“Далдугаар зөрлөг буюу Уран бүтээлийн гурван боть” тайлан эмхтгэлийн тухай

2021-04-06
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Утга зохиол судлаач, доктор Насанжаргалын Энхтөр

Амарбаярын Шагдарсүрэн найрагчийн гол тодотгол нь бизнесмэн хүн. Монголын томоохон сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулагч, маркетинг, менежерийн гол ачааг хоёргүй сэтгэлээр гэр бүл, үр хүүхэд төдийгүй эх орон, элгэн садны өмнө үүрч дүүрсэн гавьяатан. Энэ их цаг наргүй өөдрөг үйлсийн зэрэгцээ Олон шатлалын дотоод, гадаадын сургууль, соёлын боловсролыг эзэмшин, дүүргэж, Олон нийтийн үүрэгт ажлууд, Нам, Төрийн өндөр дээд албан тушаалыг нэр төртэй эрхлэн, тэрчлэн урам зоригоо Шүлэг найраглал, Дууны уран бүтээлд зориулж ирсэн хийгээд цаг ямагт эндээ анхаарч, жил тутам баяжуулан Крилл Монгол, Уйгаржин Монгол төдийгүй Орос, Англи зэрэг хэл дээр хэвлүүлж, уншигч олноо тайлагнаж ирсэн бахархам сайхан сэтгэлт, уужуу тайван хүн мөн.

“Өчигдрийг санахын учир” /1999 он, Далдугаар зөрлөг 3 ботийн Тэргүүн боть: Дуу, Шүлэг, Найраглал, Аян замын тэмдэглэл, хуудас 41-45/ даруухан шүлэг гэхээс илүү найраглалд хамаарах зохиол нь эерэг, сөрөг үнэн баримт буюу бүтээн байгуулалтад ихэнхдээ халгаат он жилүүдийг түүхчилсэн тайллаар товчхон илэрхийлж, эл томоохон эмхтгэл ном юугаа “Далдугаар зөрлөг” гэж нэрлэсэн нь ч, энэ 3 боть номынх нь эхлэлийн эл боть зохиолтой илүү холбоотой мэт санагдмуй. “Бар болох маань яамай Бас дахин шилжихгүй л байхсан” хэмээн төгсгөсөн нь эл зохиолын гол утга учир болж байхад, Монгол орны түүхэн амьдралын тойрогт “Зуун зууны зам” –ыг онцлон /2001 он, мөн тэнд, хуудас 53/ сэтгэлгээний өөдрөг сэлгэц хийжээ.

Тэрчлэн “Миний уугуул нутаг” /хуудас 12-13/, “Тэвч, хүмүүс ээ!”, “Хүмүүс ээ, хүс” “Ядахдаа сунайчихаж бай” /хуудас 34-37/, “Шүлэглэхийн учир” /хуудас 15-16/, “Залуустаа найднам” /хуудас 24/ зэрэг богино шүлгүүдэд нь иргэний уянга мэдрэгдмүй.    

Зориулал шүлгүүд олон ажгуу. Тухайлбал, “Ээждээ мөргөмүй” /2009.04.14. Данзангийн Нямаад зориулав/ шүлэг нь өмнөх шүлгүүд дээр өнгө төрхийг нэмсэн бүтээл болсныг завсарт тэмдэглэсү. Хөршдөө зориулж, “Та хоёр минь”, Зүтгүүрийн депогийн 50 жилийн ойд “Зүүд” /2006.02.19/ зэрэг олон шүлэг зориулагдсаныг дурдсу. Түүнчлэн “Оёдлын машин” /хуудас 56/ шүлэг нь эхнэр Содномдоо зориулж бичсэн нь “Оёдлын машины дуу Орой үдэшгүй тачигнана Уран гартай тэр минь Хувцас бүхнийг оёно” зэргээр “Таван хошууны дүрст таван гар бүхий өвөрмөц содон нэрийн хуудастай” эл “Номин Трэйд” компанийн томоохон бизнесмэн гэр бүлийн худалдаа наймааны эхний гарааг дүрсэлснээс тодорхой харагдаж буйн дээр “Анхны сэтгэгдэл” /1984-V-20/ хэмээх ур хийц сайн шүлэг энд мөн хамаарч буйг өмнө дууны яруу найргийн тухайд болон шүлэг, найраглалын уран бүтээлд нь ажиглалт хийхдээ, бид басхүү  тэмдэглэж байсан. 

Судлаачийн хувьд Монголын яруу найрагчдын урлал бүтээлээр аялах зуур сэдэв-утгын олон баялаг хөгийг шинээр гэхээр тодотгон байрлуулсан түүхтэй. Энд “Далбаа” /хуудас 14/ шүлгийг онцлож буй.

Өмнө ч тэмдэглэж байсан байх, өнгөний бэлгэдлийн хийгээд ур хийцийн хувьд “Цагаан өнгөөр бэлэгдэнэ” /хуудас 17/ онцлог санагддагийн дээр үүн дээр нэмэгдэн, “Таван гар” /хуудас 21-22/, “Номин Кидс цэцэрлэг” /хуудас 23/, “Хөдөө” /хуудас 27/, “Авга ах Шилэгийнхээ нэрэмжит застав дээр очив” /2019 он, хуудас 33/ зэрэг болно. “Хөдөө” шүлэгт өөрийгөө дайчлан, шинэхэн ур хийцэд хүч сорих тийм гэгээн эрэл мэдрэгдэж буйг цохон тэмдэглэмээр санагдаж буй.

Номын бэлтгэл эхийг 2020 оны эхээр үзэх явцад Монголын Төр – Нийгэм - Соёлын нэрт зүтгэлтэн /Олон арван прагматик салбарт зэрэг зүтгэж түмэн олны төлөө бүрдүүлсэн бодит үйлс бүтээлээрээ Олон нийтийн зүтгэлтэн, Инновацилаг Шинжлэх ухааны Академич цол хүртсэн дээр нэмэн, Хөдөлмөрийн баатар юмуу Төрийн шагналт баймаар - Д.Гармаа, Ш.Сүрэнжав, Дан.Нямаа зэрэг түгээмэл соёлыг дээдлэгч, нэрт хүмүүсийн бахархан үнэлснээр - Н.Э/, Эдийн засгийн ухааны доктор, Боловсролын Тэргүүний ажилтан, Сэтгүүлч, Академич, Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Эвлэлийн шагналт Зохиолч - Яруу найрагч, Бизнесмэн А.Шагдарсүрэн хэмээх эл эрхмийн шинээр бичсэн Өөрийнх нь болон Бизнесийн намтар, Түүхэн үйл явц, Харилцаа холбоог Олон зуун мөрөөр бичин зураглаж өгүүлсэн шинэ гэхээр агуулга харагдаж, энэ ч утгаараа багахан нүсэр болсныг анзаарахын чацуу зарим шүлгүүд давхардан орсныг анхаарч, засч залруулсныг дурдсу. “Аав” найраглал нь Монголын уран зохиолд эзлэх байртайг өмнө тэмдэглэж байсан ба “Японд зорчсон тэмдэглэл”, “Хөх мөрнөөр аялсан тэмдэглэл”, “Дурсамжаар гэрэлтсэн Москвагийн тэмдэглэл”, “Женевийн тэнгэр доор тэрлэсэн тэмдэглэл”, “Дэлхийн худалдааны байгууллагын зөвлөлдөх уулзалт буюу илтгэл хавсаргасан тэмдэглэл”, “Камбожийн тэмдэглэл”, “Шиньжан Уйгарын өөртөө засах орноор зорчсон тэмдэглэл -1” болон “Монгол тэмүүлэл” хэмээх олон түмнийг хамарсан Эх оронч гэгээлэг хөдөлгөөнд зориулсан Олон арван үйл ажиллагаа, Илтгэл – өгүүллүүд, Ивээн тэтгэж хэвлүүлсэн зуу гаруй цуврал номын түүхэн баримтын нэгээхэн зарим хэсэг өнгөтөөр хөтөч болон зурайн харагдах нь ч буян заяаг харуулж бахархлыг төрүүлнэм.

Сайн үйлс, сайхан сэтгэлт энэ Их цагийг баттай эзэлсэн хүмүүн Уран бүтээлийнхээ тайланг энэхүү “ДАЛДУГААР ЗӨРЛӨГ” номоороо дэвшүүлэн өргөн барьсны баримт ийнхүү энэ удаагийн 3 ботийн /II боть: Намтрын товчоон, Дурсамж, Номын өмнөтгөл, Нөхдийн дотно үг, Миний хэлсэн үг., III боть: Хэвлэл мэдээллийн нийтлэл, ярилцлага, Уншигчийн санал, шүүмж/ хэсэг, бүлэгт олон арван хуудсаар хүрч буйг эцэг эх, ахмад үеэ хүндэлдэг Монгол ёсоор хүндэтгэн албан ёсоор хүлээн авагтун хэмээн хүсч баймой.

Профессор, академич А.Шагдарсүрэн эл ботиудаа бүрдүүлэх явцдаа Мета-онол, аргазүй судлаач, хэл бичгийн ухааны доктор дорд судлаач миний судалгаа - шинжилгээний ариун үйлст ажлыг өргөн тусган багтаасанд басхүү талархал илэрхийлнэм.

Зохиогч А.Шагдарсүрэнгийн энэхүү Гурван ботийг Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Эвлэлийн Холбооны Тэргүүлэгчид болох Дан.Нямаа, С.Байгалсайхан зэрэг хүмүүс редакторлан, “Өмнөх үг”-ийг нь бичжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.10.20  №202 /6427/

Гэр... гэгээ, гэрэл, гэгээрэл... Тайллыг Др Н.Энхтөрөөс
Зууны мэдээ сонины редакцид баярлалаа
ГЭГЭЭ... ГЭГЭЭ РҮҮ...
Цэг бол, хоосон чанар... ок
Зууны мэдээ сонины Эрхлэгч болон хамт олонд баярлалаа
Точка монголоор цэг
МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

Өчигдөр 17 цаг 17 мин
Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Өчигдөр 11 цаг 45 мин
Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Өчигдөр 11 цаг 39 мин
267 дахь папаар Роберт Превост тодорчээ

267 дахь папаар Роберт Превост тодорчээ

Өчигдөр 11 цаг 28 мин
Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Өчигдөр 11 цаг 25 мин
Сайхны тухай санаануудад хүрэх замд

Угтаа дээрх бодлууд яруу найрагч Ц.Буянзаяагийн “САЙХНЫ ТУХАЙ САНААНУУД” шүлгийн номыг уншсанаас маань үүдсэн юм.

Өчигдөр 10 цаг 47 мин
Түүхэн хэвлэл мэдээллийн цахим архив олон нийтэд нээлттэй боллоо

News.esan.mn — Монгол улсын сэтгүүл зүй, хэвлэлийн түүхийн 100 гаруй жилийн өвийг цахим хэ

Өчигдөр 07 цаг 00 мин
“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Жил гаруйхны өмнө, ногоон автобусны хэрэг илэрч улсаараа нэг “юм” болсон. Ер нь бол, ногоо

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ордоор тогтоосон. Эдгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

Уржигдар 14 цаг 16 мин