V Богд Жавзандамбын гутал

2020-11-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

“Зууны мэдээ” сонин Монголын Үндэсний музейтэй хамтран  “Алтан сан хөмрөг”-т хадгалагдаж буй ховор дурсгалуудыг  танилцуулж байгаа билээ. Энэ удаа V Богд Жавзандамбын гутлыг онцолж  байна.

 

Музейн шилэн хоргоны цаана чимээгүй дүнсийх мянга мянган чухал нандин үзмэрүүд дор бүрнээ түүх өгүүлнэ. Хэрэв тэд ярьдаг бол өөрийг нь чухам анх хэн гэгч урлаж, ямархуу үйлд хэрэглэдэг байсан талаар уртаас урт хууч түүхийг  дуртайяа хуучлахсан гэх саваагүй бодол төрөх нь бий.  Ерөөс аливаа  үзмэр, эд өлгийн зүйлд тулгуурлан өнгөрсөн түүхийн нэгээхэн хэсгийг, зарим тохиолдолд бүхэлд нь бүтээх ч боломжтой билээ. Үүнээс харахад музейн үзмэр эд өлөг бүр түүхэн үнэ цэнэ, мэдээ сургийг агуулж байдаг нь мэдээж юм.

Монголын бурхан шашны тэргүүн, V Богд Жавзандамба хутагт Лувсанчүлтэмжигмид /1815-1825/ бол монголчуудын дунд алдаршиж,  үеэс үед  ам дамжин яригдаж ирсэн эрхэм хүмүүн байжээ. Түүний өмсөж байсан хэмээх энэ гутал Монголын Үндэсний музейд хадгалагдаж байдаг. Төдий л олон хүн мэдэхгүй ховор сонирхолтой эл үзмэрийг Сан хөмрөгч Б.Ууганбаярын судалгаагаар та бүхэнд толилуулж байна. 

Энэ гутал нь хүрэн өнгийн савхиар эмжиж ногоон савхиар угалз хээ үйлдэж чимэглэсэн улаан өнгийн савхин түрийтэй. Шагай зулаг, хошуу хоншоорыг шар, хар, улаан, ногоон өнгийн савхи, арьсаар хээлж чимэглэн урлажээ. Гутал нь доод хэсэгтээ улаан, цагаан өнгийн утсаар туузлан хошмоглосон хөх өнгийн хилэн хараа бүхий луун хээтэй шар торгон хөвөнтэй оймстой аж. Гутлын ул  ширмэл эсгий бөгөөд нэлээд элэгджээ. Гутлын өндөр нь 32 см, улны өргөн 8 см, улны урт 21 см байна.  Өнгөц харахад буриад гуталтай нэлээд төстэй, баахан өмсөж элээсэн байртай энэхүү гутлыг Улсын төв музейн сан хөмрөгт  1979 онд авчээ. “Улсын төв музейн фондод Октябрийн районы 23-р хороонд оршин суугч Самбуугийн Цэрэнпагмаас ирүүлсэн гутал. V Богдын хэрэглэж байсан, хүрэн, хар савхин тоногтой, ширмэл ултай хуучин, зарим газраа урагдаж элэгдсэн. Худалдан авсан үнэ 300 төгрөг. Фондын үнэ 600 төгрөг”  гэсэн баримт л бидэнд үлджээ.

Тухайн үеийн Музейн Удирдах газрын 1979 оны гуравдугаар сарын хурлын тэмдэглэл “Намын түүхийн институтын эрдэм шинжилгээний ажилтан О.Пүрэвийн сурвалжлан олж, цуглуулж ирсэн Аварзэд гэгч хүний хадгалж байсан V Богдын өрөөсөн гутлыг Богд хааны ордон музейд шилжүүлсэн” архивын баримт байна. Богдын ордон музейн сан хөмрөгт буй эл гутлын түүх намтрыг судлан тодруулах шаардлагатай байгааг тус музейн ажилтан Д.Алтаннавч тодотгосон байна. V Богдын гутал хэмээн тэмдэглэсэн хоёр ч гутлын талаар цухас өгүүлбээс ийм буюу.

Мэргэн уншигч та бүхэн ч энэ талаар сонсч мэдсэн зүйл байваас  бидэнтэй хуваалцвал цаашдын судалгааны ажилд  тустай байхсан билээ.  Мэдээллийг МҮМ-ээс 2015 онд эрхлэн хэвлүүлсэн “Монгол улс 1911-1921 Шилдэг үзмэрийн дээжис” каталог номын 28-29-р талд буй “БОГД ЖАВЗАНДАМБЫН ГЭГДЭХ ГУТАЛ” өгүүллээс товчлон авав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.27 БААСАН № 227 (6452)

 

 

“…Төрийг цэвэрлэнэ” гэдэг Төв цэнгэлдэхийн захирал шиг хүмүүсийг зайлуулахын нэр шүү, Х.Нямбаатар дарга аа?!

“…Төрийг цэвэрлэнэ” гэдэг Төв цэнгэлдэхийн захирал шиг хүмүүсийг зайлуулахын нэр шүү, Х.Нямбаатар дарга аа?!

1 цаг 29 мин
Л.Амартүвшин: Дэрэн сум сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбараа түшиглэн хөгжинө

Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг дарга Л.Амартүвшинтэй ярилцлаа.

3 цаг 52 мин
Дэлхийд ижилгүй Дэрэн сумын 100 жил

Өнөөгийн Дэрэн сумын түүхийн эхлэл нь Дайчин бээсийн хошууны төв нутагт

3 цаг 57 мин
Э.Сүндарь: Иргэний төлөөх засаглал бүрдүүлэхэд чанартай боловсрол чухал байна

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буланд

4 цаг 2 мин
“Оюу толгой I улиралд  9.0 сая тонн хүдэр олборлож  629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

“Оюу толгой” 2024 оны I улирлын тайлангаа танилцууллаа.  Гүний уурхайн олборлолт э

4 цаг 7 мин
ЖДҮ-ийн сангаас 37 төсөлд 7.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл  олгохоор боллоо

Аль ч улсын  эдийн  засгийн хөгжлийн тулгуур амин сүнс нь үндэсний  үйлдвэрлэл. Тэр дун

4 цаг 12 мин
Дуулим хорвоог дуугаар аргадсан тавилан

Дуу хуурын өлгий нутгаас төрөн гарсан их авьяастны түүхийг сийрүүлэн бичсэнээ хүргэе.

4 цаг 17 мин
243 настай Иммануил Кантын ертөнц 

Германы сонгодог философич Иммануил Кантын “Цэвэр оюун ухааныг шүүн шинжлэ

4 цаг 22 мин
Хүрэл медальтай атлантын олимп

Монгол Улсын тамирчид олимпын наадамд анх оролцож эхэлс

4 цаг 27 мин
ЭХЭМҮТ: Дурангаар хийх мэс заслын хүртээмж 50 хувиар өсөх боломжтой боллоо

Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, хүүхдийн эмч агсан А. Болд зарим өвчлөл нэмэгдэ

4 цаг 32 мин