Бөхчүүдийн шүүгч буюу хөлийн цэцийг мэргэшүүлье

2021-08-31
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДЭМБЭРЭЛНЯМ

 

Аливаа тэмцээн шударга болоход шүүгч гол нөлөө үзүүлдэг. Шүүгч шударга, зөв шийдвэр гаргах нь тамирчдын амжилт төдийгүй үзэгчдийг тухайн спортод шимтэхэд нөлөөлдөг. Үндэсний бөхийн хувьд шүүгч нь хөлийн цэц. Зарим хөлийн цэцийн эргэлзээтэй, нутгархсан, танил тал харсан мөн шийдвэр гаргалгүй удах нь үндэсний бөхийн үзэгчид цөөрч байгаад нөлөөлж байна. Гэтэл олон улсын жүдо бөхийн холбооны шүүгчид тэмцээний талбайд болон түүнээс гадна тус холбооны төлөөлөгчид байдаг. Тэднээр жүдо бөхийг төлөөлүүлэн авч үздэг.

 

Хөлийн цэцийн ерөнхий шаардлага

 

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дүрэмд “хөлийн цэцээр цэгц шударга, шаардлагатай, хурц хараа, шалмаг хөдөлгөөнтэй бөх, бөхийн зүтгэлтнээс сонгон салбар хорооноос томилж гэрээ байгуулан ажиллуулна” хэмээн заасан байдаг. Бөхийн зүтгэлтэн гэж зааснаас өөрөөр албан ёсны шаардлага, шалгуур байхгүй. Манай үндэсний бөхийн хөлийн цэцийг илүү өндөр шалгуураар шалгаруулж авах хэрэгтэй. Гэтэл олон улсын жүдо бөхийн холбооны шүүгч нь орон нутаг, өсвөр зэрэглэлээс эхлээд тив, дэлхийн чанартай бүх тэмцээнд шүүгчээр ажилласан байх гэсэн ерөнхий шаардлага бий. Мөн зэрэглэл бүхэнд шүүгчийн шалгалт өгч тэнцсэн байх ёстой байдаг аж. Харин манай үндэсний бөхийн хөлийн цэц нь тодорхой шаардлага мөн ямар нэгэн шалгалт байхгүй юм. Жүдогийн шүүгчид мэргэжлийн хандлага, зан төлөвтэй байх, холбооноос зохион байгуулж буй бүх хурал, шүүгчийн сургалтад хамрагдах ёстой байдаг. МҮБХ-ноос хөлийн цэцүүдэд ямар нэгэн сургалт, хурал зохион байгуулдаггүй. Дэлхийн ихэнхи спортод шударга ёсыг хадгалахын тулд шүүгчид тамирчин, дасгалжуулагч, олон нийттэй холбоо барихгүй байх ёстой гэж заасан байдаг. Харин үндэсний бөхийн хөлийн цэцүүд нь бөхийн дасгалжуулагч, нутаг ус бүхий хамааралтай хүн таардаг нь маргаан гарахын үндэс болдог. Үндэсний бөхийн хөлийн цэц нь МҮБХ-нд албан ёсны гишүүнчлэл, статусгүй, ямар нэгэн сургалт зөвлөгөө хуралдаангүй, шаардлага, шалгуур үзүүлэлтгүй, хариуцлага тооцдоггүй байгаа юм.

 

Хөлийн цэцийг мэргэшүүлэх хэрэгтэй

 

Барилдахаа больсон бөхчүүд хөлийн цэц хийж байна. Энэ нь бөхөө мэддэг, мэдэрдэг сайн талтай ч илүү мэргэжлийн шүүгч хэрэгтэй. Мэргэшсэн шүүгчгүй спортын төрөл гэж байдаггүй. МҮБХ шүүгчийн сургалтаар хөлийн цэцээ бэлддэг байх хэрэгтэй юм. Хөлийн цэцүүдийг үндэсний бөхийн засуул шиг аймаг, сум, улсын гэж зэрэглэвэл зохистой. Ингэснээр мэргэжлийн хөлийн цэцийн шалгуур өндөрсөнө. Жүдо бөх шиг хөлийн цэцийн гараагаа өсвөр үе, залуучуудын улсын аваргаас эхэлсэн ч болно.

Үндэсний бөх нь олон бөх зэрэг барилддаг учраас зарим барилдааныг хөлийн цэц харж амждаггүй.  Энэ асуудалтай уялдуулж хөлийн цэцийн тоог нэмэх хэрэгтэй. Ойролцоо болсон барилдааныг шийдвэрлэхдээ нийт хөлийн цэцийн саналаар шийдвэрлэдэг. Барилдааныг хараагүй хөлийн цэц санал өгөх нь учир дутагдалтай зүйл юм. Тухайлбал, сагсан бөмбөг болон том лигийн шүүгч нарын гар утас, сошиал хаягийг шалгадаг. Мөн тухайн барилдаж буй хоёр бөхөд нутаг ус, найз, хамаатны ямар нэгэн хамаарал бүхий хүнээр хөлийн цэц хийлгэхгүй байх, шүүлтэд санал өгүүлэхгүй байх нь зүйд нийцнэ.

 

Хөлийн цэцүүд хариуцлага хүлээдэггүй

 

Олон улсын жүдо бөхийн холбоо гэхэд арга хэмжээ бүрийн үеэр дор хаяж гурван хүнээс бүрдсэн Сахилгын комисс томилогдогддог. Энэ комисс нь дүрмийг үл тоомсорлож, жүдо бөхийн спортод зохисгүй зан гаргасан шүүгчид шийтгэл оноох эрхтэй. Энгийн сэрэмжлүүлгээс эхлээд тэмцээнд оролцуулахгүй байх хүртэлх шийтгэлийг оноодог. Харин Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дүрмийн 10.3-т “Үүргээ хангалтгүй биелүүлсэн цэцэд ерөнхий цэцийн саналыг үндэслэн салбар хорооны шийдвэрээр ажлын хөлсийг олгохгүй бөгөөд дараах тохиолдолд цаашид цэцээр ажиллуулахгүй” хэмээн заасан байна. Мөн 10.3.1-д “Аливаа асуудлыг шийдэхдээ байгууллага, танил тал, нутаг усны явцуу үзэл гаргах, 10.3.2-т “Асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бөөрөнхийлж бөхчүүдийг маргалдуулах, үзэгчдийг чилээх” гэж заасан байдаг ч ямар нэгэн хариуцлага хүлээсэн тохиолдол байдаггүй. Тэдний ажлыг дүгнэдэг байгууллага хороо ч байхгүй.

МҮБХ хөлийн цэцийн асуудалд анхаарал хандуулж шалгуур, шаардлагатай, хариуцлага хүлээлгэдэг байх хэрэгтэй. Мэргэшсэн хариуцлагатай чадварлаг шүүгчтэй байх нь үндэсний бөхийн спортын хөгжилд түлхэц болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.31 МЯГМАР № 170 (6647)

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12