Гажсан сургалтыг гацаанаас гаргасан “СDIO”

2018-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Монголын боловсролын салбар, тэр дундаа их, дээд сургуулийн багш нарын заах арга барил, сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах, дэлхийн жишигт нийцүүлэх, чадварлаг боловсон хүчин бэлтгэх тухай яриад олон жил боллоо. Зөвхөн их, дээд сургууль гэлтгүй ерөнхий боловсролын сургуулиуд ч энэ тухай бодох шаардлагатай болжээ. Учир нь манай боловсролын салбар нэг цагийн хичээлийг нэг багш заадаг. Дараагийн хичээл ороход хүүхдүүд өмнөх багшийн лекцийг мартдаг “уламжлалт” сургалтын системээр хөгжсөөр өдийг хүрлээ. Тэгвэл дэлхийн сургалтын стандарт ямар чиглэлээр хөгжиж байна вэ. Үүнийг судлах, монгол хөрсөнд буулгах цаг нэгэнт болжээ. Үүний хамгийн эхний алхам нь дэлхийн жишиг болсон “СDIO” буюу үр дүнд суурилсан боловсролыг олгох явдал юм. Энэ нь багш төвтэй сургалтаас суралцагч төвтэй сургалтыг нэвтрүүлж, сургалтынхаа үр дүнг оюутны эзэмшсэн мэдлэг, ур чадвараар үнэлнэ гэсэн үг. Үүнээс гадна зөвхөн онолын мэдлэг олгох бус дадлага ур чадварыг онолтой хослуулах. Мөн дээд боловсролын сургалтаар дамжуулан суралцагсдад багаар ажиллах, харилцааны ур чадварыг эзэмшүүлэхээс гадна бүтээгдэхүүн, систем бий болгох ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн технологи, арга зүйг эрчимтэй нэвтрүүлэх нь “CDIO”-гийн гол зорилго юм. Үүнтэй адил манай улсын их, дээд боловсролын байгууллагууд ч сургалтын агуулга, арга зүй, үнэлэмжээ шинэчилж, ирээдүйг бүтээн байгуулах, шинэ үеийг бүрдүүлэх эгзэгтэй үетэй нүүр тулаад байна. Ялангуяа, улс орны хөгжлийг тодорхойлох инженерийн салбарт.   “CDIO”-Г НЭВТРҮҮЛСЭН ШУТИС-ИЙН ТУРШЛАГА “CDIO” хөтөлбөрийг анх 2000 онд АНУ-ын “MIT”, Шведийн “Чалмерсын их сургууль”-ийн профессорууд санаачлан бий болгосон аж. Зохион бүтээх, инженерийн боловсролыг шинэчилж, оюутанд инженерийн суурь мэдлэг, дадлага дээр хэрэгжүүлэх ур чадвар, хувь хүний төлөвшил, хандлагын цогц чадамжийг олгох тус хөтөлбөрийг одоогоор 140 орон боловсролын салбатраа амжилттай нэвтрүүлжээ. Манай улсын хувьд 2011 оноос энэ хөтөлбөртэй танилцсан. Одоогоор ШУТИС, МУИС, ХААИС сургалтын хөтөлбөртөө нэвтрүүлээд эхэлжээ. ШУТИС нь инженер технологийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг Монгол Улсын тэргүүлэх сургуулийн нэг. Тэд “CDIO”-г 2011 оноос судалж эхэлсэн. 2014 онд “Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи”, “Үйлд­­вэр­лэлийн автоматжуулалт”, “Цахилгаан холбоо” хөтөлбөрт “CDIO”-гийн стандарт, арга зүйг туршин нэвтрүүлэх ажил эхэлжээ. Энэ хөтөлбөрийн нэг давуу тал нь хичээлүүдийг хооронд нь уялдуулах. Өмнө нь багш зөвхөн өөрийн хичээлийг заах үүрэгтэй байсан бол энэ хөтөлбөр хэрэгжсэнээр бусад багшийн хичээлтэй уялдуулж, хамтарсан хичээлийн хөтөлбөр боловсруулдаг болжээ. Ингэснээр багш нарын мэдлэг тэлэхээс гадна хичээлийн хөтөлбөр агуулгаараа өөрчлөгдөж, илүү чанаржсан тухай тус сургуулийн Эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан онцолж байсан юм.   БАГШИЙН ХӨГЖЛИЙН НАЙМАН УРЛАНТАЙ БОЛОВ “СDIO” хөтөлбөрийн хүрээнд ШУТИС-аас багш нар сургалтад хамрагдаж, багшийн хөгжлийн найман урлантай болжээ.”CDIO” хөтөлбөрийн 12 стандарт гэж бий болгожээ. Эдгээр стандартад зохиох, бүтээх зэрэг инженер хүнд байх ёстой чадамжуудыг багтаасан тухай Дээд боловсролын шинэч­­лэлийн төслийн “CDIO” боловсролын зөвлөх, доктор Д.Ариунболор ярьсан юм. Тэрээр “БСШУСЯ-ны Дээд боловсролын шинэчлэлийн хөтөлбөр, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зохион байгуулсан “CDIO” стандарт, арга зүйг эзэмшүүлэх таван удаагийн цуврал сургалтад ШУТИС, МУИС, ХААИС, төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулийн 188 багш хамрагдсан. Үүнээс 66 нь сургагч багш, үндэсний хэмжээнд “CDIO” стандарт, арга зүйг түгээн дэлгэрүүлэх 26 мастер багшийг бэлтгэлээ. Мастер багш нараар дамжуулан төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулийн 2000 гаруй багшид шинэ арга зүйг системтэйгээр эзэмшүүлэх сургалт зохион байгуулсан” гэв.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин