Газраа үр ашигтай болгосны дараа өмчлүүлэх нь чухал

2018-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Манай улсын хүн амыг газар нутгийн нь хэмжээнд харицуулбал нэг хүнд ноогдох газрын хэмжээ  бусад улс орноос илүү гэдэг. Харин манайд өргөн уудам газар нутагтай ч өгөөжтэй, эдийн засгийн үр ашигтай газар нь багахан хувийг эзэлж байна. Иргэн, өрхийн хэрэг­цээний газраа өмчилж авах хууль 2002 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд  хоёр удаа сунгагджээ. Энэ оноос эхлэн 2028 он хүртэл  арван жилээр үргэлжлүүлэн өмчлүүлэхээр боллоо. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 570771 иргэн 57767.26 га газрыг  өмчилж авчээ. Өөрөөр хэлбэл, амьд­рах арга ухаанд илүү суралцсан, дэд бүтцэд хол­богдсон, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой төв суурин,зам харилцаа илүү хөгжсөн газрын иргэд газраа хур­дан хувьчилж авчээ. Харин орон сууцанд амьдардаг иргэд газраа хувьчилж авах нь бага. Малчин сумын төвд байгаа хашааны газраа өмчилж авахыг хүсдэггүй.  Харин өвөлжөө, хаваржааны газраа өмчлөх хүсэлтэй байдаг ч хуульд өмчлөх тухай заалт байдаггүй. Тэгэхээр хаваржааны газраа өмчилж авах эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байгааг Дорнод аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Дамдинбазар ярив. Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хугацааг арван жилээр сунгасантай холбогдуулан өчигдөр БХБЯ болон ГЗБГЗЗГ-аас “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлсний үр дүн, цаашдын зорилт” сэдэвт үндэсний форумыг зохион байгууллаа. Газрыг эргэлтэд оруулах нь эдийн засгийн үр өгөөжтэй хэмээн эдийн эдийн засагчид тайлбарладаг. Түүнчлэн эзэмшдэг ч гэсэн банкны барьцаанд тавьж зээл авч болохыг хуульд заасан. Харин иргэд хуулиа сайн мэдэхгүй байгаа тухай 21аймгаас ирсэн газрын харилцааны мэр­гэ­жилтнүүд хэлэл­цүүлгийн үеэр хэлж бай­сан юм. Өмчилж авсан газар нь тухайн иргэнд өгөөжтэй байх ёстой. Өгөөжтэй байлгахын тулд тухайн орон нутаг хөрөнгө оруулалтаа ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хийх хэрэгтэй. Өмчүүлнэ гэсэн газарт ямар ч хөрөнгө оруулалт хийгдэхгүй тохиолдолд иргэнд тухайн газар ямар ч ашиггүй.Тухайлбал, дэд бүтцэд холбогдоогүй, цахилгаангүй, худаг усгүй, сургууль цэцэрлэггүй бол эдийн засгийн эргэлтэд орж газрынхаа үр шимийг хүртэх боломжгүй гэсэн үг. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын /ГЗБГЗЗГ/ дарга Ц.Ганхүү “Энэ жилээс эхлэн бүх аймгуудад газар өмчлөхийг газар төлөвлөлтэй уялдуулан хийх шаардлага тавина. Манайх төлөвлөлтийн тусгай  нэгдсэн прог­раммтай холбох ажлыг хийнэ. Өөрөөр хэлбэл, бүх газар нутаг тэрхүү прог­раммд холбогдоно гэсэн үг. Аймгууд төлөв­лөлтөө хийж ИТХ-аар батлуулсны дараа нэгд­сэн системд оруулна. И­н­гэснээр газрын үр ашиг өсч өмчилж авах  нь нэмэг­дэнэ” гэлээ. Дорнод аймагт 2005 онд 0.07 га газар 1.250.000 төгрөг байсан бол энэ жилийн тухайд 10 орчим сая төгрөг болж өссөн байна. Хэдийгээр газрын үнэ өссөн ч  учир дутагдалтай зүйл бий. Учир нь 1997 оны Засгийн газрын 152 дугаар тогтоолоор газрын үнэлгээг баталсан байдаг.  Энэ үнэлгээ  одоо мөрдөгдөж байна. Жишээлбэл, хотын төвийн ШТС-ын газрын үнэ, 61-ийн гарамд   байгаа газрын үнэлгээ ижил байгаа тохиолдолд газар хувьчилж авах явц удаан явсаар иржээ. Үнэлгээнд өөрчлөлт оруулахын тулд бүх нутаг дэвсгэрийг 31 тойрог болгож байгалийн шинжээр  нь үнэлгээг тогтоосон. Нийслэлд 17 төрлөөр 16 бүс болгож шинэ үнэлгээг тогтоож ирэх долдугаар сард Засгийн газарт оруулах ажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин