Д.Амарбаясгалан явж, Ж.Мөнхбат ирэв

2026-02-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.БАТСАЙХАН

 Эрх баригч нам өнөөдөр бага хурлаа хийж морин жилийн улс төрөө эхлүүллээ. Бага хурал намуухан эхэлсэн ч намын даргын илтгэл нам доторх зөрчил тэмцэл намжаагүй гэдгийг илэрхийлэв. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаас хөөх шийдвэр гаргажээ. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нар хөөгдөв. Бас нэг сонин тохиолдол нь нэгэн үе мөн л МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж явсан Ж.Мөнхбат эргэн ирж намынхаа хуралд суув. Товчоор дүгнэвэл Д.Амарбаясгалан явж, Ж.Мөнхбат ирсэн хурал боллоо. Өмнө нь намын гал тогоог атгаж, улс төрийн бодлого, сонгуулийн машиныг хөдөлгөж явсан хоёр Ерөнхий нарийн бичгийн даргын нэг нь хаалганы цаана үлдэж, нөгөө нь танхимд эргэн орж ирэв. Дашзэгвийн Амарбаясгалан бол сүүлийн жилүүдэд МАН-ын эрх мэдлийн төвд байсан хүн. Сонгуулийн ялалт, намын бүтэц, Засгийн газрын тогтвортой байдлын ард түүний зохион байгуулалт явсан гэж нам дотор үнэлдэг. Гэтэл улс төрд хамгийн ойр байсан хүн хамгийн хурдан холддог жишиг дахин давтагдав. Харин Жамъянгийн Мөнхбат нэгэн цагт намын дотоод зөрчил, шүүмжлэл, хэрэг маргааны улмаас улс төрийн тайзнаас шахагдсан ч өнөөдөр намынхаа хуралд албан ёсоор оролцож буй нь МАН-д “мөнхийн дайсан гэж байдаггүй” гэх бичигдээгүй дүрмийг батлав. Эндээс асуулт ургана.МАН үнэхээр сахилга, ёс зүйгээр шийдвэр гаргав уу, эсвэл улс төрийн шинэ тэнцвэр тогтоож байна уу? Учир нь Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг албан тушаал бол зүгээр нэг намын ажилтан биш. Энэ бол эрх мэдлийн зангилаа, мэдээллийн урсгал, хүний нөөц, сонгуулийн стратегийг атгадаг байр суурь. Тиймээс энэ албыг хашиж байсан хүмүүсийн хувь заяа намын дотоод бодлогын жинхэнэ чиглэл байж ирсэн бичигдээгүй хуультай билээ.

Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
0
0
0
0
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2 цаг 57 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

3 цаг 0 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

7 цаг 40 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

7 цаг 43 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

12 цаг 5 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15