“Эсрэг” дүр эмэгтэйчүүдийг удирдагчийн нүдээр ингэж харав

2022-09-16
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

С.УЯНГА

 

Эмэгтэйчүүдийн байр суурь урьд хожид байгаагүйгээр нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд хүч түрэн орж ирж байна. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн хүйсийн тэгш эрхийг эрхэмлэж, энэ зүгт анхаарсан онцгой үе тохиож буй. Ингэхдээ эрчүүдийн эрх мэдэл давуу байна гэж тэднийг үзэн ядах биш үүрэг хариуцлагаа тэнцүү үүрч, эрх тэгш нийгэмд амьдрахыг хүсч байгаа хэрэг. Энэ санааг дэлхий нийтээр феминизм хэмээж, тэр хэрээр феминист эрчүүдийн цуваа тасрахгүй үргэлжлэх төлөвтэй.

Гэхдээ манай улсын хувьд нөхцөл байдал өөр. Нийгэм уламжлалт хандлага сэтгэлгээнээс хараахан салж чадаагүй. Эмэгтэйчүүд хоолоо хийж, хүүхдээ асарч, ерөнхийдөө сайн эзэгтэй байх ёстой гэсэн “соёл”-ыг өөрчилсөн цагт, басхүү “эсрэг” дүр болох эрчүүд эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрч, дэмждэг болсон цагт хүний эрх, жендэрийн тэгш байдал хангагдана.

Гэхдээ эмэгтэйчүүдийг удирдагчийн нүдээр харах өнцөгт дэвшил гарч, алхам, сөөмөөр атугай урагшилж буйг үндэсний хэмжээний хэлэлцүүлэг харууллаа. Эрх баригч нам удирдах ажилтны хэлэлцүүлгээ зөвхөн жендэрийн эрх тэгш байдал руу чиглүүлж, онцгойлон анхаарч байгаагаа орон даяар тунхаглав.

Тэр дундаа эрчүүд нь эмэгтэйчүүдээс илүү олуулаа хүлээцтэй, тэвчээртэй сууж үг хэлсэн нь итгэл найдвар төрүүлж буй дүр зураг гэж хэлж болохоор санагдав. Гэхдээ мэдээж эмэгтэйчүүдийн оролцоо, гарц шийдлээ хэлсэн нь илүү их хугацаа эзэлсэн нь тодорхой. Ийнхүү НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тунхагласан олон улсын Ардчиллын өдрөөр МАН “Оролцъё, Төлөөлье” жендэрийн эрх тэгш байдлын хэлэлцүүлгийг бүх шатны удирдах ажилтнуудынхаа хүрээнд цахим, танхим хосолсон хэлбэрээр техник технологийн дэвшлийг бүрэн ашиглан зохион байгуулсан юм. Энэ удаад эмэгтэйчүүдээ түр азнаж, “эсрэг” дүр болсон эрчүүд эмэгтэйчүүдийг удирдагчийн нүдээр хэрхэн харсныг онцолж байна.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бүх талаар дэмжинэ

Жендэрийн үндэсний хороог ахалж байгаагийн хувьд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бүх талаар дэмжинэ. Үүнийг  тод жишээ бол Засгийн газрын танхимдаа эмэгтэй сайд нарын тоог урьд байгаагүйгээр нэмэгдүүлэхийг хичээсэн. Жендэр зөвхөн хүйсийн ойлголт, улс төрийн оролцооны төдий асуудал биш.Жендэр бол нийгмийн зөрчлийг багасгахад, тэгш бус байдлыг арилгахад онцгой ач холбогдолтой. Тиймээс жендэрийн тэгш байдлыг дэмждэг шинэ хандлагыг нийгэмд бүрдүүлэх нь чухал. Бүхэлдээ хүйсийн тэгш байдал шийдвэр гаргалтад, нийгмийн болоод хүний хөгжилд чухал гэдгийг ойлгосон, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмждэг нийгмийг бүтээхийн төлөө  хамтарч ажиллах хэрэгтэй. Төрийн захиргааны  байгууллагад ажиллаж байгаа нийт албан хаагчдын 61 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Өөрөөр хэлбэл салбар салбарт  эмэгтэй лидерүүд бэлтгэгдэж байна гэсэн үг.

 

ЗГХЭГ-ын дарга, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан: Жендэрийн мэдрэмжтэй бодлого барих, томилгоо хийхийг зорьж байна

-Нийгэм, улс төрийн харилцаа, засаг төрийн үйл ажиллагаа, шийдвэр гаргах явц, түүний хяналт дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь зүй ёсны шаардлага бөгөөд хүний эрхийг бүрэн хангуулах талаар хэрэгжүүлэх бодлогын нэг гол хэсэг гэж үзэж байна. Тиймээс бүх салбарт ажиллаж хөдөлмөрлөх болон шат шатны сонгуульд чөлөөтэй оролцох эрхийг бодитоор хангана. Мөн үзэл бодлоо илэрхийлэхэд нь бэрхшээл учруулахгүй, ялгаварлан гадуурхах аливаа илрэлийг арилгаж, хүйсийн тэгш байдлыг төлөвшүүлэхийг зорьж байна. Жендэрийн эрх тэгш байдал бол эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг тэгш боломжоор хангах юм. МАН жендэрийн мэдрэмжтэй улс төрийн бодлого барих, томилгоо хийхийг зорьж байна.

