Александр Котт: Түүхэн үнэн- төрөхийн өвдөлт шиг, цаг хугацааны явцад мартагддаг

2021-11-13
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Найруулагч Александр Котт /Фото: "Россия-1"-ийн хэвлэлийн алба/

З.БАТЦЭЦЭГ

“Россия-1” сувгаар Алексей Гуськовын тоглосон “Долдугаар симфони” сериал гарч байгаа. Энэ сериал нь Ленинградын бүслэлтийн үеэр агуу Дмитрий Шостаковичийн симфонийг найрал хөгжимчид цуглуулан тоглуулсан удирдаач Карл Элиасбергийн тухай юм. Найруулагч Александр Коттой Оросын кино-театр.ру сайтын сэтгүүлч уулзаж ярилцсаныг орчуулан толилуулж байна. Кино яаж бүтсэн талаар болон яагаад энэ зүгээр нэг хүний намтар биш, оркестрын сүүдэрт үлдчихдэг удирдаачдын тухай ярилцжээ.  Мөн тэрбээр гол дүрийн жүжигчдийн хувьд бүслэгдсэн Ленинградын тухай дурсамж, хөгжмийн ур чадвар их чухал байсныг хэлсэн байна.

 

-Яагаад таньд энэ киног хийх сонирхол төрөв?

-Энэ бол Алексей Гуськовын санаа. Тэр намайг найруулагчаар ажиллаачээ гэсэн. Леша надад санаагаа хэлээд, намайг эрч хүч, сэтгэл татам байдлаараа олзолсон гэж хэлж болно. Бид бүгдээрээ Д.Шостаковичийн хөгжмийг мэддэг хэрнээ Ленинградын бүслэлтэд оркестрыг цуглуулсан удирдаачийн талаар юу ч мэддэггүй. Удирдаачид бол үргэлж хоёрт байдаг. Найрал хөгжимчид ч гэсэн олны нүдэн дээр ил байгаа ч, яг хэн тэнд тоглож байгааг хүмүүс мэддэггүй. Бүгд хөгжмийг бүхэлд нь сонсоод л гардаг. Энэ бол жаахан гомдмоор зүйл л дээ. Надад энэ сэдэв таалагдсан. Агуу хөгжмийг зохионо гэдэг нэг хэрэг. Гэхдээ удирдаачгүйгээр энэ хөгжим тэгэж сайхан сонсогдож чадахгүй. Үнэнийг хэлэхэд би Карл Элиасберг гэж энэ хүний тухай сая л олж мэдсэн.

-Гэхдээ энэ сериал бол ганцхан түүний тухай ч биш. Та зураг авалтанд яаж бэлдсэн бэ?

-Би түүхэн хүний талаар их ярих дургүй. Яагаад гэвэл тэдний үр удам одоо ч байсаар байдаг. Найруулагч хүний хувьд баримтат, драмын кино хоёрыг баланслана гэдэг хэцүү. Зураг авалт эхэлхээс өмнө К.Элиасбергийн үеэлтэй нь бид уулзсан. Одоо 90 настай хөгшин байдаг. Тэр бидэнд олон сонирхолтой зүйлийг хэлж өгсөн. Үүнээс гадна бид Петербургийн хөгжмийн музейгээс их материал авсан. Бас энэ хүнд зориулсан цөөхөн хэдэн хүнээс бүрдсэн сургуулийн музей байдаг юм билээ. Тэнд олон зүйл байсан, тэр дундаа суманд цоорсон ноот байсан. Зохиол дээр нь олон хүмүүс ажилласан. Наташа Назарова илүү тухайн цаг үеийг мэдэрч бичсэн санагддаг. Дараа нь нэлээн том продюсерууд бидэнтэй нэгдэснээр ажил алгуурхнаар урагшилж эхэлсэн. Бид бүтэн жил жүжигчдээ хайсан. Хөгжим тоглодог жүжигчид олох шаардлагатай болсон л доо. Жишээ нь Лиза Боярская үнэхээр лимбэ тоглодог. Ер нь Лев Додины жүжигчид бүгдээрээ ямар нэгэн хөгжим тоглодог юм билээ. Сережа Фролов бол бүр консерватор төгссөн. Үүнээс гадна Петербургийн найрал хөгжимчид бас сайн жүжиглэж тоглосон.

-Хөгжмөөс гадна Ленинградын бүслэлт жүжигчдэд яаж нөлөөлөв? Ленинградын бүслэлт хотын оршин суугчдын хувьд онцгой сэдэв.

