Жинхэнэ Энэтхэг кино, Болливуд хэрхэн өөрчлөгдсөн бэ

2021-08-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Энэтхэгт наймдугаар сарын 15-нд тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэдэг. Тус улсын соёл, тэр дундаа кино нь өвөрмөц онцлогтой. Олон шинжээч, шүүмжлэгчид Болливудыг нухацтай хүлээж авдаггүй. Учир нь дэндүү хиймэл, бодит биш, уйлах үед дуулдаг, зодолдох үед бүжиглэдэг. Гэсэн хэдий ч Энэтхэгийн кино үйлдвэрлэл нь дэлхийн том салбарын нэг. Болливудын студи жилд ойролцоогоор 2000 кино гаргадаг нь Холливудаас их үзүүлэлт юм. Яагаад үзэгчид “Жимми, Жимми, ажаа ажаа”-д тийм их дуртай байдаг мөн масала кино гэж юү болох талаар авч үзье.

“Танцор диско” байхаа больсон

“Одоогийн Энэтхэг кино Зита,Гитагийн үеэс өөр болсон” гэж блогер Анна Кукулина ярьж байна. Олон жилийн турш барууны хэв маягийг дуурайхыг эсэргүүцэж байсан Болливуд одоо улам барууны хэлбэртэй болж байгаа. Найруулагчид киног илүү бодит хийдэг болсон ч, дуу бүжгээсээ татгалзаагүй, драм, детективд хүртэл дуулж бүжиглэсээр байгаа.

“Хөгжимгүй Энэтхэг кино бол гаж үзэгдэл” гэж “Болливудыг өөрчилсөн 50 жил 1995-2015 он” номын зохиолч Шубхра Гупта хэлжээ. Одоо гэхдээ илүү электроник, рок хэмнэлтэй болсон. “Ая илүү вестерн маягийн болсон. Өмнө нь дуунууд энэтхэг хөг аялгуутай байсан бол одоо заавал тийм байхаа больсон. Өнөөдөр үндэсний хөгжмийн зэмсгээр ажилладаг хөгжмийн зохиолчид цөөхөн болж. Болливуд хөгжим илүү поп тал руугаа болсон” гэж блогер Анна Кукулина ярьж байна.

Хэн үүнийг үздэг вэ

Болливуд кино нь Хятад, Солонгос, Япон, Бразил киноны адил олон янз байдалтай. Холливуд киноноос уйдсан хүнд сонголт их байна. “Зарим нэг нь Энэтхэг кинонд дуртай байдаг. Тэд чамин, ойлгомжтой, сэтгэл хөдлөм, өнгөлөг. Мэдээж хөгжимд нь дуртай. Зарим нь хуучны киног үздэг, зарим нь орчин үеийнхийг үзэх дуртай байдаг” гэж блогер тайлбарлаж байна. Интернэтээр шоолж, хошигносон бичлэгүүд их байдаг ч Болливуд киноны шүтэн бишрэгчид дэлхий даяар их бий. Гэхдээ энэтхэгчүүд өөрсдөө их үздэг. Энэтхэгийн хүн ам 1.5 тэрбум. Энэ нь кино бизнес хөгжихөд хангалттай. Жилд дунджаар 1500-2000 кино хийдэг. Холливудад ойролцоогоор 1000. Жишээлбэл, 2018 онд улсын кино орлого 1.4 тэрбум ам.доллар байсан. Үүнээс холливуд кино тасалбар худалдаа ердөө 10 хувь нь. 2019 онд холливуд кино үзүүлэлт хэдэн хувиар нэмэгдсэн нь “Avangers: end game” гарсантай холбоотой.

“Хүнд ажлын өдрийн дараа хатуу бодит амьдралаас зугтан, залуучууд баатар болох гэж хичээж байгаа, дурлалт хосууд эргэн нийлж байгаа, хөгшчүүд хойч үедээ үнэ цэнтэй бүхнээ зааж сургахыг мөрөөдөж буй талаар үзэх сайхан байдаг. Энэ бүгд зөвхөн болливуд кинонд байдаг. Тэд бидний амьдралын хэв маягт бүрэн нийцдэг” гэж энэтхэг киноны форумд үзэгч Сатаник Гангули сэтгэгдлээ үлдээжээ. Анна Кукулинагийн хэлснээр ийм киног сэтгэлгээ, гоо зүйн хувьд ижил төстэй Төв ба Зүүн Өмнөд Ази, хятадууд их үздэг байна.

Дурсамж

Америк, Европ, Оросод болливуд киног зарим нэг жүжигчин, гоё сайхан бүжиг, өнгө өнгийн сариг харах гэж сонгодог. Зөвлөлтөд 1950-аад онд энэтхэг кино орж ирсэн бөгөөд үзэгчид дэлгэцээр дамжуулан чамин сайхан зүйлс харах боломж гарсан юм. Тэр үеийн олон сайхан киног хүмүүс одоог хүртэл эргэн дурсан үзсээр байдаг. “Энэтхэг кино хуучинсаг, үргэлж хайрын тухай өгүүлдэг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд цэвэр романтикыг харуулсан байдаг. Эрэгтэй нь баатар, эмэгтэй нь гүнж. Гүнжээ аварна” гэж кинофорумд үзэгч Анатолий Дащенко бичжээ.

Бүгдээс өөр

Энэтхэгийн кино урлаг өөрийн замаараа хөгжсөн. Британийн колони (1858-1947) байхдаа ч өөрсдийн киногоо хийж байсан. Жишээлбэл, эртний Энэтхэгийн туульсаар “Махабхарата”, “Рамаяна” киног хийсэн байдаг. Энэтхэгийн анхны бүрэн хэмжээний кино “Ража Харишчандра”-г 1913 онд энэ бүтээлүүд дээр сэдэвлэн хийжээ. 1950-1960 онд илүү бодит кино хийх болсон. Пакистаны харилцаа, Англиас тусгаар тогтнох тэмцэл, нийгмийн асуудлын талаар. 1970-аад оны эхээр масала (алдартай амтлагчаар нэрлэсэн) урсгал моодонд орсон. Энэ кинонд найруулагчид вау-эффект төрүүлэхийн тулд хэд хэдэн жанрыг хольж хийдэг. Тухайлбал, тулаант, инээдмийн, романтик, драм. Энэ төрлийн анхны кино бол 1973 оны “Бие биенээ олох”. Үүнээс хойш масала бараг 50 жил моодноос гараагүй. Масалагийн ачаар болливудын кино одууд нэрд гарсан. Яг ийм төрлийн киног л Зөвлөлтийн үзэгчид үзэх дуртай байсан юм.

Эх сурвалж:  www.ria.ru

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

7 цаг 55 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

8 цаг 13 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

12 цаг 4 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

12 цаг 15 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

12 цаг 21 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин