Т.Дүүрэн: Хөнгөлөлттэй зээл, даатгалын тогтолцоог нэвтрүүлснээр экспорт 80 хувь өсөх боломжтой   

2021-03-15
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

“ZM” © б.ОЮУНЗУЛ

С.УЯНГА

 

 “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа  хүргэдэг билээ. Энэ удаа Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг урилаа.

 

УЛС ОРНУУД ЭКСПОРТЫН ХАСАХ ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ӨГЧ БАЙНА

Блиц:

-1984-1994 онд 23-р сургууль, Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль

-1994-1996 онд МУИС, ОУХДС, Англи хэлний анги

-1996-1999 онд Дели-гийн Их Сургууль бакалавр (эдийн засаг, маркетинг)

 

Ажлын туршлага:

-2019 оноос: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Дарга

-2017-2019:  Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайдын зөвлөх

-2016-2017: Нийслэлийн Авто худалдааны цогцолбор ТУЗ-ийн гишүүн

-2015-2016: Капитрон банкны дэд захирал

-2005-2010: UFC Группийн дэд захирал

-2000-2005: М-Си-Эс Группийн маркетингийн албаны дарга

-Ажлын байр ба хөдөлмөрийн бүтээмжийг нэг графикаар нэгтгээд харвал уул уурхайн салбар хамгийн өндөр бүтээмжтэй ч ажлын байр бага. Гэтэл эсрэгээрээ хөдөө аж ахуйн салбарт хамгийн олон хүн ажиллаж байгаа хэрнээ хөдөлмөрийн бүтээмж багатай. Гэтэл Монгол Улс хүн ам нь өсч байгаа залуу үндэстэн.

Уул уурхай бүгдийг нь шингээж чадахгүй учраас шинээр бий болж байгаа дундаж орлогыг хэн бүрдүүлэх вэ. Хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт шингээх боломжтой ч хөгжил сул, бүтээмж бага байна. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд уул уурхайн бус экспорт хамгийн чухал. Уул уурхайн бус экспорт бол Монгол Улсын дунд хугацаандаа ДНБ-ийг нэмэгдүүлэх, уул уурхайгаас шинээр орж ирэх боломжтой баялгийг шингээх хамгийн чухал салбарын нэг. Гэтэл манай улсад уул уурхайн бус экспорт хөгжихгүй байгаа шалтгаан нь гадаад худалдаагаа хийж чаддаггүйтэй холбоотой.

Уул уурхайн бус экспорт хөгжих хөшүүрэг алга. Манайхтай соёл нэгтэй, хөгжиж байгаа хамгийн том зах зээл бол Өвөрмонгол. Үүний дараа шат шатаар ахиж бусад зах зээлд хүрэх ёстой. Бид Өвөрмонголд туршилтаар бараа зарж үзсэн. 2019 онд Гашуун сухайт боомттой хил залгаа Баяннууртай хамтраад Монголын барааг албан ёсоор экспортлох хамтарсан төслийн хүрээнд 20 компанийн 100 гаруй барааг ачиж аваад хятадын гаалийн баталгаат агуулахад хадгалж, цахим системээр маркетинг хийх гэж үзсэн ч хямд эх үүсвэртэй эргэлтийн хөрөнгөгүйгээс тогтвортойгоор бараагаар хангаж, хөгжүүлж  чадаагүй. Эндээс хийсэн дүгнэлт бол бараагаа авч очоод холбогдох байгууллагын зөвшөөрөл авч, сурталчилгаа хийх зэргээр тодорхой хугацаанд байлгана. Гэтэл аж ахуйн нэгжүүд эргэлтийн хөрөнгөгүй, зээлийн хүү өндөр учраас энэ хугацааг давж чадахгүй байна. Бусад улс орны туршлагыг харахад дотооддоо бараагаа зарвал арилжааныхаа хүүгээр, харин экспортод гарах бол хөнгөлөлттэй байдаг. Энэ тогтолцоо дэлхийн улс орнуудад 60-70 жил хэрэгжиж ирсэн. Экспорт хөгжиж эхлэхэд зээлийн хүүгээ  2-3 дахин хөнгөлдөг байсан бол сүүлийн үед улам чухалчилж хасах хүүтэй зээл өгч байна. Өөрөөр хэлбэл, бараагаа экспортод гаргавал бол үйлдвэрлэлийн зардал дээр нэмээд мөнгө төлье гэдэг дэмжлэг рүү шилжсэн.Харин манай улсад 1990 оноос хойш бий болоогүй учраас экспорт хөгждөггүй. Үүнээс гадна компаниудад экспортод гаргахад санхүүгийн бүртгэл талаасаа ч мэдлэг, туршлага сул байгаа  нь бас нэг бэрхшээл болж байна.

Цар тахлын үед зайнаас бизнес хийх боломж нээгдэж, цахим худалдааны тогтолцоо эрчимтэйгээр нэвтэрлээ. Улс орнуудын худалдан авагчдын төлөвшил, тээвэр түгээлт, хууль журмаас хамаараад янз бүр байна. Цахим худалдааг амжилттай хийе гэвэл энэ онцлогуудаа анзаарч, ойлгох хэрэгтэй. Мөн  үйлдвэрлэл, маркетинг сул учраас гадаад хэрэглэгчид зориулсан бүтээгдэхүүн хөгжүүлэх туршлага, төсөв байхгүй. Улс орнууд  барааныхаа борлуулалтын орлогын тав хүртэлх хувийг судалгаа хөгжүүлэлтэд зарцуулдаг. Манайд бол компаниуд тэр болгон энэ зардалд мөнгө төсөвлөж чадахгүй байна.

 

ЭКСПОРТОД ЗОРИУЛСАН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ, ДААТГАЛ, БАТЛАН ДААЛТЫН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

-Экспортод зориулсан хөнгөлөлттэй зээл, даатгал, батлан даалтын тогтолцоо байх ёстой гэдгийг 2019 онд төр, засагт хүргүүлсэн. Энэ хүрээнд Гадаад харилцааны яамнаас Европын холбоотой хамтардаг Худалдааг дэмжих төсөлд санал тавьж судалгаа хийлгүүлсэн. Экспортын санхүүжилтийн судалгаанд хамрагдсан компаниудын 35 хувь нь бүтээгдэхүүнийхээ 50-иас дээш хувийг экспортолдог. Судалгаагаар тулгарч буй гол бэрхшээлд 84 хувь нь зээлийн өндөр хүү, 57 хувь нь барьцаа, 48 хувь нь банкны шаардлагыг нэрлэсэн. Мөн бэлэн мөнгөний хомсдол, хууль эрхзүйн саад, тохиромжтой банкны бүтээгдэхүүн байхгүй гэсэн байна. Экспортын компаниудад ямар төрлийн банкны бүтээгдэхүүн шаардлагатайг тодруулахад 48.8 хувь нь экспортын өмнөх санхүүжилт хэрэгтэй гэж хариулсан. Экспортын хөнгөлөлттэй зээл болон даатгалын тогтолцоог бий болгож, төр болон хувийн хэвшлийн экспортыг дэмжих, санхүүжүүлэх нөхцлийг бүрдүүлснээр экспортын хэмжээ дунджаар 80 хувь өснө. Судалгааны дүнгээ бариад УИХ-ын сонгуулийн өмнө бүх нам, эвсэлд санал хүргүүлсний дотор экспортын хөнгөлөлттэй зээлийн тогтолцоог нэвтрүүлэхийг тусгасан. МАН ялахад Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулж чадсан.

Монголын компаниудад худалдааны санхүүжилт олгох дотоодын банкуудын чадавхи сүүлийн жилүүдэд суларч байна. 2020 оны байдлаар улам буурах төлөвтэй байна. Түүнчлэн банкны систем дэх нийт бизнесийн зээлийн 80 гаруй хувь нь хэдхэн томоохон компанид чиглэдэг бөгөөд 37 мянган жижиг дунд үйлдвэрлэгчээс ердөө 10 хувь нь банкуудаар дамжуулан санхүүжилтэд хамрагддаг. Иймд экспортын компаниудад бага хүүтэй зээлийн боломжуудыг нээж өгөх зайлшгүй шаардлагатай. Эдгээрийг хэрэгжүүлж чадвал цар тахлын нөлөөллийг бууруулах, дунд хугацаанд хүчин чадал, нөөц боломжийг нэмэгдүүлэх, түүнчлэн урт хугацаанд экспортын нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Манай нөхцөлд ялангуяа туршилт хийж байгаа төслүүдэд экспортын зээлийн хүүг тэглээд өгөөч гэсэн саналыг өгч байгаа. Нэг үеийг бодоход, компаниуд хулхидаад хол явахгүй гэдэг төлөвшил, сэтгэхүй суучихлаа. Экспортын зээл урт хугацаанд тогтвортой учраас зоригтой алхам хийх хэрэгтэй.

 

ЦАХИМ ПЛАТФОРМ БИЙ БОЛГОЖ, ГАДААДАД “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ” ТӨВҮҮДИЙГ НЭЭЖ ЭХЭЛЛЭЭ

 

- Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортод тулгуурлан эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломж хараахан бүрдээгүй байна. Экспортын санхүүжилтийн шийдлүүд өнөөгийн байдлаар бараг алга гэж хэлж болохоор. Иймд олон улсын туршлагаас суралцаж экспортын санхүүжилтийн институцийн тогтолцоог бүрдүүлэх, экспортыг дэмжих бодлогоо сайжруулах шаардлагатай. Мөн Засгийн газраас экспортлогчдод татварын таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй.

Хувийн хэвшлийн экспортын санхүүжилтийн оновчтой шийдэл, олон улсад түгээмэл хэрэглэдэг экспортын санхүүжилтийн банкны бүтээгдэхүүнийг ашиглахад чиглэсэн эрхзүйн орчинг боловсронгуй болгох, экспортын батлан даалтын агентлаг байхгүй нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л салбарыг хөгжүүлэхэд саад болж байгаа учраас батлан даалтын сан байгуулах хэрэгтэй. Цар тахлын дараа ажлын байр бий болгож, эдийн засгаа сэргээхийн тулд цахим экспортод онцгой анхаарах ёстой. Үүний суурийг тавьж МҮХАҮТ 5500 гишүүнийхээ мэдээллийг нэгтгээд цахим платформ болгож гаргахад бэлэн боллоо. Гадаад, дотоодоос бэлтгэн нийлүүлэгч, түүхий эд хайж байгаа бол www.trademongolia.mn сайтаас шууд харж болно. Энэ цагт үед хамтдаа, нээлттэй байж илүү том амжилтад хүрэх зарчим руу шилжих ёстойг олж харсан. Цахим байхаас гадна бараа бүтээгдэхүүн бэлэн байх ёстой. Ер нь аливаа бүтээгдэхүүн зах зээлд нэвтрэх гол үзүүлэлт нь тогтвортой бодлоготой байх юм. Үүний тулд худалдааны төвүүдийг нээх хэрэгтэй. Эхлэл болгож Европын зах зээлд гаргах Монголд үйлдвэрлэв дэлгүүрийг Берлинд амьдардаг монголчуудтай хамтарч нээлээ. Үүнд зориулсан хөнгөлөлттэй зээлийг ЖДҮХС-тай ярилцаж хөөцөлдөж байна. Мөн Хөх хотод дэлгүүрээ нээхээр төлөвлөж ТЭЗҮ-г нь боловсруулж Гадаад яам, ХХААХҮЯ, Соёлын яамтай хамтарч ажиллаж байна. Танхим гол зохицуулалтыг хийж дэлгүүрт байгаа бараагаа барьцаалаад хямд эх үүсвэртэй зээл бий болгох талаас нь Өвөрмонгол, Монголын  банкуудтай хэлэлцээр хийгээд ирэх намраас нээхээр ажиллаж байна. Баяннуурын Засгийн газартай хамтарч ажиллаж байсан барааны татварыг зарагдсаных нь дараа төлөх гаалийн баталгаат агуулах нээж өгөх, түрээсийг бүрэн чөлөөлөх дэмжлэг, борлуулалтын нэгдсэн систем дээрээ тавьж сурталчлах загвараар Хөх хоттой хамтарч ажиллахаар ярилцаж байна. Энэ тогтолцоо руу аваачвал богино хугацаанд бодит амьдрал дээр үр дүн гарах юм байна. Системээ ч Герман, Солонгос, Орос, Япон, АНУ зэргээр дараагийн зах зээлд хуулбарлаад алдаагаа засаад явах боломжтой.

Төрийн удирдлага тогтворгүй учраас төрийн албан хаагчид тоон мэдээлэл, судалгаа гаргаж өгөхдөө аргацаах, ажлаа хагас дутуу хийдгээс шийдвэр гаргагчид буруу дүгнэлт хийж, зөрчил дутагдал гардаг. Тиймээс МҮХАҮТ төр, засгийг бодит мэдээлэл, статистикаар хангаж өгдөг.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд хамгийн түрүүнд хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх саналыг танхимаас гаргаж байсан. Зээлийн нөхцөл, шаардлагыг хөнгөлөх, хүүгийн татаас бууруулж, хугацаа сунгах тал дээр дорвитой шийдвэр гарахгүй байсан. Харин шинээр бүрдсэн Засгийн газрын эдийн засгийг сэргээх 10 их наядын багцыг өнөөгийн нөхцөлд хамгийн оновчтой алхам гэж харж байгаа. Хамгийн чухал зүйл бол улстөржих биш хамтдаа шийдлээ олох юм. Эдийн засгийг сэргээхэд эргэлтийг дэмжих хэрэгтэй. Харин хэмнээд байх юм бол дараагийн үр дагаврыг засахад урт хугацаа шаардана. Банкны шалгуурыг зөөллөж байж хямрал хамгийн эмзэг тусч хүндрэлд өртсөн аж ахуйн нэгжүүдэд хүрэх саналыг удаа дараа тавьсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.15 ДАВАА № 49 (6526)

Төв Азийн орнууд болон Японы  анхны дээд хэмжээний уулзалт

Төв Азийн таван орон болон Японы удирдагч нарын уулзалт арванхоёрдугаар сарын 18-20-нд  Токиод болж өнгөрсөн. Энэ уулзалт нь бүс нутгийн хамтын ажиллагааны үйл явц шинэ эрч хүч авч буй Төв Азийн өнөөгийн чиг хандлагын хүрээнд онцгой ач холбогдолтой Стратегийн түншлэлийн шинэ үе шат болж байгааг  хэвлэлүүд мэдээлж байна.

21 цаг 19 мин
ЧУУЛГАН: Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолыг  батлав

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.12.26/-ийн хуралдаанаар Үндэсний Эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.

Өчигдөр 14 цаг 39 мин
Монгол Улсын Усны нөөцийн зөвлөл хуралдаж байна

Монгол Улсын Усны нөөцийн зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Тус хуралдаанаар усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, төлөвлөлтийг сайжруулахад чиглэсэн 11 судалгааны ажлын тайланг хэлэлцэнэ.

Өчигдөр 14 цаг 37 мин
Д.Трамп Казахстан, Узбекистаны удирдагч нарыг G20 дээд хэмжээний уулзалтад урив

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Казахстан, Узбекистан улс 2026 онд Флорида мужийн Майами хотод болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад урилга хүлээн авах болно гэж мэдэгдэв. Тэрээр энэ талаар Truth Social олон нийтийн сүлжээндээ бичжээ.

Өчигдөр 14 цаг 33 мин
Parliamentary Committee Reviews Draft Resolution to Increase Mongolia’s Benefits from Oyu Tolgoi

The Economic Standing Committee of the Parliament discussed a draft parliamentary resolution on December 23, 2025, aimed at safeguarding Mongolia’s national interests and increasing the country’s benefits from the operation of the Oyu Tolgoi group of deposits.

Өчигдөр 14 цаг 32 мин
Монгол Улсад 2026 онд болох аялал жуулчлалын нэгдсэн цагалбар

Монгол Улсад 2026 онд соёл, аялал жуулчлал, спортын чиглэлээр зохион байгуулагдах хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн арга хэмжээний нэгдсэн цаглаврыг нийслэл, 21 аймаг, төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын саналыг үндэслэн нэгтгэж, Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар танилцууллаа.

Өчигдөр 13 цаг 33 мин
Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсний дагуу төрийн албаны удирдах албан тушаал хашиж байгаа нэр бүхий 21 эрхэмд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тэргүүн түшмэлийн зэрэг дэвийг шинээр болон ахиулан олголоо.

Өчигдөр 13 цаг 27 мин
УИХ дарга уурхайчдад ойн баярын мэнд хүргэв

Монголын уул уурхайн салбарын үүсч хөгжсөний 103 жилийн ой өнөөдөр /2025.12.25/ тохиож байгаа ба УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Их Хурлын дарга Н.Учрал “Эдийн засгийг нуруундаа үүрч яваа, нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирсэн уул уурхайн салбарынхан, уурхайчдадаа түүхт ойн мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэнд ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсье” гэж тус салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Өчигдөр 13 цаг 26 мин
Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат гэж хэн бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Максимын Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд улираан томилсон.

Өчигдөр 13 цаг 25 мин
Чуулган: Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж байна

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад Улсын Их Хурлын 73 гишүүн хүрэлцэн ирснээр 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ.

Өчигдөр 13 цаг 23 мин