Онцлох сурвалжлага: Хяргас нуурт 30-40 төрлийн эмчилгээ байдаг

2017-05-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Увс аймгийн Хяргас нуурын зүүн хойно  “Хар тэрмэс” амралт, аялал жуулчлал, рашаан сувиллын цогцолбор бий. Энэ цогцолборт газар нь нэгэн өвөрмөц уулын бэлд байх бөгөөд Хар уултай, ханыг нь тэрмэс гэж нэрлэжээ. Энэ орчин тэр чигээрээ могойтой. Учир нь есөн төрлийн рашаан энэ уулын оройд байдаг аж. Хаана могой их байна тэнд рашаан сайн байдаг хэмээн амралтын газрын дарга ярьж байлаа. “Хар тэрмэс” амралт, аялал жуулчлал, рашаан сувиллын газар нь 75 км урт, 20-30 км өргөн, 80 метр гүнзгий Хяргас нуурын хөвөөнд байрладаг. Хяргас нуур нь соодтой бөгөөд хордлого тайлж, ариусгах  чанартай гэв. Нутгийнхны дунд “Долоон ламаар ном уншуулснаас энэ нуурын усанд нэг удаа ор” гэсэн домогтой ариун нуур ажээ.  

Хяргас нуурт 30-40 төрлийн эмчилгээ байдаг. Тухайлбал, бүх төрлийн харшил, арьсны тууралт, тархины даралттай, сульдаатай, ядаргаатай хүүхдүүдийг 5-7 хонуулахад жилдээ хамрын ханиад хүрдэггүй байна. Нуурын усыг өглөөд гурван балгыг заавал уудаг гэж байв. Ингэснээр хоол шингэх, гашуун оргих, ходоод хорсох нь алга болдог байна. Нуурын уснаас өлөн элгэн дээрээ долоо хоног уухад ходоодны өвчин байхгүй болно. Үүнээс гадна нуурын усанд хоёр төрлийн шавар байдаг. Цагаан шороонд хар, цагаан сэндэр гэж байгаа. Энэ сэндрүүд эмийн ач холбогдолтой. Даралт ихсэх, хоолны хордлого болоход найруулж уухад эм, тариа хэрэглэхгүйгээр хордлогыг тайлдаг ажээ. Ходоодны шархтай хүн сэндрээс долоож, усанд найруулж уухад эдгэрдэг, амралтын газрыг тойроод 40 төрлийн эмийн ургамал ургадаг гэж байлаа.

“Хар тэрмэс” амралт, аялал жуулчлал, рашаан сувиллын газар сэргээх, анагаах чадвар нь сайн болохоор гадаад, дотоодын жуулчдаас гадна Монгол Улсын төрийн тэргүүнүүд, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд нар ирж амардаг гэсэн. Энэ амралтын газар нь Наранбулаг, Малчин, Хяргас, Цагаанхайрхан, Завхан сумтай залгаа, Баяд, Хотон, Халх, Дөрвөд, Сартуул ястан нуураа тойроод амьдардаг. Увс аймаг байгалийн гайхамшгийг агуулсан Их нууруудын хотгор, халуун орны ширэнгэн ойгоос бусад нь байдаг хэмээн амралтын газрын дарга ярьж байсан юм.          

Эх сурвалж: www.polit.mn

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12