Багшийн дээдэд сурах нь миний мөрөөдөл байсан

2018-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Энэ удаа МУБИСийн Багшийн сургуулийн багш, Д.Нацагдоржийн шагналт, хүүхдийн зохиолч О.Сундуйг урьсан юм. Тэрээр 1987 онд Улсын багшийн дээд сургуулийн Утга зохиолын нэгдлийг Дашдорж багшийн удирдлага дор төгссөн. Тухайн үеийн сайн багш нараар хичээл заалгасандаа өнөөг хүртэл бахархаж явдаг гэж байв. Багшийн дээд сургуульд сурна гэдэг түүний мөрөөдөл байсан аж. Түүний хувьд уран зохиолын салбар бүтээл туурвидаг учраас Монгол хэл, уран зохиолын багш болох, уран зохиолыг заах хүсэлдээ хөтлөгдөн эрдмийн шилтгээн болсон Улсын багшийн дээд сургуулийг сонгожээ. 1983 онд Багшийн сургуулийг бага ангийн багшаар төгссөн. Энэ хооронд Багшийн дээдийн утга зохиолын нэгдэлд суудаг байж. Тэр үед Багшийн сургуулийн оюутнууд Багшийн дээдийн утга зохиолын нэгдэлд сууж болдог байсан болохоор уран зохиолын жимээр гүйдэлтэй болжээ. Яагаад гэвэл уран зохиол, шүлэг оролдож бичдэг оюутнууд нэгийгээ онгод, шүлэг зохиолоор хөглөхийн зэрэгцээ мундаг багш нараар нь эрдэм ном заалгахсан гэсэн хүсэл мөрөөдөл нь ийнхүү биелэсэн байна. Мөрөөдөл болсон сургуулийнхаа босгоор алхаад, сайн багш нартай уулзсан. Багш нар эрдэм ном, мэдлэг олгохоос илүү биеэ авч явж байгаа байдал, хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээрээ биднийг багш болгодог. Сэтгэлдээ Багшийн сургууль, Багшийн дээд сургуульдаа залбирч явдаг. Өнөөдөр хүний ажил, амьдралын сайн сайхан энэ л сургуулиудаас олсон эрдэм, төлөвшлөөр насаараа хоолоо олж идэж явна. Сургуулийг мэдлэг, боловсрол, диплом биш гэж ойлгох нь өрөөсгөл. Багшийн сургууль, Багшийн дээд сургууль хоёрыг нэг л гал голомт гэж боддог. Энэ гал голомтод сууж байгаа багш, хамт олон, суралцаж байгаа оюутнуудтай ажиллаж байгаа хүмүүс чинь тэр айлын хоймор, хийморийг авч яваа. Төгссөн сургууль гэдэг агуу. Багшийн сургуулийг төгссөн хүмүүс Багшийн дээдэд ордог. Тиймээс түүнийг хүндэтгэж ордог хэмээн хүүхдийн зохиолч О.Сундуй багш ярьж байлаа. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

3 цаг 10 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

3 цаг 37 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

9 цаг 34 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

9 цаг 34 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

9 цаг 34 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

19 цаг 50 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Өчигдөр 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Өчигдөр 12 цаг 55 мин