5000-7000 жилийн өмнөөс бөө үүссэн гэж үзжээ

2018-07-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ОЮУНСҮРЭН Нүүдэлчин монголчууд байгальтайгаа нягт холбоотой амьдарч ирсний хувьд бөө мөргөл ахуй амьдралд нь олон зуун жил ил болон далд хэлбэрээр хүчтэй оршсоор иржээ. Тухайлбал, бөө мөргөл анх хэзээ үүссэн талаар судлаачдын судалгаагаар 5000-7000 жилийн өмнөөс үүссэн гэж үзэж байна. Өнөөдөр Монголын Үндэсний музейд “Монголчуудын уламжлалт шүтээн, сахиус” нэртэй үзэсгэлэн нээгдлээ. Энэ талаар тус музейн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Наранчимэг “Монгол орноо гурвантаа дэлгэрсэн бурханы шашин нь уламжлалт бөө мөргөлийг бүр мөсөн халж чадалгүй зарим зан үйлийг нь шингээн зэрэгцэн хөгжиж иржээ. Тэгвэл Үндэсний музей 1960-1970-аад оноос шашин шүтлэгтэй холбоотой эд зүйлсийг цуглуулах бодлого баримтлан ажиллаж байна. Бурханы шашинд хамруулан Чойжон сахиусны гүртэнгийн иж бүрэн хувцасыг дэлгэлээ. Чойжон буюу гүртэн хүн гэдэг нь бурханы сахиусаар дамжуулан бөөгийн үйлийг хийдэг хүн юм. Гүртэнгийн хувцсыг бөөгийн хувцас хэрэглэлтэй харьцуулахад төстэй тал их. Тухайлбал, бөөгийн малгай дээр гурван нүд байрлуулсан нь гурван ертөнцийг нэвт харж аливаа мууг зайлуулахыг бэлэгддэг бол бурханы шашинд ч мөн адил гурван ертөнцийг харахыг бэлэгддэг. Ялгаатай тал нь гүртэнгийн хувцсанд бурханы шашны элементүүд их агуулагдсан байдаг. Мөн Чойжон сахиусны гол хэрэглэлд сэлэм ордог. Энэ нь ямар зэрэглэлийн Чойжон биедээ шингээснээс хамаарч сэлэм барьдаг, барьдаггүйгээрээ ялгаатай. Үзэсгэлэнгийн бас нэгэн онцгой үзвэрт XVIII зуунд хамаарах шар торгон өргөмжлөл юм. Үүнд хоёр өргөмжлөл орсны нэг нь Монгол Түвдээр дайран гарч байгаа Агар Лувсандаш гэх хүний тухай болон түүнд тусална уу хэмээн бичсэн утгатай. Нөгөө нь Түвдийн Банчин эрдэнэ болон Далай ламын дардас дарагдсан байдгаараа онцлог юм” хэмээн ярьлаа. Энэ үзэсгэлэн олон зуун жилийн уламжлалт үзвэрүүдийг нийтэд таниулан түгээх зорилготой учир өргөнөөр үзэхийг урьж байлаа. Эх сурвалж www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин