
Х.МОНГОЛХАТАН
Монгол Улсын хэмжээнд нийслэлд болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 40 гаруй их, дээд сургууль, коллеж бий. Дээд боловсролыг чанартай хүртээмжтэй олгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх нь сургуулиудын гол үүрэг. Тиймээс дээд боловсролын шинэчлэлийн чиглэлээр Азийн хөгжлийн банкнаас Дорнод их сургуультай хамтран хэд хэдэн төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ. Төслийн үр дүн ямар байгаатай Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёлонда Фернандез Ломмен тэргүүтэй төслийн багийнхан, сэтгүүлчдийн хамт газар дээр нь очиж танилцлаа.
ДЭРГЭДЭЭ ЦЭЦЭРЛЭГТЭЙ ИХ СУРГУУЛЬ
Дорнод их сургуулийн түүх 1951 оноос эхтэй. Чойбалсан хотын 10 жилийн I сургууль дээр “Багшийн сонгон” нэртэй дугуйлан хичээллүүлж, шилдэг сурагчдад багшлах эрх олгодог байснаас улбаалан 1953 онд Ардыг гэгээрүүлэх яамнаас тус аймагт “Багшийн сургууль” байгуулах шийдвэр гаргаснаар энэ сургуулийн суурь тавигджээ. Гэвч өдгөөгийн их сургуулийн түүх 1991 онд Дорнод аймаг дахь Багшийн сургууль байгуулагдсанаар эхэлдэг. Энэ хугацаанд 3800 гаруй дээд боловсролтой боловсон хүчнийг бэлтгэн гаргаад буй Дорнод их сургууль зүүн аймгуудын багшийн орон тооны 80 хувийг төгсөгчдөөсөө бүрдүүлдэг аж. Одоо 33 багштай, бакалавр, магистр, докторын хөтөлбөрт 700 гаруй оюутантай. Тэдний дунд 50 гаруй гадаад оюутан суралцаж байна. Тус сургууль нь дэргэдээ 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг байгуулж, оюутан төгсөгчдөө дадлага хийх боломжтой болгожээ. Мөн сургуулийн багш, ажилчдын хүүхдүүд цэцэрлэгт хамрагдсан нь ажлын бүтээмж дээшилсэн гэж байв.
Энд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дээд боловсролын шинэчлэлийн төслийг 2012-2019 онд хэрэгжүүлж эхэлсэн. Нийтдээ 293 сая төгрөг зарцуулсан гэв. Үүнд, газрын тосны бүтээгдэхүүн судлах лаборатори, зайны сургалтын төв байгуулах болон биеийн тамирын танхим засварлах, оюутныг чадавхижуулах гурван төсөл хэрэгжүүлжээ.
Төслийн хүрээнд зайны сургалтын төв байгуулж, теле хурлын тоног төхөөрөмжтэй болсноор орон нутгийн багш нар ажлын байран дээрээ мэргэжил дээшлүүлэхээс гадна магистр, докторын ангийн оюутнууд цаг хугацаа, орон зайнаас хамаарахгүй хүссэн багшийнхаа хичээлийг бие даан үзэх боломжтой. 19 хүний бүрэлдэхүүнтэй “Хөдөлгөөнт докторын баг”-аар ахисан төвшний хичээл заалгаж, МУИС, МУБИС, түүний харьяа Завхан, Архангай, Ховдын сургуулиудтай цахимаар холбогдон сургалт мэдээлэл авч, туршлага солилцох боломж бүрдсэн гэдгийг онцолж байлаа. Мөн сумдын багш нарын 20 гаруй хувь нь магистрын зэрэгтэй. Тиймээс 2022 он гэхэд ЕБС-ийн багш нарын 70 хувийг магистрын зэрэгтэй болгох ажилд зайны сургалтын төв ихээхэн ач холбогдолтой болохыг тус сургуулийн сургалтын бодлого, төлөвлөлтийн албаны дэд захирал Б.Соёлмаа тайлбарлав.
