Б.Мөнхбаяр: Цахим худалдааны найдвартай платформыг санал болгоно

2022-08-16
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАРЬСҮРЭН

 

"Zary" компанийн ерөнхий захирал Б.Мөнхбаярыг “Start-Up” буландаа урьж, ярилцлаа. 

 

-“Zary” брэнд хэрхэн бий болж байв. Нэрийг нь нэлээд бодож өгсөн үү?
-“Intelmind” группийн хувьд 2016 онд Shoppy-г үүсгэн байгуулж, албан ёсны эрхтэй 1000 дистрибьютер компанитай хамтран ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн жилүүдэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс хамтран ажиллах санал нэлээд ирж байна. Гэвч Shoppy.mn нь “Дэлхийн брэндүүд нэг дороос” гэсэн уриандаа бат зогссон. Үүн дээр үндэслэн Zary.mn, худалдаачдын онлайн сувагтай болох хүсэл эрмэлзлийг дэмжин энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үйл ажиллагаагаа эхлүүллээ. Одоогийн байдлаар албан ёсны эрхтэй, эрхгүй дэлгүүр болон хувь хүмүүс Zary платформд нэгдэн +1000 бүртгэл үүсгэн хамтран ажиллаж байна. Манай гарал үүсэл гэвэл 2019 онд бий болоод, судалгааны ажил явуулсны үндсэн дээр цахим борлуулалтын суваг нээх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Үйл ажиллагаа эхэлснээс хойш хөгжүүлэлтийн ажил тасралтгүй хийгдэж анх төлбөр тооцооны хэсгийг оруулаагүй байсан ч туршилт амжилттай болж, тавдугаар сарын 25-нд төлбөр тооцооны цогц шийдлээ нэвтрүүлсэн. Өргөн хүрээний ажил учраас хэрэглэгчдэд энгийн ойлгомжтой байдлыг бий болгох зорилгоор мөн Shoppy гэдгийн “Y” үсгийг аваад шууд утгаараа “Zary” гэх нэрийг оноосон юм. Ажиллах хүчний хувьд дунджаар 22-30 насны буюу эд хөдөлмөрлөх насны залуус бий. Жендерийн хувьд эн тэнцүү байлгахыг эрмэлзэж байна.


-Ижил, төстэй үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудаас юугаар ялгарч байна. Хамтрагч байгууллагууддаа ямар шалгуур тавьж ажилладаг вэ?


-Unegui.mn-тэй харьцуулахад эхэндээ төстэй бүтэцтэй ажиллаж эхэлсэн. Төлбөр тооцооны системийг нэвтрүүлээгүй байх үед зөвхөн зар оруулах, сурталчилах хэлбэрээр явагдаж байсан. Харин худалдан авах процессыг шийдэж, худалдагч идэвхжүүлсэн тохиолдолд бараа нь борлуулагдаж, төлбөр нь дундын дансанд түгжигдээд, хүргэлт хийгдээд бараа, бүтээгдэхүүн нь бүрэн бүтэн байсан гэдгийг баталгаажуулсаны дараа зургаан оронтой кодыг солилцсоны дараа худалдагчийн хэтэвчинд орлого нь ордог байдлаар хөгжүүлж өгсөн. Одоо бол хэн бүхэнд нээлттэй. Бүртгүүлэх хэсгээр бүртгэлээ үүсгэж, барааны мэдээллээ оруулан онлайн худалдаанд шууд нэвтрэх боломжтой. Энэ нээлттэй платформ нь үнэлгээ дээр суурилах ба энэ нь тухайн дэлгүүрийн борлуулалттай шууд уялдана. Худалдан авагч нарт харагдахуйц байдлаар эднийхээс бараа аваад асуудал гарвал хаана, хэнд хандах нь тодорхой болох байдлаар шийдэж өгсөн. Нэг үгээр хэлбэл “Буух эзэн буцах хаягтай” гэж байгаа юм. Цахим худалдаа нэрээр залилах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд их гардаг болсон. Үүнээс сэргийлэх зорилгоор дундын дансыг бий болгосон. Энэ нь худалдагч тал бараагаа хүлээлгэж өгөхгүй удсан тохиолдолд дундын дансан дахь мөнгийг хэрэглэгчид буцаан олгох зохицуулалттай баталгаатай процесс юм.

-Цахимаар үйлчилгээ явуулахад хүндрэлтэй зүйл байна уу?


