А.Дөлгөөн: “Орчил” бол миний дотоод ертөнцийн нууц код

2022-09-07
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

 

Үзэсгэлэнгийн танхимд  өнгө өнгийн дүрслэл бүхий  өвөрмөц зургуудыг дэлгэжээ. Энэ бол залуу уран бүтээл А.Дөлгөөний  хоёр дахь бие даасан “Орчил” үзэсгэлэн юм. Энэ удаагийн  “Урлан” буландаа  зураач А.Дөлгөөнийг онцолж байна. 

 

Уран зургийн шинэ технологиор бүтсэн “Орчил”

А.Дөлгөөн энэ удаагийн үзэсгэлэнгийн бүтээлээрээ эмэгтэй хүний амьдрал, амьдралын талаарх мэдрэмж,  үзэл санааны өөрчлөлт, хувьсалын  бие биеэ нөхөх харилцааны  дагуу үүдсэн  дугуй толбон хэлбэр дүрсүүдийн нэгтгэл,   уусалт,  задралын огтлолцлуудыг  дэлгэн үзүүлэхийг зорьжээ.  Түүний бүтээлүүд  цэцэг навч,  ургамал зэрэг байгалийн элементийг  халуун батикийн аргаар буулгаснаараа онцлог аж. Халуун батик хэмээх Монголд төдийлөн хөгжөөгүй  технологийг түүний бүтээлүүд дэх өнгийн  нарийн ялгарал,  зохиомжийн чөлөөт шийдлээс харах боломжтой. А.Дөлгөөн хүүхэд байхаасаа зураг зурж эхэлсэн бөгөөд цэцэг зурах дуртай хүүхэд байжээ. Түүний нагац ах нь зураг зурах дуртай байсан нь түүний ирээдүйн хүсэл мөрөөдөлд нөлөөлсөн байна. Сүүлд хамтарсан үзэсгэлэнд оролцсон зургуудаа харахад ахын минь зурдаг зурагтай их төстэй байсан гэсэн юм. А.Дөлгөөн анхныхаа үзэсгэлэнг “Хаврын увьдас” нэртэйгээр  Монголын хамгийн анхны виртуаль галерейд гаргаж байжээ.  Үзэсгэлэнд дэлгэсэн зургуудынхаа утга санааг цэцэгсээр төлөөлүүлж гаргасан аж. Хэдий сургуулиа төгсөөд 6-7 жил болсон ч гэсэн  хаврын увидасаар илүү зүйлийг  хийх бодолтой явдаг байснаа хэлсэн юм. Учир нь тэрбээр виртуаль галерейн дэлхийн чиг хандлага хаашаа чиглэж байгаа гэдгийг судалсан нь  түүнд их сонирхолтой санагдсан гэнэ. Харин энэ удаа “Орчил” гэсэн хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ. Үзэсгэлэнд халуун батикийн  аргаар зурсан 19 зураг дэлгэсэн байна.  Тэрбээр “Би энэ удаа куратортай хамтарч ажилласан  нь  хамгийн зөв шийдэл байсан гэж бодож байна. Уран бүтээлч, урлаг судлаач мэргэжилтэй Маналжав эгч маань миний уран бүтээлийн куратораар ажилласан. Үзэсгэлэнгийн нэг ч зургаа зурж эхлээгүй байхдаа бүх зүйлийг бид ярилцсан. Маналжав эгч надад 1:4 метрийн хэмжээтэй зургууд зураад, батикийнхаа ажиллагааг илүү гаргахыг санал болгосон. Энэ хугацаанд уран бүтээлээ туурвихад  бэрхшээлтэй зүйл тулгарахад урам өгч  тэр цаг хугацааг давж гарах хүч өгсөнд баярладаг. Уран бүтээлч судлаачтай хамт ажиллах нь илүү үр дүнтэй юм байна гэдгийг ойлгосон” гэсэн юм.

 

“Бүх мэдрэмжээс уран бүтээлийн санаа төрдөг”

Зураач А.Дөлгөөн үзэсгэлэнгийнхээ “Орчил” хэмээх нэрний тухайд  анх куратор Маналжав эгчтэй  ярилцаад зургуудынхаа утга санааг ярилцсан. “Орчил”  гэж нэр өгснөөр, нэрэндээ  тааруулж  зураг зурах сэдэл санаа болж байсан.  Үзэсгэлэнд дэлгэсэн зургууд мэдрэмж, хараактарыг харуулсан. Тэгэхээр орчил бол миний дотоод ертөнцийн нууц код. Хүн бүр  миний зургийн цаад утга санааг өөр өөрийн  мэдрэмжээр тайлаасай гэж  бодож байна.  Мөн тэрбээр  бүх мэдрэмжээс уран бүтээлийн санааг төрдөг. Зураач хүн аливаа зүйлийн мөн чанарыг  илүү  мэдрэмтгий харж, анзаардаг юм болов уу. Гэхдээ үүнд би 100 хувь итгэхийг хүсдэггүй.  Зөвхөн энэ мэдрэмжээр явбал болохгүй юм шиг санагддаг гэсэн юм.

 

Зургаараа дамжуулж хүмүүст эрч хүч, эерэг мэдрэмж өгөхийг хүсдэг

 

Үзэсгэлэнд дэлгэсэн зургуудаа А.Дөлгөөн нэг сар гаруйн хугацаанд зуржээ. Энэ үед нөхөр нь түүнийг уран бүтээлд анхаарахыг хүсэж  хүүхдүүдээ аваад хөдөө явсан гэнэ. Зургаа зурахад нөхөр нь гэрийнхэн түүнийг дэмждэг аж. А.Дөлгөөний хамгийн  аз жаргалтай агшинд бүтсэн зургуудынх нь нэг бол  хүүхдүүд, нөхрөө бодож зурсан зураг гэдгийг хэлж байсан юм. А.Дөлгөөн урлагаас сэтгэл хөдлөлийг мэдэрдэг аж. Тэрбээр “Оюутан байхдаа зургийн дотоод мөн чанарыг мэдэрдэггүй байсан юм шиг санагдаж байна.  Түүнээс хойш зургаа зураад,  судлаад  гүнцгий утга санааг нь илүү ойлгодог болсон” гэсэн юм. Тэрбээр зургаараа дамжуулж хүмүүст эрч хүч, эерэг мэдрэмж өгөхийг хүсдэг аж. Урлаг сайн сайхан руу тэмүүлэх ёстой  гэж  боддог талаараа хэлсэн юм. Түүний зурагтаа  илүү их ашигладаг өнгө нь шар ,цэнхэр өнгө аж.  А.Дөлгөөн илүү чанартай бүтээл  хийхийг зорьж байгаагаа хуваалцсан юм. Энэ талаар тэрбээр “Миний бодол санаа ертөнцөөс  ямар бүтээл гарах бол гэсэн хүлээлт өөрт үүссэн. Өмнө уран бүтээлчийн замналаар би амьдарч чадах болов уу гэж боддог байсан. Харин  үзэсгэлэнгээ гаргаад зургаа зурах тусам  илүү ихийг хийх итгэл төрж байна. Би ЕБС-ийн сургуульд багшаар ажилладаг. Тиймээс шавь нартаа илүү ихийг зааж сургахыг зорьдог” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 172 (6904)

 

Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

11 цаг 29 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

14 цаг 49 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

20 цаг 1 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

20 цаг 1 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

20 цаг 1 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин