Дээд шүүх: Гарын үсэг зурсан бол зээл шилжин төлөгдөнө

2022-07-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Дээд шүүхийн хэлэлцсэн кейсийг хүргэж байна. Иргэн Б.С нь өөрийн хүү (хариуцагч) С.Б-тэй хамтран 2015 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр ХХБ банкнаас өөрийн цалингаа барьцаалан найман сая төгрөгийн зээлийг 26 сарын хугацаатай,  сарын 1.7 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээл авснаас жил гаруйн дараа Б.С өвчний улмаас нас барснаас болж зээлийн төлөлт хугацаандаа хийгдэхээ больжээ. Иймд банкнаас зээлийн төлбөрийг хариуцагч С.Б-ээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч С.Б нь шүүхэд “...Зээл авах өдөр ээжийг дуудахаар нь очиход банкны зээлийн мэргэжилтэн “энэ гэрээнд гарын үсгээ зурчих” гэсэн. Тухайн үед би оюутан байсан, яг ямар үүрэг, хариуцлага хүлээж, гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй, зээлийн мөнгийг би огт хэрэглээгүй, ээжийг нас барсны дараа л энэ тухай мэдлээ. Би өөрөө 600 мянган төгрөгийн цалинтай, цалингийн зээлтэй, зээл төлөх чадваргүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, харин давж заалдах шатны шүүх хариуцагчаас зөвхөн үндсэн зээлийг гаргуулж, хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн байна.

Дээд шүүхээс дараах дүгнэлтийг хийж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

С.Б нь зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Учир нь  “хамтран зээлдэгч” гэдэг нь “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэсэн ойлголт (Иргэний хуулийн 240.1.2) бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгч Б.С, С.Б нар нь банкны өмнө адил үүрэг хүлээхээр тохиролцсон, өөрөөр хэлбэл, зээлийг тодорхой хэмжээгээр хувааж төлөхөөр заагаагүй тул нэхэмжлэгч нь зээлдэгчдийн хэнээс нь ч төлбөрийг шаардах эрхтэй. Иймд С.Б нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй.

С.Б нь хэдийгээр тухайн үед оюутан байсан боловч насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай тул “гэрээнд гарын үсэг зурахдаа ойлгоогүй” гэх тайлбар үндэслэлгүй. Мөн тухайн зээлийг С.Б хэрэглээгүй нь хэрэгт ач холбогдолгүй буюу зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Түүнчлэн хариуцагчийн ээж Б.С нас барснаар түүний хувьд л гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болохоос бус, хамтран зээлдэгч С.Б-ийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болохгүй. (Иргэний хуулийн 242.3, 451.1)

Талуудын байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийг эргүүлж төлж дуусах хүртэл хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дууссан нь нэхэмжлэгчээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. (Иргэний хуулийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.3, 21.2)

Харин хэрэгт авагдсан баримтаар талууд 2019 оны тавдугаар сарын 22-ны өдөр гэрээний үүргийг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон байх тул тухайн өдрөөр тасалбар болгон хариуцагч С.Б-ээс үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож гаргуулах нь зөв гэж үзжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

9 цаг 14 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

10 цаг 25 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

20 цаг 15 мин
2026.10.09: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас мэдээлэл хийж гишүүд төсвийн сахилга бат, төсвийн тогтвортой байд

20 цаг 15 мин
“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула

20 цаг 15 мин
Саудын Арабын нисэх онгоцны буудал дахин пуужингийн цохилтод өртөж, хүмүүс амь үрэгджээ

Эр-Рияд дахь Хан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал  аравдугаар сарын 10-ны бямба гарагийн үдээс хойш пуужингийн цохилт өгснөө

Уржигдар 14 цаг 51 мин
Сөүлд ирсэн гадаадын жуулчдын тоо наймдугаар сар гэхэд 22 хувиар өссөн

2026 оны эхний найман сард БНСУ-ын Сөүл хотод ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 22 орч

Уржигдар 14 цаг 48 мин
2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

2026-10-09
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

2026-10-09
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

2026-10-09