Түүхийн ухааны доктор Ц.Минжингийн хэлсэн онцлох 10 эшлэл

2020-04-09
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор эрх зүйч, түүхийн ухааны доктор Ц.Минжинтэй ярилцсан билээ.  Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

-Аливаа улс орны хувьд аюулгүй байдлаа хангасан цагт хөгжлийн гарц гаргалгаа нь тодорхой болно. Монгол Улс  аюулгүй байдлынхаа асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын  тухай хуулиндаа хуульчлан баталгаажуулсан.  Үүнд Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл бүрдсэн байхыг хэлнэ.

-Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдал болон бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэл, үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжил багтана.

-Оюуны тусгаар  тогтнол нь аливаа улс өөрийн гэсэн бодлого, сэтгэлгээгээ авч үлдэхийн тулд оюуны тусгаар тогтнолын асуудал яригдана. Үүнд “Монгол”  гэсэн тодотгол бүхий сэтгэлгээ, өв, соёл, уламжлал, зан заншил, түүх, боловсрол бүх юм орно. Өөр бусад бух тусгаар тогтнол хангагдсан ч оюуны тусгаар тогтнол хангагдаагүй байвал эрсдэл хамгийн өндөрт  тооцогдоно. 

-Гарын таван хуруугаар төлөөлөл болгож хэлбэл Ахуй бол эрхий хуруу, цус бол долоовор хуруу, Орон зай бол дунд хуруу, засаглал бол ядам хуруу, оюун бол  чигчий хуруугаар илэрхийлэгдэнэ. Цус,  орон зай, засаглалын тусгаар тусгаар тогтнол нь ахуй дээр суурилдаг бөгөөд үүнийг эрхий  хуруу долоовор, дунд ядам,хуруугаар дарагддаг. Харин Ахуйг  буюу эрхий хурууг оюун буюу чигчий хуруугаар нь дардаг. Ингэж Монголчууд атгасан гар мэт эв нэгдэлтэй явъя гэдэг нь энэ таван тусгаар тогтнолыг гартаа атгасан шиг хүн болгон улс орныхоо  тусгаар тогтнолыг гартаа атгаж, энэ нөхцөл байдлаа мэдэрдэг мэддэг байсан.

-Оюун  буюу чигчий хуруу  хэдий хамгийн бага нь боловч  атгасан гарын хүчийг агуулж, бүхний цоож, дараас болдог. Та  чигчий хуруугүй атгаад үз, одоо чигчий  хуруутайгаа атгаад үз,  атгасан гарын хүч хаана оршиж байна. Хүчийг зөвхөн  оюун  ухаан л бий болгодог. Биеийн  хүчээр  нэгийг, сэтгэлийн хүчээр  мянгыг дээлнэ гэдэг шүү дээ. Тэгэхээр монголчуудын өвөг дээдсийн өв ухаан гэдэг хүний  бие  дээр, хүн дээр нь ингэж улсынхаа бодлого, аюулгүй байдал, тусгаар тогтнолын цогц асуудлыг уяж ирсэн. 

-Сүүлийн үед нийгэмд тархи угаалт их явж байна,  хүүхэд залуус цахим сүлжээнд хэтэрхий автах боллоо.   Үүнтэй холбогдуулж  нэг зүйлийг хэлэхэд монголчуудын цаад мөн чанар нь юу вэ гэхээр задгай сэтгэлгээ гэж үздэг. Монгол өв соёл эхлээд сэтгэлгээ, дараа нь хэрэглээ гэсэн дараалалтай. Суурин соёл иргэншил эхлээд хэрэглээ, дараа нь сэтгэлгээ байдаг. Тэгэхээр энэ хоёрын мөн чанарын ялгаан дээрээс бид юуг харж байна гэвэл цахим ертөнцөд өв соёлоо, өөрсдийн онцлог бүхий зүйлүүдээ байршуулж чадаж байгаа нөхцөлд боломж  бий.

-Өнөөдөр Монгол Улсын аюулгүй байдал гээд ярихаар улс орон бүхэлдээ аюултай байгаа юм шиг санагддаг. Энд тэнд хоолны хордлого болсон ч үндэсний аюулгүй байдал алдагдлаа гэдэг. Эрүүл мэндийн асуудал үүсэхэд аюулгүй байдал алдагдсаных  гэж ярьж бичдэг. Эсвэл боловсролын системд аюул нөмөрлөө гээд мэдээлдэг. Манай улс  аюулынхаа  зэрэглэлийг эрэмбэлэх хэрэгтэй. Аль нь илүү аюултай вэ, ямар хугацаанд аюултай байна вэ.

-Гадныхан  том  мөнгө барьж  орж ирээд улс орны амин сүнс болсон төрийн бодлогоос нь хүнийг нь, газар нутгийг нь, мал сүргийг нь шахаж байна. Тэдний баялгийг гаргаж авахын тулд бий болгосон химийн хортой, эсвэл хөдөлмөрийн маш  хүнд нөхцөлд хэн ажиллаж байна гэвэл монголчууд л ажиллаж байна. Таны, миний үр хүүхэд ялгаагүй Монгол Улсын галыг манах охин, хил манах хөвгүүд. Энэ үр удамдаа бид өөрсдийн мөн чанар, хүн чанарыг шингээж байхгүй бол болохгүй.

-Төр гэж юу вэ гэвэл айл гэрт ч төр байна. “Их засаг” хууль  бол засаг, зарлиг, ёсны нэгдэл. Өнөөгийн хууль гэж харвал энэ нь зүгээр л Чингис  хааны тогтоосон зарлиг.  Гэтэл үүн дээр нэмээд заргыг оруулсан байдаг. Зарга гэдэг нь “Шихихутугийн цагаан цаасан дээр хөх бичгээр бичсэнийг  зарга гэнэ” гээд үүнийг үеийн үед бүү өөрчил гэж Чингис хаан захисан байдаг. Энэ зарга нь орчин үед шүүхийн прездент жишиг юм. Ёсны тухайд “Их засаг”-т  Шихихутугийн надтай эетэж, ёслосныг үеийн үед бүү өөрчил гэж байдаг. Ёсоо мэддэг хүн ял өдүүлэхгүй. Төрийн албан хаагчид төрт ёсонд суралцах нь зайлшгүй хэрэгтэй.

- Төрт ёс гэхээр одоогийн залуус ёслолын арга хэмжээ төдий ойлгоод  байх шиг санагддаг. Ерөнхийлөгч тангараг өргөнө гэх юм уу, УИХ-ын гишүүд тангараг өргөнө, төрийн өндөр дээд хэмжээний айлчлал зэргийг хамааруулж ойлгоод байдаг. Гэтэл төрт ёс гэдэг  маань ёслол хүндэтгэлээс илүү өргөн агуулгатай юм. Энд  би “Их засаг”-ийн хэм хэмжээ  орчин  үед шууд хэрэглэ гэж байгаа юм  биш харин  түүний үзэл санаа,  мөн  чанарыг судлан  шинжилж, төрт  ёсыг  сэргээх нь  Монголчуудын өнөөгийн нийгэмд зайлшгүй хэрэгтэй  болсныг л дахин дахин анхааруулахыг хүсч  байна.

Эх сурвалж: www.polit.mn

Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

18 цаг 1 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

18 цаг 1 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

Уржигдар 15 цаг 44 мин
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

Уржигдар 14 цаг 13 мин
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

Уржигдар 13 цаг 08 мин
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

Уржигдар 12 цаг 58 мин
М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

М.Р.Каримсаков: Манай зах зээлд төмс дутагдалтай байгаа

Уржигдар 12 цаг 58 мин
Н.Учрал: Төр апп хөгжүүлэхгүй, хувийн хэвшлийг дэмжсэн нээлттэй бодлого баримтална

Ерөнхий сайд Н.Учрал Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн энэ жилийн анхны хуралдаанд оролцлоо.

Уржигдар 06 цаг 00 мин
“Усны олон улсын байгууллага” байгуулах ерөнхийлөгч К.Токаевын санаачилгыг Монгол Улс дэмжинэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны анхны Төрийн айлчлалаа Төв Азийн бүс нутаг дахь манай улсын ан

Уржигдар 06 цаг 00 мин
Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

Би улстөрч болох гэж энд орж ирээгүй

2026-04-21