Дарсыг ямар хүнстэй хамт хэрэглэж болохгүй вэ?

2020-10-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Бид архи дарс ямар хор уршигтайг сайн мэднэ. Архи дарсыг хэтрүүлэн хэрэглэхгүйгээр, сайн чанарын дарсыг хүнсэндээ багаар хэрэглэвэл эрүүл мэндэд сайн гэдгийг ч мэднэ. Гэхдээ ямар хүнстэй хольж хэрэглэвэл эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг талаар ярилцъя.

Төрсөн өдөр, баяр ёслол, хурим найрын үеэр ганц нэг хундага сайн дарснаас татгалзах арга байдаггүй. Ямар хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэвэл хордлогод хүргэдэг талаар эмч нар зөвлөж байна.

 

Архи дарс ба бэрсүүт жүрж

Бэрсүүт жүрж нь лимон, мандаринтай хамт баярын ширээн дээр байх нь элбэг. Энэ жимс нь элэгний хор задалдаг зарим нэг ферментийг ялгарахад саад болдог. Энгийн үгээр тайлбарлавал, архи дарс таны гэдсэнд задарч шингэхгүйгээр удаан байна гэсэн үг. Та хэчнээн тааруулж уулаа гэж бодсон ч архины хордлогод орох магадлал өндөр. Маргааш нь шарталт бол мартагдахын аргагүй байна.

Архи дарс ба шоколад

 

Оргилуун дарс ба шоколад? Нэлээн олон хүнийг нойр булчирхайн цочмог үрэвсэл оноштойгоор эмнэлэгт хүргүүлдэг. Цөс ялгаран, нойр булчирхайгаар дамжин улмаар гэдэс  руу ордог. Шоколад цөсийг их ялгаруулдаг. Харин архи тэр нээгдэх сфинктерыг агшаадаг. Үүнээс болоод цөс их хэмжээгээр хуримтлагдаад нойр булчирхайн толгой хэсэг хавагнаж үрэвсдэг.

Архи дарс ба чихэрлэг, газтай ундаа

Архийг ундаагаар тэр дундаа бүхний дуртай колагаар даруулж болдоггүй. Чихэрлэг ундаа нь ходоодон дахь дарсыг өнгөлөн далдалдаг. Ингэхээр хүн согтоогүй мэт санагдан хэтрүүлэн хэрэглэдэг. Учир нь ходоод хамгийн түрүүнд сахарыг шингээдэг. Энэ хооронд нь архи задрахгүй дотор эрхтнийг хордуулаад байж байдаг. Хийжүүлсэн ундааны нүүрстөрөгчийн давхар исэл нь ходоодны ханыг цочроож архийг хуртайгаар шимэгдүүлдэг. Ингэхээр хүн өөрийгөө хянахгүй илүү их уудаг. Зайрмаг мөн адил үйлдэлтэй байдаг.

Архи дарс ба халуун ногоо

Сармис, сонгино, перец, уксус, гич зэрэг халуун ногоо нь архины задралыг удаашруулж биеийг хордуулдаг.

Архи дарс ба амтат гуа

 

Амтат гуа ер нь өөр төрлийн хүнстэй дасан зохицохдоо муу. Архитай нийлэхээрээ гүйлгэх нөлөө үзүүлдэг. Баяр ёслолын үеээр гэдэс базалж ойр ойрхон ариун цэврийн өрөө гүйх хүсэлгүй бол хамтад нь хэрэглээд дэмий болов уу.

Архи дарс ба мөөг

Учир нь спиртийн ачаар олон мөөгний хор идэвхтэй ялгарах тохиолдол байдаг. Маш амархан цусанд орж хордлого өгдөг. Ялангуя уулнаас түүсэн мөөгнүүд аюултай. Мөөгөнд байдаг органик хүчил нь архины нөлөөгөөр элэг зүрхэнд хортой нөлөө үзүүлж, цусны улаан эсийг устгаж, хүнд хэлбэрийн дэмийрэлд оруулдаг.

Архи дарс ба шорлог

 

Шарсан мах нь өөрөө хүнд хоол. Шорлогийг өөхтэй, амталсан махаар хийдэг учраас тэр шүү дээ. Хоол шингэхэд хүнд байх тусмаа ходоод хоол боловсруулах замд задраагүй архи удаан байна.

Олон хүн хоолоор сайн даруулбал архи цусанд бага орж согтдоггүй гэж эндүүрч боддог. Их идэх нь согтож байгаа анхны шинж тэмдэг илрэх хугацааг хойшлуулж, согтоогүй юм шиг худлаа мэдрэмж төрүүлдэг.

Биед муугаар нөлөөлөхгүй ч сайн виноны чанарыг дардаг хүнс

  1. Тослог ихтэй загас, лаазалсан загас- таагүй металл амт оруулдаг.
  2. Гаа, гааны навч- виноны жинхэнэ амтыг алдагдуулдаг.
  3. Ваниль, карри- их хурц амт нь виноны амтыг дардаг.
  4. Уксус, лимоны хүчил, цитрусын шүүс- мөн л виноны амтыг дардаг.

Мөн архийг хамт хэрэглэхэд хориглох зүйлс

-Дарсан өргөст хэмх- уксусны хүчил элэг бөөрөнд нэмэлт ачаалал болдог.

-Улаан лооль- органик хүчил нь гэдэс дүүргэдэг.

-Бялууны крем- архийг шимэгдэхэд саад болдог учраас их шартуулдаг.

-Бусад согтууруулах ундаатай хольж ууснаар өглөө цовоо сэргэлэн сэрэхгүй л болов уу.

Эх сурвалж: parents.ru

Амартүвшин: Дэрэн сум сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбараа түшиглэн хөгжинө

Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг дарга Амартүвшинтэй ярилцлаа.

21 мин
Дэлхийд ижилгүй Дэрэн сумын 100 жил

Өнөөгийн Дэрэн сумын түүхийн эхлэл нь Дайчин бээсийн хошууны төв нутагт

26 мин
Э.Сүндарь: Иргэний төлөөх засаглал бүрдүүлэхэд чанартай боловсрол чухал байна

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буланд

31 мин
“Оюу толгой I улиралд  9.0 сая тонн хүдэр олборлож  629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

“Оюу толгой” 2024 оны I улирлын тайлангаа танилцууллаа.  Гүний уурхайн олборлолт э

36 мин
ЖДҮ-ийн сангаас 37 төсөлд 7.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл  олгохоор боллоо

Аль ч улсын  эдийн  засгийн хөгжлийн тулгуур амин сүнс нь үндэсний  үйлдвэрлэл. Тэр дун

41 мин
Дуулим хорвоог дуугаар аргадсан тавилан

Дуу хуурын өлгий нутгаас төрөн гарсан их авьяастны түүхийг сийрүүлэн бичсэнээ хүргэе.

46 мин
243 настай Иммануил Кантын ертөнц 

Германы сонгодог философич Иммануил Кантын “Цэвэр оюун ухааныг шүүн шинжлэ

51 мин
Хүрэл медальтай атлантын олимп

Монгол Улсын тамирчид олимпын наадамд анх оролцож эхэлс

56 мин
ЭХЭМҮТ: Дурангаар хийх мэс заслын хүртээмж 50 хувиар өсөх боломжтой боллоо

Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, хүүхдийн эмч агсан А. Болд зарим өвчлөл нэмэгдэ

1 цаг 1 мин
Бан Ги-Мүн ба Г.Занданшатар

Энэ цаг үеийн хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг гэгдэж буй, ноён Бан Ги-Мүн

1 цаг 6 мин