-Хүндрэл гэвэл худалдагч, худалдан авагчийн хичээл зүтгэл, хамтран ажиллах л байх. Төлбөр тооцоог бүх банкуудтай холбоод, хүргэлтын процессийг гаргаад, зээл, дараа төлөлт гэх мэт бүхий л шийдлүүдийг нэвтрүүлсэн. Худалдагч талаас хэрэглэгчдийг төлбөрөө хэрхэн зөв хийж, онлайн сувгаа яаж ашиглах вэ. Гэх энгийн түвшинд сургах шаардлагатай болдог. Анх “Shoppy” бий болж байхад дэлгүүрүүд дээр нэг бүрчилж энэ талын сургалт орж байсан бол одоо аль болох цахимаар сургалт орж, үнэлгээгээ тогтоох байдлаар ажиллахаар зорьж байна. Манай улсад цахим гэмт хэрэг түгээмэл гардаг. Болзошгүй халдлагаас хэрхэн сэргийлэхийн тулд “Cody” систем хөгжүүлэлтийн байгууллага дээр суурилан ажиллаж байна. Shoppy.mn болон 100 гаруй Монголын хамгийн том худалдааны байгууллагуудын системийн шийдлийг бий болгосон туршлагатай учраас эрсдэл бага гэж үздэг. 


-Танайх нийгмийн хариуцлагын хүрээнд ажил хэрэгжүүлж эхэлсэн гэж сонссон. Ямар ажлыг хэрэгжүүлээд байна вэ?


-Нийгмийн хариуцлагын хүрээнд “Лантуун дохио” ТББ-ын “Ид шидийн орон-3” төсөл дээр хамтран ажиллаж байна. Уг аяны нэг тэрбум төгрөг босгох ажил буюу “Хүүхдийн хүчирхийллээс хамгаалж, боловсролын хөгжлийг дэмжих төв”-ийг Дундговь аймагт байгуулж байгаа. Одоогоор барилгын карказ нь боссон байна лээ. Үүнтэй холбоотойгоор өөрийн ашиглахгүй тоглуулагч, гар утас зэрэг эд зүйлээ борлуулж, орлогоо хандивлах боломжтой “шидэт зар” гээд булан нээсэн. Нэгдүгээрт, бусдад тус, дэм болж байна. Хоёрдугаарт, хаягдал болж магадгүй зүйлийг хэрэглээнд нэвтрүүлснээр байгаль орчинд ээлтэй эко байдлыг бий болгож байгаа юм. Энэ ажилдаа бид сэтгэл ханамжтай байгаа. Цаашид олон ажлыг төлөвлөөд байгааг дуулгахад таатай байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 156 (6888)

Нэгдүгээр сарын 13-нд “Ард нийтийн санал асуулга” зохион байгуулна

Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудаас Ард нийтийн санал асуулга зохи

22 цаг 26 мин
Зам, тээврийн салбарын 2025 оны онцлох 10 ажил

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2024-2028 оны үйл а

Өчигдөр 06 цаг 15 мин
Түр хороо байгуулахыг хойшлуулж, Элчин сайд нар болон Монголбанкны ерөнхийлөгчийг томилов

УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр  хуваарын дагуу 10.00 цагт эхэллээ. УИХ-ын хуралда

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Одсүрэнгийн Хотын даргын орлогч байхдаа авсан 5.4 га газрыг хураах уу?

Манайд аль нэг албан тушаал дээр хувийн ашиг сонирхолгүй ажиллаад буудаг хүн үнэнд

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Баярцогтоос бусад АН-ын горилогчид сонгуулиас өмнө “сэвтэнэ” гэв үү?!

Уг нь, Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль албан ёсоор эхлэх хараахан болоогүй байна. Гэхдээ, он солигдо

Өчигдөр 06 цаг 00 мин
Байнгын хороо: Элчин сайд нарын томилгоог дэмжлээ

Байнгын хороо: Элчин сайд нарын томилгоог дэмжлээ

Уржигдар 14 цаг 20 мин
Хяналт, бүтээмжийн менежер, зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Төрийн өмчит компаниудад

Уржигдар 06 цаг 00 мин
Төрийн өмчит 18 компанийг хэн, хэн авах вэ?

“...Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр ол

Уржигдар 06 цаг 00 мин
Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг дахин сэргээхээр болжээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг эргэн

Уржигдар 06 цаг 00 мин
“Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.17) Улсын Их Хурл

2025-12-17