Зүүн бүсийн толгой сургууль болох Дорнод их сургууль өмнө нь 1000 гаруй оюутантай байж. Гэвч хөдөөнөөс хотыг зорих их нүүдэл эднийхийг тойрсонгүй. Төгсөгчид нь ажлын байртай, англи хэлтэй, амьдрах чадвартай байх ёстой гэсэн “Гурван А”-гийн зарчмаар ажилладаг тус сургууль газрын тосны, ашигт малтмал, баяжуулалтын технологийн инженер гэсэн шинэ анги нээснээс гадна 30 орчим мэргэжлээр оюутан элсүүлж байна. Шинэ ангиудаа зүүн бүс, орон нутгийн онцлогт тулгуурлан нээсэн бөгөөд 2015 онд газрын тосны инженерийн ангид анхны элсэлтээ авчээ. Ирэх жил эхний 22 мэргэжилтнээ хөдөлмөрийн зах зээлд нийлүүлнэ.
НЭЭЛТЭЭ ХИЙСЭН Ч АЖИЛЛАЖ ЭХЛЭЭГҮЙ ЛАБОРАТОРИ
Оюутнуудыг сургахад болон Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй газрын тосны компаниуд бүтээгдэхүүний дээжээ шинжлүүлэх боломжтой “Газрын тосны бүтээгдэхүүн судлалын лаборатори”-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр байгуулж, өнгөрсөн нэгдүгээр сард хүлээлгэн өгч, хоёрдугаар сарын 4-нд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хүрэлцэн ирж лабораторийг нээж тууз хайчилжээ. Гэвч тус сургуулийнхан анх төслөө бичиж, захиалга өгөхдөө судалгаа сайн хийгээгүйгээс болж сорох шүүгээ, механик хольц тодорхойлогч жин, нэрэх аппарат, октан тодорхойлогч гэсэн дөрвөн чухал багаж төхөөрөмжийг орхигдуулснаар одоог хүртэл ажиллаж эхлээгүй байв.
Уг нь лаборатори хүчин чадлаараа ажиллавал оюутнууд сургалт, судалгааны ажлаа хослуулж, цаашид орон нутгийн удирдлагын дэмжлэгээр Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй газрын тосны компаниудад дадлага хийх, ажлын байраар хангах боломж бүрдүүлэхийг Дорнод их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Ундармаа онцоллоо. Мөн аймгийн ШТС-ын удирдлагууд лабораторитой танилцаад “Зарим тоног төхөөрөмж бидэнд байхгүй юм байна. Хэрэв бүрэн хүчин чадлаараа ажиллавал бид хот руу бүтээгдэхүүний дээжээ явуулах албагүй болох нь” хэмээн ярьж байв.
Төслийн багийнхан лабораторийн нөхцөл байдалтай танилцаад сэтгэл дундуур байгаагаа нуусангүй. “Анхнаасаа сайн тооцож судлаад тоног төхөөрөмжөө иж бүрнээр нь авсан бол ингэж хугацаа алдахгүй байсан. Тоног төхөөрөмжөө хүлээж аваад дөрвөн сар, лабораторийн нээлтээ хийгээд гурван сар болчихоод дөрвөн багаж төхөөрөмж дутуу гээд сууж байгаад харамсалтай байна. Нэгэнт манай төслийн хөрөнгө оруулалтаар нээж буй лаборатори учраас бид дутуу төхөөрөмжүүдийг гүйцээж авч өгөх талаар ярилцаж, шийдүүлэхийг хичээе” гэж Азийн хөгжлийн банкны нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн Л.Итгэл хэллээ.
Гэвч лаборатори иж бүрэн төхөөрөмжтэй болоод бүрэн хүчин чадлаараа ажиллах болсон ч газрын тосны химийн найрлагаар мэргэшсэн лаборант Дорнод аймагт байхгүй аж. Энэ лабораторийг байгуулахаар зорьж эхлэхдээ л боловсон хүчнээ бэлдсэн байх ёстой ч сургууль бэлтгэл, судалгаа муу хийсэн нь харагдаж байгааг төслийн багийнхан анхааруулав.
Харин оюутнуудын бүтээлч санаачилгаар бий болсон гурван төсөл нь БСШУСЯ, Азийн хөгжлийн банкны хамтран зарласан “Оюутны өрсөлдөөнт тэтгэлэгт” төслийн уралдаанд шалгарчээ. Эдгээр гурван төсөл нь өдгөө 12 болж салбарлан өргөжиж, төгсөх ангийнхан өөрсдөө санхүүжилтийг нь босгосон гэх нь сайшаалтай.
“Оюутны санаачилгыг дэмжих төв” төслийн хүрээнд 100 гаруй оюутныг хичээлийн бус цагаар түр болон цагийн ажлын байранд зуучилсан нь танхимын хичээл, дадлага хоёрын хоорондын зөрүүг ойртуулж өгсөн төдийгүй бага ангийн багш, нягтлан бодох бүртгэлийн төгсөх ангийн оюутнуудад цаашид төслөө үргэлжлүүлэх сэдэл өгчээ. Тэд хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийж, ажил олгогчдын хүсэл шаардлагад тандалт хийсэн байна.
Мөн эднийд нэг онцлох төсөл нь олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ олгох шалгалтад орон нутгийн залуусыг бэлтгэх ICDL сургалт юм. Өнгөрсөн жил монгол залуус анх удаа уг шалгалтад орж, таван хүн тэнцсэний хоёр нь тус сургуулийн оюутан байжээ. Тиймээс ICDL-ийн гэрчилгээ олгох шалгалтад бэлтгэх танхимд 100 гаруй хүнд сургалт явуулаад байгаа аж.
ОЮУТНУУД БҮТЭЭЛЧ САНААЧЛАГАА ТӨСӨЛ БОЛГОСОН НЬ
Харин хамгийн харамсалтай хөрөнгө оруулалт, үргүй зардал гэж болох нэг ажил нь Дорнод их сургуулийн биеийн тамирын заалны засварын ажил байв. Энэ төслийн хүрээнд 86 сая төгрөг зарцуулж заалны хана, шалыг сольсон тухайн гүйцэтгэгч компани чанарт бус хямд үнэд анхаарч ажилласны гороор зориулалтын бус шалан дээр хүүхдүүд унаж гэмтэх болсон тул аргагүйн эрхэнд хүнээс илүү мөнгө гэж юу байхав гээд хуулж аваад хуучин шалаа тавьсан гэж байв.
Дорнод их сургуульд суралцагсдын тоо жилээс жилд буурч байгаа нь тухайн сургуулийн сургалтын чанар, менежментээс илүүтэй төр, засгийн уялдаа холбоогүй буруу шийдвэрийн үр дүн гэдгийг сургуулийн удирдлагууд хэлж байв. Учир нь Дорнодын ЕБС төгсөгчдийн наймхан хувь нь тус сургуульд элсдэг байна. Ихэнх залуусын мөрөөдөл Улаанбаатар хотод суралцах. Харин энэ хүсэлтийг нь биелүүлэх мэт жил бүрийн хавар МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангийн 10 хуваарь, МУБИС-ийн цэцэрлэгийн багшийн 10 хуваарь ирдэг аж. Тиймээс зүүн бүсийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын багш бэлтгэдэг Дорнод их сургуулийн элсэгчдийг нэмэхэд анхаарч хотын сургуулийн хуваарийн тоог цөөрүүлэх хэрэгтэйг удаа дараа яам, тамгын газарт уламжилж байгаа боловч тусыг эс олж байгаагаа сургуулийн удирдлагууд хэлж байв.
2024 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө гаргасан тус сургуулийнхан бага боловсролын, сургуулийн өмнөх боловсрол, нягтлан бодох бүртгэл гэсэн гурван хөтөлбөрөө магадлан итгэмжлэлд оруулахаар бэлтгэж байгаа аж. Ингэснээр хот хөдөөд сургалтын ялгаа үгүй болох юм. Дээд боловсролын салбарын сургалтыг бүс нутгийн онцлогт тохируулан төрөлжүүлэх, цөөн боловч чанартай хэдхэн хөтөлбөрөөр тухайн газрынхаа хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй боловсон хүчнийг бэлтгэхэд төр, засаг орон нутаг ч анхаарч, дэмжиж ажиллах ёстойг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэлж байв.
Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ёлонда Фернандез Люммен тэргүүтэй төслийн багийнхныг Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Дорнод их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Ундармаа болон сургуулийн баг хамт олон хүлээн авч, тэдний хөрөнгө оруулалтаар хийсэн ажлууд, төсөл хөтөлбөрийн үр дүнг танилцуулсны дараа хатагтай Ёлонда Фернандез Люммен Азийн хөгжлийн банкны санхүүжүүлсэн төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж Монголын дээд боловсролыг шинэчлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байгаад сайшаалтай байгаагаа илэрхийлж, мөн хэрэгжүүлэх шатанд гарсан алдааг залруулж, дахин давтахгүй байхад анхаарч ажиллахыг сургуулийн удирдлагуудад хэлсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


DR. ADITYA
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00