-Манай кинонд удам залгасан хөгжимчид тоглосон. Тэд бол тусдаа ертөнц юм билээ. Бүгд хөгжимчдийн гэр бүлд өссөн болохоор ямар нэгэн байдлаар “Долдугаар оркестр”-тай холбоотой байдаг. Тэгээд ч тэд бие биенээ таньдаг. Хөгжим бол тэр чигээрээ тэдний амьдрал. Харамсалтай нь энэ киноноос өмнө миний хувьд, бусад хүмүүсийн хувьд ч ялгаагүй найрал хөгжим гэдэг бол бөөгнөрч суугаад хөгжим тоглодог хүмүүс. Эдгээр хүмүүс миний хувьд сансрын гариг. Энэ кинонд бид дотор нь орж, тэдний харьцаа, хөгжмийн хандлага бүгдийг харуулахыг хичээсэн. Бид зураг авалтаа зөвхөн Петербургт хийсэн нь бас их чухал. Гэхдээ энэ бол том хариуцлага, алдаж болохгүй. Бид жаахан л буруу интонац харуулбал биднийг бариад идчихнэ.

-Миний бодлоор та энэ киног хэт эмзэг, уйлж унжсан байдлаас ангид хийж чадсан гэж бодож байна?

-Бид үнэхээр хуурамч байдлаас зайлсхийхийг хичээсэн. Миний хувьд манай кино бол үнэхээр гунигтай реквием. Петербургт нээлтээ хийхэд, том дэлгэцнээ инээдтэй байдлууд их ажиглагдсан, ялангуяа А.Гуськовын тоглож байгаа байдал.

 

Жүжигчин Лиза Боярская, Алексей Гуськов, найруулагч Александр Котт.  Фото: Facebook Александр Котт​​​​​

-А.Гуськов дандаа муу талын дүрд тоглодог хүн энэ удаа тэс өөр дүрд хувирчээ?

-Тэр мундаг тоглосон. Леша Кравченко бас байна. Хоёр тэс эсрэг хүмүүсийн дүрд тоглоод төгсгөлд нь ер бусын хүчээр хоорондоо тулдаг.

-Удирдаачдыг найруулагч нартай их зүйрлэдэг

-Энэ бол домог яриа. Удирдаач бүгдийг харж байх ёстой. Тэр яг тороо сүлжиж байгаа аалз шиг. Найруулагч нарыг бол сайн зураглаач, жүжигчид аварч болдог. Заримдаа найруулагчгүйгээр кино хийх тохиолдол байдаг шүү дээ.

-Та бол тийм биш. Та нэг бус түүхэн кино хийсэн. Энэ удаа хуучин туршлага хэрэг болсон уу?

-Би кино хийх бүрдээ аль болохоор эргэж харахгүйг хичээдэг. Зарим нэг киногоо яаж хийснээ ч өөрөө мэддэггүй. Олон хүн “Брестын цайз”-ыг дурсдаг. Одоо бол тэр киног би өөрөөр хийх байсан. Энэ утгаараа миний хувьд урагшаа харж алхах нь чухал. Би зураг авах хоббитой байлаа. Өөрийгөө сайн зурагчин гэж боддог, итгэлтэй байсан. Саяхан хуучин зургуудаа гаргаад үзтэл- аймшиг. Би юу ч чаддаггүй юм билээ. Гэхдээ энэ чинь туршлага. Би түүхэн кино хийх дуртай. Яагаад гэвэл тухайн цаг үедээ уусахгүй, холын зайнаас, хүйтэн толгойгоор хийдэг. “Брестын цайз”-ыг хийхээс өмнө олон ахмад дайчинтай уулзаж байсан. Тэд бас бидний зохиосон домог дунд амьдардаг юм билээ. Тэд үнэнийг хэлдэггүй. Яагаад гэвэл үнэн яг төрөхийн өвдөлт шиг. Эмэгтэй хүн төрсний дараа тэр өвдөж шаналж байснаа мартчихдаг. 

-Би урьд нь танаас “Спитак” киноны дараа асууж байсан асуулттай төстэй зүйл асууя. “Долдугаар симфони”-д тантай адилхан дүр бий юү?

-Клейман Тимофей Трибунцев- чимээгүй, тайван, шаналамтгай, хүүхнүүдэд дуртай, байнга гомдоллож байдаг, гэхдээ суут. Энэ бол би.

Эх сурвалж: www.kino-teatr.ru

ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

5 цаг 36 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

5 цаг 55 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

9 цаг 2 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

14 цаг 21 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

14 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2026-11-09
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06