Д.Батлут: Хүний хөгжил аливаа бүтээн байгуулалтаас хоцрох ёсгүй

2018-05-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
П.БАТНЯМ Орхон аймгийн Засаг дарга Д.Батлуттай ярилцлаа. Тэрээр  хүний хөгжилд анхаарлаа хандуулан ажиллаж буй.   -Сүүлийн үеийн мэдээллээс ярилцлагаа эхэлье. Таныг гадаадаас ажлаа хийж байна гэх шүүмжлэл гарч байна? -Монгол Улсын төс­вийн 30 хувийг дангаараа бүрдүүлдэг, дэд бүтэц, хүний хөгжлийн индексээрээ үргэлж тэргүүлдэг, өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг аймаг бол Орхон. Тэр хэрээр асуудал нь том байдаг. Тэгэхээр нутгийн удирдлагууд гадуур явж, уулзаж байж хөрөнгө, санхүү, мэдээлэл, шинэ технологи олж авна. Жишээлбэл, Японоос цас цэвэрлэх машин, БНСУ-ын хөрөнгө оруулалтаар 1200 айлын орон сууц, үерийн далан, Польш улсын санхүүжилтээр хог боловсруулах үйлдвэр барих гээд олон асуудлыг хөөцөлдөж, хэлэлцэж байна. Энэ хавраас тодорхой ажлууд хийгээд эхлэхээр хүмүүс ойлгох байх. -Та саяхан төрийн албан хаагчдаас орон нутгийн бодлого, шийдвэрийн талаар шалгалт авчээ. Гэхдээ хүмүүст төдийлөн таалагдаагүй бололтой? -Би үүрэг өгч түүнийхээ хэрэгжилт, биелэлтийг заавал шалгадаг. Ингэхдээ урьдчилж мэдэгдэлгүйгээр бодит байдалтай танилцахыг чухалчилдаг. Нөгөөтэйгүүр шалтгалт хийхдээ нийтэд мэдээлэл өгөхөөс илүүтэй тухайн ажлыг хэрхэн хэрэгжүүлэх арга замыг нь зааж, зөвлөхийг хичээдэг. Тиймээс зарим хүн, төрийн албан хаагчид дурамжхан ханддаг байж болно. Төрийн байгууллагатай хийсэн 2017 оны үр дүнгийн гэрээгээ дүгнэхдээ тэднээсы орон нутгийн бодлого чухам юунд чиглэж байгааг асуухад хариулах хүн ховор байсан. Энэ нь төрд ажиллаж байгаа хүн зорилго, бодлогоо мэдэхгүй байна гэсэн үг. Тиймээс л оны эхэнд төрийн албан хаагчдаас шалгалт авч эхэлсэн. Цаашид ч авна. Бид Засаг даргын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийг “Хүний хөгжил”-д чиглүүлж түүнд хүрэх 18 дэд хөтөлбөр батлуулан хэрэгжүүлж байна. -Төрийн албаныхан улс төрчдийг “нүүдлийн шувуу” гэдэг. Тиймээс дарга нарын харилцаанаас хамаарч ажилладаг бичигдээгүй хууль хэрэгждэг болсон тухай яриа гардаг шүү дээ? -Төрийн албан хаагчид татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, амьдарч байгаа. Иймд ажилдаа мэдлэг, ур чадвараасаа гадна сэтгэл гаргах хэрэгтэй. Хөгжил, мэдлэг, мэдээлэл, боловсролыг зөвхөн хэсэг бүлэг хүн хүртдэг байж болохгүй. Бид нийгмээрээ цогцоороо хөгжих ёстой юм шүү дээ. Ер нь нөхцөл байдлыг хараад байхад төрөөс олгодог тусламжийг хэдхэн хүн хүртэж байх жишээтэй. Энэ нь бүр сүлжээ хэлбэрээр хөгжчихсөн байгаа юм. Тиймээс би төрийн албан хаагчдын ажлыг дүгнэхдээ төрийн үйлчилгээний хүрээг хэрхэн нэмсэн, иргэдэд ямар хүрээнд хэрхэн хүргэснээр нь дүгнэнэ гэдгээ анх ажлаа авахдаа хэлж байсан. Хэрэв Эрдэнэтийн төлөө санаа нь зовж л байгаа бол нутгийн иргэдээ бодох ёстой. Хүн бүрийн нийгмийн оролцоог хангаж нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхахад төрийн албан хаагчийн үүрэг маш чухал. -Та улстөрчийн хувьд дараагийн сонгуулийн үр дүнгээ тооцож болов уу. Тэгэхээр та ямар тактикаар ажиллаж байна вэ. Ер нь улстөрч хүн зөв жишиг тогтоох нь илүү үр дүнтэй гэдэг юм билээ? -Тэгэлгүй яахав, би зөв жишиг тогтоохын төлөө л явж байна. Төрийн албан хаагчдыг өрөөнөөсөө гарч ажиллах, амьдралтай илүү ойр харилцах, өөрөө мэдээллийн нэг суваг учраас ажлаа сайн мэддэг, гарц, гаргалгааг байнга эрэлхийлдэг байх нь чухал. Түүнчлэн боломжийг дандаа танилцуулдаг, асуудлыг хурдан шийддэг, ажилдаа чин сэтгэлтэй ханддаг байхыг би төрийн албан хаагч, ажиллаж буй баг, иргэдээс байнга хүсдэг. Үүний төлөө шийдвэр гаргадаг. Хэрэв миний хичээл зүтгэлээр төрийн албан хаагч дээрх зарчмаар ажилладаг дадалтай болвол энэ зөв жишиг болно гэдэгт итгэдэг. -Ажлаа авснаасаа хойш төлөвлөсөн ажлынхаа хэдэн хувийг хийж гүйцэтгэсэн гэж та бодож байна. Одоо хоёр жилийн дараа таны ажил ямар үр дүнтэй байсныг сонгогчид дүгнэх байх? -Бид иргэдийнхээ амьдралд нийцсэн бодлого боловсруулж түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Би аймгийн ИТХ-д гурав дахь удаагаа сонгогдсон. Баян-Өндөр сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байлаа. Бидэнд хийх ажил маш их байна. Энэ дөрвөн жилийг бид “Хүний хөгжил” рүү чиглүүлсэн. Эрдэнэтэд тулгамдаж байгаа олон асуудал бий. Үүнийг дөрвөн жилийн хугацаанд 100 хувь шийдэх боломжгүй гэдгийг сонгогчид ойлгож байгаа болов уу. Гол нь суурь асуудлынхаа шийдэл, гаргалгааг томъёолчих юмсан, хөгжлийн зөв замыг эхлүүлчих юмсан хэмээн хичээнгүйлэн ажиллаж байна. -Дөрвөн жилийн хугацаатай сонгуулийн тогтолцоотой улсын хувьд хүний хөгжлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ. Тэр дундаа орон нутагт юу хийж болох вэ? -Улс орны хөгжлийн асуудлыг ярихын тулд хүний хөгжилийн тухай зайлшгүй ярих болдог. Мэдээж улс төрийн намууд нийгмийг хөгжүүлэхийн төлөө явдаг учраас бид аливаа бүтээн байгуулалтаас илүү хүний хөгжилийг нэн тэргүүнд авч үзэх нь зүйтэй. Тэгэхээр энэ асуудлыг сууриар нь тогтвортой байлгахын тулд дөрвөн жилд ганц амьсгаагаар шийдэх боломжгүй. Гэхдээ хэн нэгэн үүний гол суурийг нь цутгах ёстой. Тулгамдаж байгаа асуудлыг нь хуримтлуулахгүй байх ёстой. Тиймээс ямар нэг шалтаг, шалтгаан тоочихгүйгээр эхний алхмыг хийж, шийдвэр гаргах учиртай юм. -Сонгогчдын хувьд нүдэнд харагдахуйц бүтээн байгуулалт хийсэн эсэхээр дүгнэдэг жишиг манайд бий? -Бид богино хуга­цаанд суурь асуудлаа хөдөлгөж чадна. Одоо хийж хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төсөл бүхэн үүнд чиглэсэн. Жишээлбэл, 18 дэд хөтөлбөр байна. Эмч, багш, ахмад настны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний мэдлэг, боловсрол, ёс зүй, ур чадварт анхаарах, үүнийг хэрэгжүүлэх хөрөнгө, санхүүг нь шийдсэн. Гадаадад мэдлэг дээшлүүлэх хүсэлтэй эмч, багш нарын төлбөрийг төлөөд явуулж байна. Ажилдаа чин сэтгэлтэй ч орон байрны асуудалтай мэргэжилтнүүдэд тусалж, дэмжиж байна. Нэг ч гэсэн эмч, багш ажлаа сайн хийж чадвал цаана нь олон хүн сэтгэл хангалуун бас эрүүл, мэдлэг боловсролтой болно. Мөн хүний хөгжлийн асуудлыг ямар ч цаг хугацаа, улс төрийн сонголтын хүрээнд авч явах ёстой гэж бодож байна. Хэрэв бид иргэдийнхээ суурь асуудлыг шийдэж чадвал байшин барих, зам тавих асуудал аяндаа шийдэгдэнэ. -Та бүхэн хүний хөгжлийн асуудалд илүү анхаараад орон нутгийн хөгжлийг орхигдуулж байна гэвэл, буруудах уу? -Ямар ч боломжгүй зүйлийн төлөө явж байна гээд байна уу. Үнэн хэрэгтээ хүнийг хөгжүүлсний дараа улс болон орон нутгийн хөгжлийг хэрхэх вэ гэдэг шийдвэр гарна. Мөн бүтээн байгуулалт ч хийгдэнэ. Тиймээс зайлшгүй ярих ёстой асуудал. Гэхдээ хүний хөгжилд чиглэж хийсэн ажлын үр дүнг дөрвөн жилээр тодорхойлох боломжгүй. Тиймээс бид нэр төрийн төлөө биш улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө эхний алхмыг хийж, шан татаж байгаа нь дэвшил юм. Өөрөөр хэлбэл, бүтээн байгуулалтын дараа хүнийг хөгжүүлнэ гэдэг асуудлыг ярьж болохгүй. Ер нь хүнээ хөгжүүлэхгүйгээр цаашид хөгжлийн тухай ярих боломжгүй. Барилгын суурь цутгахгүйгээр бай­шин барьдаггүйтэй л адил. -Албан тушаалтнууд мэдээлэл өгөхдөө хувь, хэмжээг нь тодотгохыг илүүд үздэг. Гэхдээ тэр нь хувь хүн болоод өрхийн амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ гэдгийг хүмүүс хардаг шүү дээ? -Хүн болгон төрөөс гаргасан шийдвэр амьдралд хэрхэн нөлөөлснийг харах нь зөв. Өнгөрсөн цаг хугацаанд иргэдийн амьдралд ямар эерэг өөрчлөлт гарсан бэ гэдгийг эрх баригчдаас асуух нь зүйтэй. Тухайлбал, орон нутгийн удирдлагууд өнгөрсөн онд хийсэн ажлаа 24 багийн 3000 гаруй иргэдэд тайлагнах үеэр иргэд төрөөс олгодог олон төрлийн үйлчилгээг мэддэггүй байсан нь харагдсан. Хорт хавдартай иргэдэд Орхон аймаг нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлээд олон жил болж байгаа хэдий ч иргэдэд ямар мэдээлэл алга. Тэд мэдэхгүй байна. Тэгэхээр иргэдийг мэдээллээр хангана гэдэг маш чухал зүйл. Мэдээлэлтэй хүн л сонголт хийнэ. Үнэндээ төрийн ажлыг 100 хувь гэж үзвэл 50 хувь нь мэдээлэх үүрэг хүлээх учиртай гэж боддог. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг асар их. Иргэдийг үнэн бодит мэдээллээр хангах, төрөөс гаргаж байгаа шийдвэр бүрийг мэдээлэх, тэдэнд ойлгуулахад чиглэх хэрэгтэй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн дэмжлэг нэмэгджээ

МЭК судалгааны байгууллагаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын 2018 оны

20 мин
Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асаны  Жон Болтоны гэрт шалгалт хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Бол

12 цаг 59 мин
“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

15 цаг 9 мин
Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

2025-08-22
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

2025-08-22
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2025-08-22
Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

2025-08-22
Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр

Говьсүмбэр аймгийн малчин Н.Ганзориг таван хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд дотуур байранд амьдран сургуулиа

2025-08-22
Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

2025-08-21
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

2025-08-20