Ямар гэр ахуйн бодисыг хооронд нь хольж болохгүй вэ

2021-11-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Эдгээр бодис нь үр дүнтэй бөгөөд бид өдөр тутмын амьдралдаа ихэвчлэн ашигладаг. Гэхдээ хамт хэрэглэвэл (санаатай эсвэл санамсаргүй) сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй.

 

Хоёр хоолой цэвэрлэгчийг хольж хэрэглэвэл тэсрэх бодис болно

Хэзээ ч хоёр өөр хоолой цэвэрлэгчийг хамт хэрэглэж болохгүй. Эдгээр нь найрлагдаа бөглөрөл арилгах химийн бодис агуулдаг учир бохирын системийг гэмтээх, бүр тэсрэх аюултай. Үүний оронд зөвхөн нэг бодисыг тун, хугацааг нягт баримтлан хэрэглээрэй. Хэрэв бөглөрөл гарахгүй байвал дахин өөрийг хийж оролдож үзэх шаардлагагүй. Шууд дуудлага өгсөн нь дээр.

Устөрөгчийн хэт исэл+Уксус=Уксусын хүчил

Гал тогооны тавцан, жимс жимсгэнийг ариутгахын тулд эхлээд уксус цацаад, дараа нь устөрөгчийн хэт ислээр арчих нь сайн арга гэж та өмнө нь сонсож байсан байх. Гэхдээ та уксусын дараа хуурай цаасаар хаттал нь сайн арчвал шүү дээ. Харин уксусыг хэт исэлтэй нэг саванд холиод хэрэггүй. Ингэснээр хүчтэй исэлдүүлэгч бий болдог. Зарчмын хувьд энэ нь амь насанд аюултай биш. Харин маш идэмхий, галын аюултай. Арьс, нүд, амьсгалын замыг цочроодог.

Хлорт цайруулагч+Уксус=Хлорын хий

Энэ хослол нь маш үр дүнтэй ариутгагч бодис юм шиг санагдах байх. Үнэн хэрэгтээ энэ нэгдэл нь хортой хлорын хий үүсгэдэг. Энэ нь маш бага концентрацитай байсан ч ханиалгах, амьсгалахад хүндрэл учруулах, түлэх, нулимс арсгаруулдаг.

Хлорт цайруулагч+Аммиак=Хлорамин

Энэ нэгдэл нь хорт хий хлорамин үүсгэдэг бөгөөд энэ нь өмнөх нэгдэлтэй төстэй шинж тэмдэг, амьсгал давчдах, цээжээр өвдөхөд хүргэдэг. Энэ хоёр бүтээгдэхүүнийг өдөр тутмын амьдралдаа хольж хэрэглэх нь танд тохиолдох магадлал бага боловч аммиак нь цонх, шил толь цэвэрлэгээний бүтээгдэхүүнд их агуулагдсан байдгийг анхаарах хэрэгтэй. Тэдгээрийг хлор агуулсан бүтээгдэхүүнтэй хослуулж болохгүй.

Тиймээс бас нэг дүрэм. Хлор цэвэрлэгчийг цэвэр уснаас өөр зүйлтэй хэзээ ч бүү холь. Цонх, жорлон угаагч бодисууд нь аммиак, хүчил агуулсан байж болзошгүй тул хлортой хольж болохгүй.

Эх сурвалж: www.goodhouse.ru

Монгол–Оросын хэвлэл мэдээллийн форум хиймэл оюун ухаан, мэдээний шинэ формат, соёлын онцлогийг хэлэлцэв

Монгол, Оросын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнү

4 цаг 38 мин
Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

Тэднийг гурван бүлэгт хувааж болно. Геополитикчид (ихэнх нь барууныг баримжаалдаг бөгөөд одо

11 цаг 6 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэл

11 цаг 6 мин
Д.Ариунсайхан: Хүүхдийн эрүүл мэндийн төлөө “Lumi care” эмнэлэг үзлэг, зөвлөгөөгөө үнэгүй хүргэдэг

НҮБ-аас 1959 оны энэ өдөр Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, 1989 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцыг

11 цаг 6 мин
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

Өчигдөр 16 цаг 51 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Өчигдөр 14 цаг 25 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

Уржигдар 14 цаг 30 мин