А.Гантамир: Гадаадын иргэнд газар өмчлүүлэх боломж үндсэн хуулиар хориотой

2018-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөөр гадаадын иргэнд газар өмчлүүлэх агуулга бүхий хууль батлагдах гэж байна гэсэн мэдээллийн дагуу Монголын Залуу Хуульчдын ХОС ДЭНС клуб ТББ тэргүүн А.Гантамиртай ярилцлаа.   -Сүүлийн өдрүүдэд га­даа­дын иргэнд газар өмчлүү­лэх талаар хууль батлагдах гэж байна гэсэн -мэдээлэл гарсан энэ талаар та тодорхой ярьж өгөхгүй юу? Юуны өмнө энэ асуудал яагаад яригдах болсон талаар тайлбарлая. 1994 онд анх “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай” хууль батлагдсан. Өөрөөр хэлбэл 20 гаруй жил нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд шинэчилсэн найруулга хийгээгүй. Иргэдийн төвлөрөл, дэд бүтэц гэх мэт энэ 20 гаруй жилд нийслэл хотод өөрчлөгдсөн зүйлс маш их байна. Тиймээс нийгмийн шаардлагаар энэхүү нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан. Энэ шинэ­чилсэн найруулгатайгаар холбоотойгоор бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ бий болсны нэг нь газрын тухай хуульд зохих өөрчлөлт оруулах шаарлага юм. Нөгөө иргэдийн хамгийн их шүүмжилдэг “манай улсын хууль тогтоомжийн уялдаа холбоо муу” гэдэг зүйлийг гаргахгүйн тулд аливаа ямар нэгэн хууль батлагдахтай холбоотойгоор бусад хуулийг тухайн хуульдаа уялдуулж нэмэлт, өөрчлөлт оруулдаг хуулийн төсөл боловсруулах ажлын л нэг хэсэг юм байгаан. -Тэгвэл чухам яагаад газрын тухай хуулийг өөрчилж гадаадын иргэнд газар өмчлүүлэх гэж байна гэсэн хандлага бий болчихвоо. Тухайн нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их хурлын байнгын хорооны хуралдаан дээр Ж.Энхбаяр гишүүн анхлан ийм мэдээлэл хийчихсэн. Газрыг гадаадын иргэнд биржээр дамжуулан арилжаалах гэж байна гээд. Тэгээд Улсын Их хурлын гишүүн хүн хэлж байгаа учир үнэн байх гэсэн байдлаар нийгэмд тархаж бүгд ташаа ойлголт авчихсан.  Ж.Энхбаяр гишүүний хувьд олон жил гишүүн хийсэн туршлагатай парламентич хүн гэхдээ хуулийн нэн ялангуяа иргэдийн дунд хагарал маргаан үзэн ядах сэтгэлгээ бий болгож мэдэж газрын тухай хуулийн асуудлыг маш сайн нягталж байж олон нийтэд мэдээллээгүй нь алдаа болсон. УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй нь бас нөлөөлсөн байхыг ч үгүйсгэхгүй. -Таны үзэж буйгаар тэгвэл гадаадын иргэнд газар өмчлүүлэх боломж байхгүй гэсэн үг үү? Энэ миний үзэж буйгаар шийдэгдэх зүйл биш. Ерөөсөө л гадаадын иргэнд газар өмчлөх ямар ч хууль зүйн боломж байхгүй. Илүү ойлгомжтойгоор тайлбарлавал Үндсэн хуулийн зургадугаар зүйлд газрыг зөвхөн Монгол улсын иргэнд өмчлүүлнэ гэж заасан байгаа. Мөн Монгол улсын иргэн хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно гэсэн тодорхой заалт бий. Үндсэн хуулиараа хориглосон зүйлийг ингэж олон нийтэд өмчлүүлэх гэж байна гэсэн байдлаар олон нийтэд түгээсэн нь нийгмийг талцалд оруулсан хэрэг болсон. Эндээс бас нэг дүгнэлт хийж болохоор байгаа. Хуулийг улсын их хурал батладаг. Хуулийн төслийг Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын Их хурлын гишүүн санаачлалн өргөн мэдүүлдэг. Тэгэхээр энэ асуудал хэрвээ батлагдах эсхүл хэрэгжихдээрээ тулбал хариуцлагыг батласан Улсын Их хурал хариуцна. Тэгэхээс биш олон нийтийн сүлжээгээр ярьж байгаа шиг Улсын Их хуралд хамааралгүй засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэг нэгжийн албан тушаалтанд ч хамааралгүй зүйл. -Таны хэлж байгаагаар гадаадын иргэнд газар өмчлүүлэх асуудал байхгүй гэж ойлголоо. Гэтэл гадаадын иргэн өөрийн эзэмшил газар гэж Монгол иргэдийг хөөж туусан талаар мэдээлэл цахим ертөнцөөр байх юм. Энэ ямар учиртай юм бэ? Газрын харилцаанд өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн үндсэн гурван ойлголт бий. Нэгдүгээрт өмчлөх: энэ нь үндсэн хуулийн дагуу Монгол улсын иргэн л өмчлөх боломжтой. Өмчлөнө гэдэг нь тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгодог. Хоёрдугаарт эзэмших: энэ нь газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуй нэгжид олгодог. Эзэмших гэдэг нь газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгодог. Гуравдугаарт ашиглах: Энэ нь газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар .Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээдэд, Монгол Улсад байнга /183 хоногоос дээш хугацаагаар/ оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газрыг зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээний нь зориулалтаар ашиглуулах асуудлыг дуудлага худалдааны зарчмаар тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ гэсэн зохицуулалттай. Газар ашиглах гэдэг нь хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгодог. Өөрөөр хэлбэл гадаадын иргэн газрыг зөвхөн ашиглах л боломжтой гэхдээ бүх гадаадын иргэн биш маш нарийвчилсан зохицуулалт байгааг харж байгаа байх. Зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээнд ашиглуулна. -Ярилцсанд баярлалаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин