Ш.Мөнгөн-Эрдэнэ: Өнгөрсөн онд 786 хүн угаартаж, галлагаа эхэлснээс хойш 130 гаруй дуудлага ирсэн

2022-01-21
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.САРУУЛ

2020-2021 онд 786 хүн угаартсан байна. Өөрөөр хэлбэл, галлагааны улирал эхэлснээс хойш 130 гаруй угаарын эрсдэл үүсчээ. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн мэргэжилтэн, дэслэгч Ш.Мөнгөн-Эрдэнэтэй ярилцлаа.

-Ямар шалтгааны улмаас иргэд угаартаж байна вэ. Мөн сүүлийн жилүүдийн тоо баримтыг дурдвал?

-Угаарын хийн хордлогын шалтгаан нь зуух, пийшин, яндангийн бүрэн бүтэн байдал алдагдах, автомашины гараж зэрэг битүү орчинд бензин хөдөлгүүр ажиллуулах, ахуйн хийтэй буруу харьцах, ашиглах, хий алдах, агааржуулах төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаа алдагдах зэргээс үүдэлтэй байна.  Нийслэлийн хэмжээнд 2022 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс 16-ны өдрүүдэд гал түймрийн 35, аврах ажиллагааны гурав, нийт 38 удаагийн дуудлагаар гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэсэн. Дээрх дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 29.6 хувиар өссөн дүнтэй байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд 12378 удаагийн объектын гал түймрийн дуудлага ирж, 102 том хүн, 32 хүүхэд гал түймэрт өртөж амиа алдсан. Мөн 128 хүн гал түймрийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон байна. Иймд иргэд галлагаа ихэссэн хүйтний улиралд ахуйн гал түймэр болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмж алдахгүй хариуцлагатай байхыг анхааруулж байна.

-Угаартсан хүний биед яг ямар үйл явц явагддаг вэ. Хүнд хэлбэрээр угаартсан хүнд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Хүний цусны улаан эсийн гемоглобин гадна амьсгалаар орж ирсэн цэвэр хүчил төрөгчийг тээвэрлэж эд эрхтэнд хүргэснээр бид амьсгалж амьдарч, зүрх маань цохилж эрүүл явдаг. Гэтэл угаарын хийгээр амьсгалахаар цусанд орж хүчитөрөгчтэй маш хурдан нэгдэж, carboxyhemoglobin (COHb) Карбоксигемоглобин гээчийг үүсэж гемоглобиноор тээвэрлэгдэн эд эсэд хүрэх цэвэр агаар хүчилтөрөгчийг хэмжээг эрс багасгаж, оронд нь бөөн нүүрсний хий бүхий цус биеэр эргэлдэнэ. Биеэр нүүрсний хий эргэлдэхээр бие организм хүчилтөрөгчийн дутагдалд орно. Угаарын хий агаарт 100-200 м/м3 болоход хурц хордлого үүснэ. /400-600 м/м3 байхад 2-5 цагийн дотор хүнд зэрэгт хордоно. Их нягтралттай үед хэдэн минутын хооронд хурц хордоно. Хаалга хаалттай машин, гараж дотор амархан хордоно. Угаарын хий хүнд, дунд, хөнгөн зэргийн хордлого өгдөг.

Хөнгөн хордоход чих шуугих, толгой өвдөх булчин бие сулрах, дотор эвгүй оргих, биеийн тэнцвэр алдагдах, толгой өвдөн дүүнгэ юм шиг болдог. Хортой газраас гарвал аяндаа зүгээр болно.

Дунд зэргийн хордлоготой үед дээрх шинжүүд гүнзгийрч ухаан санаа алдагдана. Согтуу юм шиг болж, нүүр нь мэнчийн хүрэнтэнэ. Үг яриа ойлгомжгүй болно. Гуйвэ дайван тэнцвэр алдагдана.

Хүндээр хордоход булчингууд татаж, ухаан санаа алдагдана.  2-3 өдрийн дараа уушгины хатгаа зүрхний шигдээсээр хүндрэх явдал илэрдэг.

-Жирэмсэн хүний хувьд ямар өөрчлөлт өгөх үү. Ялангуяа, урагт ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Угаарын хийтэй газар удаан хугацаанд байх, ажиллаж амьдрахад архаг хордлого үүснэ. Жирэмсэн байхдаа нүүрсний утаанд ихээр өртсөн эмэгтэйчүүдийн дийлэнх хувьд нь төрсөн хүүхдүүд нь бүтэлт тархины даралттай байдаг. Жирэмсний эхний таван сард утаагүй орчинд амьдрах нь хамгийн чухал.

Мөн угаартаж ухаан алдаж удаан хэвтсэнээс удаан дарагдлын хам шинж  илэрч, нэг мөчөө нөгөө мөчөөр даран удаан хэвтсэнээс цус, тунгалагийн эргэлт саарч, бөөрний хямрал, дутагдалд орон нэг мөчгүй болох тохиолдлууд байна.

-Угаарын хийн хордлогоны үед ямар арга хэмжээ авах ёстой вэ. Тэр дундаа эрүүл мэнд талаасаа ямар эмчилгээ шаардлагатай вэ?

-Хордсон хүнийг цэвэр агаарт гаргана. Хүчилтөрөгч байвал амьсгалуулж судаснаас цус авна. Амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсвол зохиомол амьсгал ам хамраар хийж, зүрхэнд шууд бус иллэг, массаж хийнэ. Угаарын хий нь агаараас хөнгөн учир гэр байрны шал хэсэгт сийрэг байдаг. Өвлийн байшин гэрт угаарын хордлого үүсэхэд газраар ор засаж унтсан хүмүүс бага хордсон тохиолдолууд гарч байсан. Хордсон хүнд болж өгвөл ус, сүү, бусад шингэн юм ихээр уулгана. Сайн шээлгэх хэрэгтэй.

Эмч, эмнэлгийн тусламж ирэх боломжгүй үед ойр эмийн сангаас төмөр болон кобальт агуулсан эмийн бэлдмэл / цитохрома С 10-30 мг булчинд, Ферумлека 5 мл судсанд, цианокобаламин буюу витамин Б 12-ийг  300-500 мкг булчинд тарих, натрийн 0,9 хувийн уусмалыг дуслаар хийхийн өмнө 50-100 мл цус авч асгах, дусал дуусах алдад лазекс, цуросемид зэрэг шээс хөөх бэлдмэлийг 1,0 дусалдаа хийж хүчээр шээлгэж шээс хөөж хорыг гадагшлуулж  болно.

Хүнд ухаан балартсан хүнийг маш хурдан тээвэрлэж эмнэлэгт хүргэх хэрэгтэй. Замд нь маскаар хүчилтөрөгч өгөх шаардлагатай. Хүнд дунд хордсон хүмүүс барокамер гэгчид хэдэн удаа орох шаардлагтай. Үүнийг эмнэлэгт очсон хойноо эмчтэйгээ шийдэх асуудал. Мөн аскорбины хүчил, рибофлавин, тиамин, пиридоксин, токоферол, актовегин өндөр тунгаар тарих дусаах, бусад шинж тэмдгийн эмчилгээ шаардлагатай.

Эх сурвалж: www.polit.mn

Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

15 цаг 11 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

18 цаг 31 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

23 цаг 43 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

23 цаг 43 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

23 цаг 43 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин