Монгол Улс хөгжих тухай яривал хөрөнгө оруулалтыг л хөнд

2022-07-27
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Ц.БАЯР

 

Дэлхийн эдийн засгийн түүхэнд томоохон сорилт бэрхшээл дагуулсан он жилүүд гэвэл сүүлийн гурван жил нэрлэгдэх нь тодорхой болж байна. COVID-оос үүдэлтэй, үргэлжлүүлэн Орос Украины мөргөлдөөн, дэлхийн геополитикийг хурцадмал байдалд оруулсан энэ хүнд нөхцөл байдал хэзээ шувтрах нь тодорхойгүй. Цаг хугацааны хувьд энэ байдал урт удаан үргэлжлэх прогнозыг шинжээчид хийж байгаа.

Монгол Улсын хувьд дэлхийн эдийн засгийг донсолгосон энэ хоёр том үйл явдал бүр хүнд тусаж буй. COVID-ийн жилүүдэд иргэдийн орлого буурч, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсан. Энэ нь ДНБ-д сөргөөр нөлөөлж, 2020 онд 5.3 хувь хүртэл агшсан бол 2021 онд сэргэхгүй байсаар өнөө жил дөнгөн данган 1.4 хувийн сэргэлтийг ярьж байгаа. Гэвч цар тахлын өмнөх байдалд эдийн засаг хүрээгүй, хүрэх ч боломжгүй болох нь нэгэнт тодорхой болчихлоо. Хойд хөршид өрнөсөн дайнаас улбаалж, нефтиэс эхлээд томоохон импортын бүтээгдэхүүний үнийн өсөлт чанга хэвээр сарууд үргэлжилсээр.

Тэгвэл COVID-оос эхлэлтэй дөрөв дэх жилдээ үргэлжилж байгаа эдийн засгийн хүндрэл манай улсад нэг л зүйлийг хатуу ойлгуулаадахлаа. Тэр бол Монгол Улсад урт хугацаатай мега төслүүд хэрэгжих ёстой гэдэг агуулга. Төр, засгаасаа эхлээд бүх түвшинд үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Гурван жил орчмын хугацаанд завсарлаад байсан Монголын эдийн засгийн чуулган дээр Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Жавхлан “Оюу толгойтой хэл амаа ололцоод урагшаа явж байна. Хөрөнгө оруулагчид манайд ирээч” гэсэн мессежийг өгсөн. Ийм мессеж өгөх нь сайн. Засгийн газраас өгч байгаа маш том эерэг мессеж мөн. Өнгөрсөн сард Канадын Торонтод дэлхийн 135 орны 23 мянга гаруй төлөөлөгч, 2500 гаруй хөрөнгө оруулагчийг хамарсан Олон улсын уул уурхайн чуулга уулзалтад Монгол Улсаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ гэсэн манай уул уурхайн том компанийн төлөөллүүд оролцов. Чуулганы хүрээнд “MONGOLIA@PDAC 2022” бизнес форум зохион байгуулж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хөрөнгө оруулагчдыг уриалсан мэдэгдэл хийсэн нь томоохон алхам боллоо. Үүнийг дагаад эерэг давалгаа үүснэ гэж эдийн засагчид, салбарын шинжээчид  дүгнэж байна.

Хөрөнгө оруулалт гэдэг хөгжил юм. Монгол Улс хөгжих тухай ярих бүрт том төслүүдийг хөдөлгөх тухай л ярих ёстой. Өнгөрсөн жилүүдийн хөрөнгө оруулалтын салбарын гашуун сургамжууд өнөөдөр бидэнд ийнхүү ойлгуулж байна. Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд цойлж байсан 2011 онд дөрвөн тэрбум давж байсан гадны хөрөнгө оруулалт өнөөдөр үүний 3/1-д хүрэхтэй үгүйтэй болсон судалгааг МУИС-ийн судлаач багш нар саяхан танилцуулна лээ.

Нэг хэсэг иргэдийн маань ярих дуртай лиценз олголтыг зогсоогоод хөрөнгө оруулагчдыг хөөж гаргаад байдал бүр дордсон. Хил гаалийн боомилолтод орж, дотооддоо үйлдвэрлэл явуулаад ч улс орон хөгждөггүйн жишээг бид хангалттай хугацаанд харлаа. Тиймээс улсаараа хөгжиж, дэлхийтэй зэрэгцье л гэвэл том төслүүдээ хөдөлгөх ёстойг яс махандаа шингэтэл гэдэг шиг ойлгодог, хүлээн зөвшөөрдөг болж байна.

Тэгвэл мега төслүүд зоригтой, зогсолтгүй урагшлах гол гарц нь гадаадын хөрөнгө оруулалт. Үүний тод жишээ бол “Оюу толгой”. Сайн, муу нэр зүүсээр өнөөдрийг хүртэл 10 гаруй жил Монгол Улсын эдийн засгийг түлхэж байгаа том төсөл. Энэ төслөөс монголчууд зөвхөн эдийн засгийн өгөөж хүртээд зогсоогүй хариуцлагатай уул уурхайн дэлхийн жишиг, соёлоос суралцаж буй. Наад захын жишээ гэхэд энэ төсөлд бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг Монголын 600 компани бий. Уурхайд ажиллаж буй 10 мянга гаруй ажилчин, тэдний ар гэр гээд “Оюу толгой”-н төслөөс шууд болон шууд бус байдлаар үр өгөөж хүртэж буй монголчууд хэдэн зуун мянга болж тоологдоно.

Зөвхөн нэг төсөл гэхэд нийгэм, эдийн засгийн ийм том нөлөөллийг үзүүлж байна гэвэл ахиад хоёр, гурав, дөрвөн том төслийг хөдөлгөхөд гадаад өр, алдагдалтай төсөв, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн тухай биш Монгол Улс хөгжлийн тухай ярьдаг болно. Уул уурхайгаас олж байгаа үр ашиг бүх салбарт хөрөнгө оруулалт болж байдаг юм. Манай улсад урьд хожид байгаагүй дэд бүтэц, бүтээн байгуулалтын оролдлогууд хийж байгаа. Энэ бүхэн дан ганц уул уурхайгаас олсон орлогоор шууд болон шууд бусаар хийж буйг  монголчууд ойлгох цаг нь болсон.

Гэхдээ энд нэг зүйл бий. Мега төслүүдийг хөдөлгөхийн тулд гадны хөрөнгө оруулагчдыг уриад бүх зүйл сайхан болчихгүй. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх хэд хэдэн угтвар нөхцөл байдаг гэдгийг өнөөдөр мэргэжлийн хүмүүс тодорхой тайлбарлаж байгаа. Тодруулбал, бизнес хөрөнгө оруулалтын орчны эко тогтолцоо хамгийн чухал. Эко тогтолцоонд хуулийн засаглал, шударга шүүх, төрийн албаны тогтвортой бүтээмжтэй байдал, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэг байх соёл, хууль эрх зүйн орчныг нэрлэж болно. Чөлөөт зах зээлийн үндэс нь ч энэ юм.

Учир нь эдгээр үндэслэл манайд хамгийн ихээр хөдөлдөг. Уул уурхайн салбарын гол хууль Ашигт малтмалын тухай хуулийн хамгийн анхны төслөөс ажиллаж эхэлсэн Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаа “...Ашигт малтмалын тухай хуульд 2014 онд томоохон нэмэлт, өөрчлөлт орсон. Түүнээс хойш нэмэлт, өөрчлөлтүүд өнөөг хүртэл үргэлжилсээр байна.  Хууль хэрэгжүүлэх явцад гарсан хүндрэл, бэрхшээлийг шийдэхийн тулд нэмэлт, өөрчлөлт оруулдаг гэж ойлгож болох боловч зарим тохиодолд өмнөх хуулиа үгүйсгэж, улс төрийн санаа сэдлээр, зарим үед популист үзэл санааны дор бас өөрчлөгдөж ирсэн. Энэ ажилд мэргэжлийн хуульчид тун цөөн оролцдог байв. Ялангуяа, үндэсний мэргэжлийн хуульчдын зүгээс онолын тайлбар, өмнөх хуулийн хэрэгжилтэд хийсэн судалгаа, түүнээс олж авсан сургамж, мэдлэгийн аль нь ч хүчтэй сонсогддоггүй байлаа...” гэсэн нь бий.

Түүнчлэн хөрөнгө оруулалтын хуулиар гадны компаниудад 100 мянган ам.долларын босготой. Энэ нь үүнээс доош тухайлбал,  50, 70 мянган ам.доллар оруулах хөрөнгө оруулагчид урамшуулал үзүүлэхгүй гэсэн агуулга. Тиймээс энэ заалт л гэхэд томоохон шүүмжлэл дагуулж буй юм билээ. Жишээлбэл, Японд гэхэд ийм хаалт хязгаар байдаггүй. Тэнд нэг ам.доллар оруулсан хүн ч гадаадын хөрөнгө оруулагч. 1000 ам.доллар оруулсан ч гадаадын хөрөнгө оруулагч. Нэг ажлын байр бий болгосон байлаа ч эдийн засгийн далд өгөөж нь их гэж үздэг аж.

Нөгөөтэйгүүр, Монгол Улс хөрөнгө оруулагчдын хувьд тийм ч таатай бүс биш гэдгийг бид хаа хаанаа ойлгох цаг нь болсон. Далайд гарцгүй, мөнхийн хоёрхон хөрштэй улсад хөрөнгөө оруулах уу эсвэл… гэдэг сонголт мөнгөтэй хөрөнгө оруулагчид байнгын бэлэн байдаг юм. Тиймээс бид нэгэнт л хөрөнгө оруулагчдыг татахдаа тулахад таатай нөхцөл, урамшууллын бодлогуудаа тодорхой болгох ёстой. Үүний тулд наад зах нь лиценз олголтын асуудлыг нэг мөр цэгцлэх шаардлагатай.

"Оюу толгой"-г залгаад Цагаан суваргаас эхлээд хөдлөх боломжтой олон том төсөл шийдлээ хүлээн ширээний ард хэвтэж буй. Гагцхүү Засгийн газрын хэмжээнд уриалгаа ажил хэрэг болгож, дорвитой шийдэл алхмуудыг санал болгох ёстой гэж эдийн засагчид онцолсоор байна. Гадны хөрөнгө оруулагчдын хувьд тухайн улс оронд төсөл хэрэгжүүлэхдээ хамгийн түрүүнд анхаардаг зүйл нь татварын таатай нөхцөл. АМНАТ гэхэд 16, 17 хувиар татдаг өнөөгийн татварын орчин том төслүүдэд зохимжгүй. Төсөл эхлэх хугацаанд нь АМНАТ-ыг чөлөөлсөн ч болохгүй юмгүй гэх шийдэл ч мэргэжлийн хүмүүсээс дуулддаг.     

Иймээс хөрөнгө оруулалт гэдэг хөгжил юм. Монгол Улс хөгжих тухай ярих бүрт том төслүүдийг хөдөлгөх тухай л ярих ёстой юм.

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 142 (6874)

 

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

9 цаг 15 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

10 цаг 25 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

20 цаг 15 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

20 цаг 15 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

20 цаг 15 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09