 

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Эмэгтэйчүүдийн оролцоо сайтай оронд дундаж давхарга, боловсрол өндөр байдаг

-Жендэрийн тэгш байдал, хүний эрхийн асуудалд ардчилсан улс орнуудад  онцгой анхаарч байна. Манай улсад хүний эрх манлайлах түвшинд яригдаж байна. Үүнийг шийдвэрлэх, ахиц дэвшил гаргах бололцоо ч бий. Ингэж чадвал  Төв Азидаа хамгийн ардчилал, хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг дээдэлдэг улс болно. Үүний үр дүнд нийгэм, эдийн засгийн үзүүлэлт ч сайжирдаг. Судалгаанаас харвал эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгаа улс оронд нийгмийн дундаж давхарга, боловсрол өндөр байдаг. Тиймээс эмэгтэйчүүд нийгэм, эдийн засгийн байдалд томоохон үүрэгтэй нь харагдаж байна. Тэр дунд монгол эмэгтэйчүүд зоригтой, шударга, хариуцлагатай, тууштай байдлаараа ялгардаг. Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжиж чадвал ойрын ирээдүйд улс орны хөгжилд маш том үр дүн авчирна. Дэмжлэгийн хувьд хатуу квотоос илүү нийгмийн асуудалтай нь уялдуулах нь зүйтэй.

 

МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва: Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг дэмжихэд 90-98 хувийн үр дүн гардаг

-МАН 30 дугаар их хурлаараа хүний эрхийг дээдлэгч дэвшилтэт бодлогоо тодорхойлсон. МАН сүүлийн 101 жилийн түүхэн дэх жендэрийн эрх тэгш байдлаар ямар бодлого баримталж ирэв, хурал цуглаанаар юу ярьж ирэв гэдгийг судалж шинжилж дүгнэж үзсэний үндсэн дээр энэ удаагийн хэлэлцүүлгийг хийх нь зүйтэй гэж үзсэн. Жендэрийн тэгш байдал гэдэг зөвхөн эмэгтэйчүүдийг дэмжих гэж байгаа хэрэг биш. Дан ганц эмэгтэйчүүдийг хамааруулж ойлгож болохгүй. Шийдвэр гаргах түвшин эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн харьцаа тэгш бус түвшинд байгаа учраас дэмжих хэрэгтэй. Эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжвэл 55-65 хувийн үр дүн, эрэгтэйчүүд дэмжихэд 90-98 хувийн эерэг үр дүн гардаг гэсэн судалгаа байна. Тиймээс залуу хүний хувьд ч намын удирдах албанд ажиллаж байгаагийн тухайд ч бодитой үр дүн гаргах чин эрмэлзлэлтэй ажиллаж байна.

 

МАН-ын НБД Б.Тулга: Бүх шатанд эмэгтэйчүүд эрх тэгш, тэнцвэртэй байх ёстой

-XXI зуунд ямар хэрэгцээ шаардлагаар эмэгтэйчүүдээ дэмжих ёстой вэ гэдгээ төлөвлөн, жендэрийн агуулгаар тодорхой үзэл баримтлалыг батлан гаргахаар ажиллаж байна. Энэ ажлыг бид олон талын оролцоо, дэмжлэг, туршлагаар хийж бүтээнэ. Мэдээлэл технологийн энэ зуунд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажил, хөдөлмөр, бизнесийн харилцаанд хүйсийн сул болон давуу тал улам бүдгэрч байна. Энэ нь эрэгтэй, эмэгтэй байхаас үл хамаарч оюун ухааны нөөц боломж, мэдлэг чадвараар ажиллаж, хөдөлмөрлөж, өрсөлдөх технологийн эрин үед бид хэдийнэ хөл тавин орсон. Тиймээс төрийн алба болон шийдвэр гаргах түвшинд, ер нь бүх шатанд эмэгтэйчүүд эрх тэгш, тэнцвэртэй байх ёстой. Ийм боломж бидэнд байгаа ч яг өнөөдрийн түвшинд хангагдаагүй байна.

 

Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дэд дарга Т.Алтансүх: Эмэгтэй нэр дэвшигчдийн тоог 50 хувьд хүргэхийн төлөө ажиллана

-Орон нутагт удирдлагын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж байна. Тодруулбал, аймгийн намын хорооны нэг дэд даргыг эмэгтэй гишүүдээс сонгосон. Мөн хоёр сумын намын байгууллагыг хуралдуулж, даргаар нь эмэгтэй эмэгтэйчүүдийг ажиллуулахаар төлөвлөж байна. Бид энэ онд эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг хийж, 150 эмэгтэй гишүүн хамруулсан улс төрийн сургалт зохион байгууллаа. Нийгмийн суурь үзүүлэлт, эрүүл мэнд, боловсрол, гэр бүлийн хөгжилд эмэгтэйчүүдийн үүрэг өндөр байдаг учраас тэднийг аль болох сургах, улс төр дэх оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна. 2030 он гэхэд бүх шатны сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийн тоог 50 хувьд хүргэхийн төлөө ажиллах болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 179 (6911)

 

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

1 цаг 52 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

2 цаг 15 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

2 цаг 19 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

8 цаг 30 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

8 цаг 32 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

12 цаг 22 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

12 цаг 27 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

12 цаг 32 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

12 цаг 37 мин