана дахин худалдаж ашгийг нь давхар хүртэж ирсэн. Тэгвэл хоёрдугаар сарын 1-ээс нүүрсээ хил нөхцөлөөр экспортод гаргаж, биржийн системээр буюу цахимаар борлуулахаар ярьж байсан бол энэ асуудал 15 хоногоор хойшилжээ. Ингэснээр ирэх сарын 15-ны өдрөөс биржийн арилжааг албан ёсоор эхлүүлэхээр болсон байна. Хил нөхцөлөөр борлуулбал дээр дурдсанаар 160-200 ам.доллароор худалдах боломжтой болох юм. Ингэхээр тонн тутмаас 100 ам.доллар илүү олох боломжтойгоос гадна нүүрсний асуудал цэгцэндээ орох юм.


Тэгвэл манай улс нүүрсээ цахимаар борлуулах анхны туршилтаа нэгдүгээр сарын эхээр амжилттай хийсэн. Туршилтын дуудлага арилжаагаар 12.800 тонн нүүрс худалдах захиалгыг худалдагч талаас өгсөн бөгөөд арилжаанд оролцогч этгээдүүдээс ирүүлсэн захиалгаас хамаарч анхны санал болгосон үнэ 12.2 хувь өсөж, 187 ам.доллароор арилжсан байдаг. Нүүрсний цахим арилжаатай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос арилжаа зохион байгуулах этгээд болон нүүрс худалдагч талуудтай хамтран ажиллаж, холбогдох чиглэл, саналыг өгсөн байдаг. 


Харин УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсантай холбогдуулан нүүрсний цахим арилжааг хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан хийхийг Засгийн газарт, цахим арилжаанд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан. Түүнчлэн “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ыг  баталсан билээ. Энэ дагуу буюу нүүрсний арилжааг нээлттэй, ил тод цахимаар арилжаалах бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Энержи ресурс” ХХК-ийн худалдах баяжуулсан коксжих нүүрсний цахим арилжааны туршилтыг биржийн нүүрсний спот гэрээний дуудлага арилжааны системээр дамжуулан амжилттай хийлээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар энэ тухай мэдээлэхдээ “Уул уурхайн биржийн тухай хуулийг 2023 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Уул уурхайн биржээр нүүрс, зэс, төмөр гээд гол ашигт малтмалуудаа зарна. Долдугаар сарын 1 хүртэл нүүрсийг зөвхөн энэ журмын дагуу зарна. Ингэснээр нүүрсний тухайд амны, Цагаан хадны, гэрээний, жишиг зэрэг янз бүрийн үнийг худалдагч, худалдан авагч хоёрыг уулзуулж, тодорхой үнээр зарна. Мөн нэг худалдан авагч нэг сая тн, 500 мянган тонн нүүрс гэдэг байдлаар биш дээд хязгаарыг 180 мянган тонноос дээш зарлахгүй гэж тогтоож өгсөн” гэж ярьсан. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний 30 орчим хувийг биржээр зарах юм. Төрийн өмчит компаниуд цаашид бусад ашигт малтмалаа биржээр зарахыг зорьж байгаа. Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооны хяналт дор Хөрөнгийн биржийн бэлэн флатформ ашиглан ямар нэгэн зардал, чирэгдэл гаргахгүйгээр хэрэгжүүлэх аж. 


Энэ талаар Эрдэнэс Тавантолгойн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “ЭТТ” ХК 2010 онд байгуулагдаж, дараа жилээс нь үйл ажиллагаа явуулж экспортоо эхэлсэн. Өнөөдрийг хүртэлх 12 жилийн хугацаанд хил нөхцөлөөр нүүрсээ худалдаж чадаагүй ирсэн. Үүнээс болж дөрвөн тэрбум ам.долларыг алдсан. Энэ нь өнөөдрийн ханшаар тооцох юм бол бараг 12 их наяд төгрөг болж байна. Хилийн үнийг SХcoal зэрэг вэбсайтаас харах боломжтой. Энэ нь Гашуунсухайт, Ганц модны боомт дээр худалдаж буй үнийг хэлж байгаа юм. Тодруулж хэлбэл, Хятад талдаа, манай улстай хиллэдэг тус улсын зүүн болон баруун хойд талын нүүрсний компаниуд дээр худалдаж буй үнэ гэсэн үг юм. Одоо бид хил нөхцөлийн үнэд очоод цаашаа Монгол Улс дараагийн боомтуудтай харилцаж, хил дээрх үнээс илүү давуулж зарна. Одоо бол бид биржийн системд очиход уурхай дээрээс нүүрсээ өөрсдөө ачаад, тээврийн зардлаа мөн өөрсдөө даагаад хил дээр хилийн үнийн нөхцөлд очно. Ингэснээр нүүрсээ илүү үнэд хүргэх юм. Биржээр, цахимаар нүүрсээ экспортолж эхлэх нь нүүрсний асуудлыг цэгцэлж, бүх далд эдийн засгийг ил болгох зорилготой”  гэв.
Өнгөрсөн оны IV улирлын байдлаар коксжих нүүрсний уурхайн амны үнэ 113 ам.доллар байхад хилийн боомт дээрх үнэ 144 ам.доллар байв. (Эх сурвалж: “ЭТТ” компани).


Уул уурхайн бүтээгдэхүүнийг цахимаар худалдах горимд шилжсэнээр үнэ өсөж, борлуулалт нэмэгдэнэ.Тээврийн зардлыг зохистой түвшинд байлгана. Төмөр зам, боомтын бүтээн байгуулалттай уялдана. Валютын нөөц өснө. Төсөвт төлөх татвар нэмэгдэх зэрэг эдийн засгийн давуу байдлууд бий болох ач холбогдолтой юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 26. ПҮРЭВ ГАРАГ. № 20 (7005)

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

4 цаг 49 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

6 цаг 0 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

15 цаг 50 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

15 цаг 50 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

15 цаг 50 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Өчигдөр 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Өчигдөр 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09